Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/15268

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, ******* давхарт байрлах ******* ББСБ ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 36 дугаар хороо, ******* гудамж, *******од оршин суух ******* овогт *******ы ******* /рд:*******/-д холбогдох,

 

338,728 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , оролцож, хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхзаяа хөтлөв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Б.*******д холбогдуулан тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 163,200 төгрөг, зээлийн хүү 140,191 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,536 төгрөг, шимтгэл 4,800 төгрөг, нийт 338,728 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суугаа гэх хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас 2025 оны 06 дугаар сарын 18-ний өдөр хүргүүлснийг 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдөр Б.******* өөрөө хүлээн авсан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2-т зааснаар 2025 оны 07 дугаар сарын 03-ний өдөр нэхэмжлэлийн хувийг, эрх үүрэг, шүүхэд дуудан ирүүлэх хуудас зэрэг баримтуудын хамт хариуцагчид Монгол шуудан ТӨХК-ийн шуудан хүргэгчээр хүргүүлснийг 2025 оны 07 дугаар сарын 07-ний өдөр хариуцагч хүлээн авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

2. ******* ББСБ ХХК болон Б.******* нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 14-ний үйлчилгээний гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр бэлэн мөнгөний зээл авах боломжгүй ба токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахдаа төлбөрөө үйлчилгээ үзүүлэгчээс олгосон кредит эрхээ ашиглан зээлээр төлөх ба үйлчилгээ авсан төлбөр сарын 4 хувийн хүүтэй, эргэн төлөлтийг нэхэмжлэхэд заасны дагуу хариуцагч төлөх төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, зээл авах бүрд гэрээний 3.5-д заасан шимтгэл төлөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан тоот гэрээгээр тогтоогдож байна.

Мөн Б.******* нь 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 10-ний өдөр хүртэл хугацаанд 14 удаагийн гүйлгээгээр 163,200 төгрөгийн нэгж, датагийн худалдан авалт хийсэн болох кредит үйлчилгээний худалдан авалтын түүхээр нотлогдож байна.

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

3.1 Хариуцагч Б.******* нь кредит зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

3.2 Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, зээлийн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасанд тус тус нийцэж байх тул дээрх гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 163,200 төгрөг, зээлийн хүү 140,191 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,536 төгрөг, шимтгэл 4,800 төгрөг, нийт 338,728 төгрөг шаардсан нь үндэслэлтэй, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зөв байна.

4. Иймд хариуцагч Б.*******гаас нийт 338,728 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

5. Хариуцагчид шүүх хуралдааны товийг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

6. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******гаас 338,728 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХКолгож,

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,812 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 10,812 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН