Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 442

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,

улсын яллагч: Ч.Отгонсүрэн,

шүүгдэгч: Б.Ж, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

шүүгдэгч: Т.Б, түүний өмгөөлөгч С.Баатар,

шүүгдэгч: А.А, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

шүүгдэгч: Н.Д, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг,

шүүгдэгч: Т.Э, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ж, Т.Б, А.А, Н.Д, Т.Э нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805001250072 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Ж, 1996 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт ..., урьд Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 сар баривчлах ялаар шийтгэгдсэн, ...тоот регистртэй,
  2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т.Б, 1998 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт ...тоот регистртэй,
  3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, А.А, 1997 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өмнөговь аймгийн ...тоот регистртэй,
  4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Д, 1998 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн Их сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 3, эмээ, ээж нарын хамт ... тоот регистртэй,
  5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Э, 1997 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, “Төгс Үржих зам” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, дүүгийн ... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ж, Т.Б, Т.Э, А.А, Н.Д нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн 2-р жагсаалтанд багтсан дельта- тетрагидроканнабинолын агууламжтай, каннабис гэх нэршилтэй, 8 ширхэг уутанд хийсэн нийт 1318 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 59-01 УНТ улсын дугаартай Соната-5 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.Жы шүүхийн хэлэлцүүлэгт: ”...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Т.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Т.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч А.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Н.Дий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Гэрч Д.Чинзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөхий” гутлын дэлгүүрийн урд албан үүргээ гүйцэтгэж байгаад “Ачлал” их дэлгүүрийн зүүн талаас гарч ирсэн 59-01 УНТ улсын дугаартай Соната-5 маркын цагаан өнгийн автомашиныг зогсоож бичиг баримтыг нь шалгасан. Тэгтэл тэр машин дотор 5 залуу явж байсан ба жолооч нь үнэмлэхээ хаясан гэсэн тайлбар хэлсэн ба хамт явж байсан залуучууд нь нэг л сэжигтэй байсан. Тэгэхээр нь би машиных нь копуд багаажийг сөхөж үзчихээд хэлтсийн даргадаа мэдэгдээд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр машиныг нь ачиж авчираад үзлэг хийлгэхээр болсон. Үзлэг хийхэд машины суудлын доороос хар тамхины төрлийн ууттай өвснүүд гарч ирсэн. Би илтгэх хуудас бичиж өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх 1-н 45/,

Яллагдагчаар  Б.Жы мөрдөн байцаалтад өгсөн: “...Дархан хот руу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед гарсан....03 цагийн үед Дархан хот руу орж Хүслэн нэртэй хотхоны хажуу талд бүгд машинаасаа бууцгааж каннабис гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй өвсийг нэг, нэг гялгар уутанд түүж авсан. Гэхдээ татаж хэрэглэх гэж байсан учраас их хэмжээгээр түүгээгүй....05 цагийн үед Улаанбаатар хот руу гарч хөдөлсөн замдаа цагдаа таарч шалгаж магадгүй гэж бодоод түүсэн өвсөө машиныхаа урд копуданд хийж замдаа татаж хэрэглэх жаахан өвс машиндаа авч ороод явсан. Ингээд 09 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн. Машинд үзлэг хийж машинаас 8 ширхэг уутанд хийсэн бид 5-н түүсэн өвсийг илрүүлж хураан авсан. Мөн Дарханаас хот руу ирж байх үедээ бүгд түүсэн өвснөөсөө татаж хэрэглэсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 142/,

Яллагдагчаар Т.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид нар өөрсдөө татаж хэрэглэж үзэхээр болоод Дархан хот руу явж түүсэн. Дархан хотоос Улаанбаатар хот руу явж байх үед анх удаа хэрэглэж үзсэн. Өвс татаж хэрэглэсэн ундааны сав, хуйлсан мөнгө нь машинд хамт байж байгаад хураагдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 148-149/,

Яллагдагчаар А.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тавуулаа уулзаад машинд хамт суугаад юм ярьж байх үедээ өвс түүж хэрэглэж үзэх талаар ярилцаад Дархан хот руу машинтайгаа явахаар болсон. Ингээд тавуулаа дундаасаа мөнгө гаргаж машиндаа газ хийгээд шөнийн 00-01 цагийн үед Дархан хот руу хөдөлж шөнийн 03 цаг өнгөрч байх үед очиж Дарханы хойд хэсэгт Хүслэн гэх хотхоны ойролцоо шороон замын хажууд зогсоод Эрдэнэбулган машинаас бууж гэрэл тусгаж хараад энэ мөн юм шиг байна гэхээр нь тавуулаа машинд байсан уутнуудад өвс гэх зүйлийг түүж авсан. Ингээд түүсэн өвсөө машиныхаа урд копуданд хийгээд шөнийн 05 цагийн үед Улаанбаатар хот руу хөдөлсөн. ...замдаа усны савыг цоолж 10 төгрөг хуйлж гуурс болгож түүсэн өвснөөсөө бүгд татаж хэрэглэсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 155/,

Яллагдагчаар Н.Дий мөрдөн байцаалтад өгсөн: “...тавуулаа уулзаад юу хийх талаар ярилцаж байгаад Дархан хот орж үзэх үү гэж ярилцаад явахаар болж дундаасаа мөнгө гаргаж машиндаа газ хийгээд шөнийн 00-01 цагийн үед гарч замдаа зогсолгүй явсаар шөнийн 03 цагийн үед Дарханд очсон. ...Хүслэн хотхоны ойролцоо очиж шороон замын дагуу машинтайгаа зогссон. Ингээд хэсэг түүж байгаад хот руу явахаар болж түүсэн өвснүүдээ машиндаа хийгээд хот руу хөдөлсөн....Манай найз нар усны савыг цоолж 10 төгрөг хуйлж гуурс болгоод түүсэн өвсөө шатааж усны саванд хуримтлагдсан утааг нь сорж хэрэглэж байхаар нь би түүнээс 2-3 удаа сонирхож татсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 161/,

Яллагдагчаар Т.Эы мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нар өвс гэх зүйлийг өөрсдөө хэрэглэхээр болоод түүж бэлдэж авч ирсэн. Тавуулаа уулзаад ярилцаж байгаад Дархан хотод өвс ургадаг талаар дам ярианаас сонсож мэдээд л явж түүж хэрэглэхээр болсон. ...бүгд л зөвшөөрч явсан. Хар тамхи мансууруулах бодисыг Дархан хотоос түүгээд Улаанбаатар хот руу явж байх үедээ хэрэглэж үзсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 167/,

Шинжээчийн 795 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. ...Б.Ж, МК-97032211 А.А, ФБ-97082615 Т.Э, КЮ-98091136 Т.Б, КВ-98102816 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт /хх 1-н 73-76/,

Шинжээчийн 796 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байсан ба байгалийн гаралтай дээжүүд байна. “...1, ...2, ...3, ...4, ...5, ...6, ...7, ...8 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт /хх 1-н 78-84/,

Шинжээчийн 3469 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн гантилан хэлбэрийн хуванцар сав, Монгол улсын хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гантилан хэлбэрийн хувцанцар сав, хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт /хх 1-н 91-92/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 305 тоот дүгнэлтэд: “...Б.Ж нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх бичиг баримт үгүй байна. Б.Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх шинж тэмдэг үгүй байна. Б.Ж нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хэрэг хариуцах чадвартай байсан байна. Б.Ж нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Ж нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Б.Жд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Б.Жд мансуурах дон болон мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 99-101/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 307 тоот дүгнэлтэд: “...А.А нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх бичиг баримт үгүй байна. А.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх шинж тэмдэг үгүй байна. А.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хэрэг хариуцах чадвартай байсан байна. А.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.А нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. А.Ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. А.Ад мансуурах дон болон мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 104-106/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 309 тоот дүгнэлтэд: “...Т.Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх бичиг баримт үгүй байна. Т.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх шинж тэмдэг үгүй байна. Т.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хэрэг хариуцах чадвартай байсан байна. Т.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Т.Э нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Т.Эд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Т.Э нь мансуурах дон болон мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 109-111/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 267 тоот дүгнэлтэд: “...Т.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх бичиг баримт үгүй байна. Т.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх шинж тэмдэг үгүй байна. Т.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хэрэг хариуцах чадвартай байсан байна. Т.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Т.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Т.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Т.Б нь мансуурах дон болон мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 114-115/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 296 тоот дүгнэлтэд: “...Н.Д нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх бичиг баримт үгүй байна. Н.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх шинж тэмдэг үгүй байна. Н.Д нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хэрэг хариуцах чадвартай байсан байна. Н.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Д нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Н.Дд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 118-120/,

Илтгэх хуудас “... Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад Д.Чинзориг би 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улз-13 бүсийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Сөөхий дэлгүүрийн урд замд Соната-5 маркийн /51-09 УНТ/ улсын дугаартай автомашиныг зогсоон шалгахад жолооч МБ:96031219 регистрийн дугаартай Барсайханы Жаргалсайхан нь жолоо барих эрхийн үнэмлэх байгаагүй, Тээврийн хэрэгсэл дотор 4 залуу сэжиг бүхий байдалтай байсан тул Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст Х.Соната-5 маркийн /5109-УНТ/ улсын дугаартай автомашиныг авчран үзлэг хийлгэхэд... МБ:96021219 регистрийн дугаартай Б.Ж, ...КЮ:98091136 регистрийн дугаартай Т.Б, ФБ:97082615 регистрийн дугаартай Т.Э, КВ:98102816 регистрийн дугаартай Н.Д, МК:97032211 регистрийн дугаартай А.А нар нь 7 ширхэг гялгар ууттай өвс мэт хатаасан ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн Баянгол дүүргийг цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэж өгөв” гэжээ.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 14-19/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 20-24/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх 1-н 25-29/, эд мөрийн баримт хүлээлцсэн тэмдэглэл /хх 1-н 30/, хэрэг бүртгэлтийн 180500125 дугаартай бичгийн цаасны хайрцаганд хийсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 31-33/, Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол /хх 1-н 36-37/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 1-н 39-40/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 1-н 43/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 182-250, 2-н 1-3/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Ж, Т.Б, Т.Э, А.А, Н.Д нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн 2-р жагсаалтанд багтсан дельта- тетрагидроканнабинолын агууламжтай, каннабис гэх нэршилтэй, 8 ширхэг уутанд хийсэн нийт 1318 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 59-01 УНТ улсын дугаартай Соната-5 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Д.Чинзоригийн: “... “Ачлал” их дэлгүүрийн зүүн талаас гарч ирсэн 59-01 УНТ улсын дугаартай Соната-5 маркын цагаан өнгийн автомашиныг зогсоож бичиг баримтыг нь шалгасан. Тэгтэл тэр машин дотор 5 залуу явж байсан ба жолооч нь үнэмлэхээ хаясан гэсэн тайлбар хэлсэн ба хамт явж байсан залуучууд нь нэг л сэжигтэй байсан. Тэгэхээр нь би машиных нь копуд багаажийг сөхөж үзчихээд хэлтсийн даргадаа мэдэгдээд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр машиныг нь ачиж авчираад үзлэг хийлгэхээр болсон. Үзлэг хийхэд машины суудлын доороос хар тамхины төрлийн ууттай өвснүүд гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 45/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, илтгэх хуудас, шинжээчийн 795, 796, 3469 тоот дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож хураан авах тухай тэмдэглэл, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан 8 ш ууттай мансууруулах бодис болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ж, Т.Б, Т.Э, А.А, Н.Д нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцсон болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон тэдгээрээс авсан шээсэнд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ж, Т.Б, Т.Э, А.А, Н.Д нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Ж, Т.Б, Т.Э, А.А, Н.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б, Т.Э, А.А, Н.Д нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Т.Б, Б.Ж, Т.Э, А.А, Н.Д нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт 01 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Ж, Т.Б, Т.Э, А.А, Н.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу урьдчилан үгсэн тохиролцож, бусдын тээврийн хэрэгсэлийг ашиглаж Дархан-Уул аймгийн нутаг руу шөнийн цагаар явж хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг түүж бэлтгэсэн, хадгалсан, уг бодисоо хэрэглэсэн, гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хохирол, хор уршгийг нөхөн төлсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй  гэж үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулах тул бусдад төлөх бодит хохиролгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарыг ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх үзлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1204.1 грамм НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй бодис, гантилан хэлбэрийн хуванцар сав зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, АL8161869 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг устгуулахаар Монгол банканд хүргүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 59-01 УНТ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор хууль тогтоогч заасан байх ба тухайн тээврийн хэрэгсэлгүйгээр шүүгдэгч нар нь Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явж гэмт хэрэг үйлдэх боломжгүй юм.

Шүүгдэгч нарын тухайн үед унаж явсан 59-01 УНТ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөнд хамаарч байгаа тул улсын орлого болгох  хууль зүйн үндэслэлтэй байна.

59-01 УНТ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Чинзориг /гуртын тавилан ББСБ/ нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ж, Т.Б, А.А, Н.Д, Т.Э нарыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Т.Б, А.А, Н.Д, Т.Э нарыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Т.Б, А.А, Н.Д, Т.Э нарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1204.1 грамм НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй бодис, гантилан хэлбэрийн хуванцар сав зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
  • АL8161869 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг устгуулахаар Монгол банканд шилжүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн 59-01 УНТ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсугай.

          6. 59-01 УНТ улсын дугаартай Соната-5 маркийн уг тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Чинзориг /гуртын тавилан ББСБ/ нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

          7. Шүүгдэгч Б.Ж, Т.Б, А.А, Н.Д, Т.Э  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж, Т.Б, А.А, Н.Д, Т.Э нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР