Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/09487

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, ******* хороо, ******* байр *******од оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 36 дугаар хороо, ******* тоотод оршин суух *******ын /рд:, ибд: /-т холбогдох,

4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч О.т холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд хамаарах авто машины түрээсийн үлдэгдэл төлбөр 4,500,000 гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суугаа гэх хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас 2025 оны 06 дугаар сарын 18-ний өдөр хүргүүлснийг 2025 оны 06 дугаар сарын 23-ний өдөр хариуцагч өөрөө гардан авсан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2-т зааснаар 2025 оны 07 дугаар сарын 03-ний өдөр нэхэмжлэлийн хувийг холбогдох баримтуудын хамт хариуцагчид хүргүүлснийг 2025 оны 07 дугаар сарын 07-ний өдөр О. хүлээн авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

2. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

3. Хэрэгт авагдсан 2025 оны 02 дугаар сарын 27-ний өдөр ... авто машиныг түрээслэн унасан, үлдэгдэл 4,500,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр төлж барагдуулна гэсэн гар бичвэр гэх баримтаас үзэхэд хариуцагч төлбөрийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд, дурдагдсан улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Д.*******гийн өмчлөлийнх болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байна.

Мөн дээрх гар бичвэрт -д гэсэн байх ба нэхэмжлэгч талаас -н дэлгэрэнгүй лавлагааг баримтаар хэрэгт ирүүлсэн, үүнд захирал Д.******* гэсэн байх тул ...уг хэргийн жинхэнэ нэхэмжлэгч мөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч О. нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэжээ.

 

5. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч О.Оюунгэрэлээс нийт 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэв.

6.Хариуцагчид хуульд заасан журмаар 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрийн хаягаар, 2025 оны 07 дугаар сарын 25-ний өдөр утсаар тус тус шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

7. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар 318.1-т заасныг баримтлан хариуцагч О.ээс нийт 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.ээс 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН