| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 320/2025/00443/И |
| Дугаар | 197/ШШ2025/09491 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/09491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, *******, 8 давхарт байрлах ******* /рд:5036895/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, *******, 1-2 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,
1,301,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* хариуцагч Э.*******д холбогдуулан бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан төлбөр 702,000 төгрөг, 89998714 дугаарын 2023 оны 12-р сараас 2024 оны 01 сарын ярианы төлбөрт 248,700 төгрөг, алданги 351,000 төгрөг, нийт 1,301,700 төгрөг гаргуулж өгнө үү хэмээн шаарджээ.
2025 оны 07 дугаар сарын 3-ний өдөр нэхэмжлэлийн хувийг холбогдох баримтуудын хамт хүргүүлснийг 2025 оны 07 дугаар сарын 05-ний өдөр хариуцагч өөрөө гардан авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
2. Талуудын хооронд 2023 оны 06 дугаар сарын 26-ний өдөр ******* дугаартай гэрээ байгуулагдаж хариуцагч 89998714 дугаарыг ашиглаж төхөөрөмж худалдан авахаар харилцан тохиролцсон нь зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч Э.******* нь худалдан авсан барааны үнэ буюу сар бүр сонгосон багцын үнийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч ******* төлбөрөө шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дүгээр зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги байхаар тогтоосон тул талуудын байгуулсан зээлийн гэрээний 5.3-д зааснаар нэхэмжлэгч тал Э.*******аас алдангид 351,000 төгрөг шаардах эрхтэй байна.
3. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.
Иймд хариуцагч Э.*******аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,301,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.
4. Хариуцагчид хуульд заасан журмаар 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрийн хаягаар шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
5. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Э.*******аас 1,301,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,777 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 35,777 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН