Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 309/ШШ2025/01230

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 309/ШШ2025/01230

Дорнод аймаг

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                       хэрэгсэхгүй болгох тухай       

                                                                 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******ын *******т холбогдох,

1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2025.01.23-ны шөнө 23 цаг 40 минутад дээд айл болох 101 дүгээр байрны 11 тоотоос доод айл болох 101 дүгээр байрны 06 тоот руу удаа дараалж ус алдаж байгаа тул эд хөрөнгөнд учирсан гэм хор засвар үйлчилгээний мөнгө 1,500,000 төгрөгийг М.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн Х.*******, хариуцагч М.******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгөөс 857,995 төгрөг нэхэмжлэхээсээ татгалзаж, үлдэх 642,005 төгрөгийг хариуцагч М.******* нь төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцлээ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь тус шүүхэд хариуцагч М.*******т холбогдуулан “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 төгрөгөөс 857,995 төгрөгийг нэхэмжлэхээсээ татгалзаж, үлдэх 642,005 төгрөгийг хариуцагч М.******* нь төлөхийг зөвшөөрч талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М.******* нь нэхэмжлэгч Х.*******т 642,005 төгрөгийг  төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгөөс 19,475 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 19,475 төгрөгийг, хариуцагч М.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 9,955 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.        

 

ШҮҮГЧ                          П.ПАГМА