Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/09485

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, ******* давхар, 1207 тоотод байрлах ******* ББСБ ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,

 

386,256 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* оролцож, хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхзаяа хөтлөв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Г.*******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 149,400 төгрөг, зээлийн хүү 141,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,639 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, нийт 386,256 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суугаа гэх хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас 2025 оны 06 дугаар сарын 18-ний өдөр хүргүүлснийг 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч өөрөө гардан авсан боловч шүүхэд ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2-т зааснаар 2025 оны 07 дугаар сарын 03-ний өдөр нэхэмжлэлийн хувийг холбогдох баримтуудын хамт хариуцагчид хүргүүлэхэд хариуцагч эзгүй байсан тул Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хорооны хэсгийн ахлагч т хүлээлгэн өгснийг хариуцагчид дамжуулан өгсөн боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

2. ******* ББСБ ХХК болон Г.******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдөр зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, 2022 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр 149,400 төгрөгийг өдрийн 0,29 хувийн хүүтэй зээлжээ.

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь зээлийн төлбөр болон хүү, анз шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасанд тус тус нийцэж байх тул зээлийн төлбөр гаргуулах шаардлагыг нь хангах үндэслэлтэй.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч тал Г.Алтансаргайг эрэн сурвалжлуулсан болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 1606 дугаартай шийдвэрээр нотлогдож байх тул 70,200 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй.

4. Хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.

5. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г.*******гаас нийт 386,256 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

6. Хариуцагч нарт хуульд заасан журмаар шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

7. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.*******гаас 386,256 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХКолгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,238 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас 12,238 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН