Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/01197

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/01197

Дорнод аймаг

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт *******гийн *******д холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэгт 1,154,158.99 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...үндсэн зээл 943,391.31 төгрөг, үндсэн хүү 201,076.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,690.99 төгрөг, нийт 1,154,158.99 төгрөгийг хариуцагч Л.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-д 1,154,158.99 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК нь хариуцагч Л.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,154,158.99 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ. 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 1,154,158.99 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,251 төгрөгөөс 50 хувь болох 16,125.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 16,125.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 16,125.5 төгрөгийг хариуцагч Л.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА