| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/11573/И |
| Дугаар | 197/ШШ2025/09489 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/09489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө8, 8-р байр ******* тоотод байрлах ******* ББСБ ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, *******, *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:, ибд:/-д холбогдох,
1,410,451 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож, хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхзаяа хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч С.*******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,020,006 төгрөг, зээлийн хүү 345,884 төгрөг, торгууль 29,561 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 1,410,451 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суугаа гэх хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас 2025 оны 06 дугаар сарын 18-ний өдөр хүргүүлснийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч өөрөө гардан авсан боловч шүүхэд ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2-т зааснаар 2025 оны 07 дугаар сарын 03-ний өдөр нэхэмжлэлийн хувийг холбогдох баримтуудын хамт хариуцагчид хүргүүлснийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр С.******* өөрөө хүлээн авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
2. ******* ББСБ ХХК болон С.******* нарын хооронд 2023 оны 01 дугаар сарын 10-ний өдрийн зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр ХХК-с худалдан авсан гар утасны төлбөр болох 1,719,900 төгрөгийг жилийн 38,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөх хуваарьт заасны дагуу төлбөрийг төлөх үүргийг хариуцагч хүлээсэн болох нь 23/19 тоот зээлийн гэрээ болон зээл эргэн төлөх хуваариар тогтоогдож байна.
Дээрх гэрээний 3.1.8-д зааснаар нэхэмжлэгч талаас гар утасны төлбөр 1,719,900 төгрөгийг ХХК-д 2023 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр шилжүүлж, худалдан авсан гар утсыг хариуцагч С.******* хүлээн авсан нь хэрэгт авагдсан мэдэгдэл, бараа хүлээлгэн өгсөн акт зэргээр нотлогдсон.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь зээлийн төлбөр болон хүү, анз шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасанд тус тус нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч тал С.*******гээс нотариатын зардалд 15,000 төгрөг шаардах эрхтэй, мөн хэрэгт нотариатын зардлын баримт эх хувиар авагдсан байна.
4. Хариуцагч С.******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.
5. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч С.*******гээс нийт 1,410,451 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
6. Хариуцагч нарт хуульд заасан журмаар шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
7. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч С.*******гээс 1,410,451 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,517 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гээс 37,517 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН