| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/01007/И |
| Дугаар | 309/ШШ2025/01207 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 309/ШШ2025/01207
| 2025 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 309/ШШ2025/01207 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй,
“Гэрлэлт бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******
Гуравдагч этгээдийн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд “Гэрлэлт бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие гэр бүлийн хүн маань нас барсан. 1991 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хуримаа хийж, 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлаа бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авч байсан. 1989 онд манай охин, 1991 онд хүү маань төрж байсан.Хүүгийнхээ дараа төрж байсан хүүхдээ айлд өргүүлж байсан. Түүнээс хойш бид хоёр 33 жил хамт амьдраад 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр нас бараад түүний дараа гэр шатаад бүх бичиг баримт шатсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нөхрийнхөө нэр дээр байгаа бүх зүйлийг өөрийн нэр дээр өвлөж авах гэхээр гэрлэлтийн гэрчилгээ байхгүй гэсэн үндэслэлээр татгалзаад байгаа гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Манай хэлтсээс *******гийн *******, *******гийн 1990-1995 оны гэрлэлтийн гэрчилгээг түүж үзэхэд байгаагүй. Уг нь эх хувиараа байвал улсын бүртгэгчийн шийдвэрийг үндэслэж олгож болдог. Ямар нэгэн баримт байхгүй учраас гэрэлтийг нь бүртгэх боломжгүй байгаа юм... гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.*******ийн нас барсны иргэний бүртгэлийн 212528960616 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.*******ийн өргөдөлд Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ийн өгсөн хариу бичиг, Сэргэлэн сумын Засаг даргын 2025.04.21-ний 01/146 дугаартай албан бичиг, Дорнод аймгийн Онцгой байдлын газар Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2025.06.24-ний 046/12/42 дугаартай албан бичиг, Д.*******, Д.******* нар 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын 11 дугаарт бүртгэлд бүртгүүлсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Шүүх Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татаж оролцуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд “Гэрлэлт бүртгүүлсэн байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн өөрийн иргэний үнэмлэхийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.*******ийн нас барсны иргэний бүртгэлийн 212528960616 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.*******ийн өргөдөлд Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ийн өгсөн хариу бичиг, Д.*******, Д.******* нар 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын 11 дугаарт бүртгэлд бүртгүүлсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтууд, нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Нэхэмжлэгч *******гийн ******* нь *******гийн *******той 1991 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлийн 11 дугаарт бүртгүүлж, гэрчилгээ авсан.
- Д.*******, Д.******* нарын дундаас 1989 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр охин *******ийн *******, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү *******ийн нар төрсөн.
- Д.******* нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нас барсан.
- 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Аралт гэх газарт Д.*******ийн эзэмшлийн 55 метр квадрат байшинд гал гарч байшин доторх эд хогшил хамт галд өртсөн болох нь тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.*******ийн гэрлэлтийн бүртгэл хийгдсэн байдлыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь бүртгэлдээ залруулга хийхээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хариу бичиг зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчээс тус шүүхэд хүсэлт гаргасан нь хуульд нийцжээ.
Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд Д.*******, Д.******* нарын гэрлэлтийн бүртгэлийг Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1990-1995 оны бүртгэлийн дэвтэрт шүүж үзэхэд бүртгэгдээгүй байх бөгөөд хувийн хэрэгт гэрлэлтийн ХААТР маягт авагдаагүй талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбар гаргасан.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбар зэргээр *******гийн ******* нь *******гийн *******той 1991 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлийн 11 дугаарт бүртгүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 150 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд гэрлэлтийг зөвтгөсөн талаар зохих бүртгэлийг хийлгэхээр шүүхийн шийдвэрийн хувийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА