| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/01510/И |
| Дугаар | 309/ШШ2025/01175 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2025/01175
| 2025 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 309/ШШ2025/01175 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******* *******” ХХК-д холбогдох,
“******* ******* шимтгэл 2,919,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* *******” ХХК нь ******* ******* ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2 дахь заалтуудыг тус тус зөрчин 2023 оны 09 дүгээр сараас эхлэн 2024 оны 12 дугаар сарыг дуустал 44 ажилтанд олгосон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дүнгээс тооцсон шимтгэл 2,919,000 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүйн улмаас хуримтлагдсан авлага үүсгээд байна. Тус ******* хамралт, орлого шимтгэлийн өр хариуцсан байцаагч нь “******* *******” ХХК-ийн удирдлагад удаа дараа өр авлагыг барагдуулах чиглэлийг өгч шат дараатай арга хэмжээ авч ажилласан боловч дээрх шимтгэлийн авлагыг одоог хүртэл барагдуулаагүй нийгмийн ******* санг хохироож байна. Уг зөрчлийн улмаас даатгуулагч иргэнд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, ******* ******* сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйл, ******* ******* сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 3, 6, 9 дүгээр зүйл тус бүрд заасан эрүүл мэндийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэхгүйд хүрээд байна. ... Иймд ******* ******* ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.10.6-д заасны дагуу шимтгэлийн авлагыг барагдуулахыг хүсэж нэхэмжлэл гаргаж байгаа тул дээрх аж, ахуйн нэгж байгууллагын нийгмийн ******* шимтгэлийн төлөгдөөгүй 2,919,000 төгрөг гаргуулж нийгмийн ******* санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн ******* ******* газраас ирүүлсэн 2,919,000 төгрөгийн “******* *******” ХХК нь төлөхөөс татгалзах зүйлгүй болно. Гэвч бид дээрх төлбөрийг нэг дор төлөх боломжгүй хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* газар нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан “******* ******* шимтгэл 2,919,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* “******* ******* шимтгэл 2,919,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “******* *******” ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 30,827 төгрөгийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА