| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/01110/И |
| Дугаар | 309/ШШ2025/01193 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 309/ШШ2025/01193
| 2025 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 309/ШШ2025/01193 | Дорнод аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 182,757.26 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: үндсэн зээл 100,000 төгрөг, үндсэн хүү 69,501.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,255.89 төгрөг, нийт 182,757.26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ББСБ нь харилцагч ******* овогтой *******д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нэхэмжлэлтэй хариуцагч Мөнхцэцэг овогтой Амаржаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 782,403.35 төгрөгийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 182,757.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 182,757.26 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад ногдох хэсгийн 50 хувь болох 3,066.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 3,066.5 төгрөгийг илүү төлөн 17 төгрөг хамт нийт 3,083.5 төгрөгийг, хариуцагч Г.*******эс 3,066.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ПАГМА