Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/01203

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/01203

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1970 онд төрсөн 55 настай өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа юм. Манай нөхөр гэдэг. 2013 оны 10 сарын 5-7 ны өдрүүдэд манайх хээрийн түймэрт өртөж гэр бараа, хашаа саравч бүгд шатсан. Тэнд манай бүх бичиг баримтууд, түүний дотор нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, илгээлтийн эзний үнэмлэх гэрчилгээ бүх бичиг баримтууд шатсан. 1986 оны 6 сард ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийг төгсөж 7-уулаа малчин болж байсан. Аав *******гийн суурь дээр хоньчин болсон. Аймгийн архиваас ажилд орсон тушаал байхгүй гээд байдаг. Харин нэгдлийн санхүүгийн баримт нь Туг компаний захирал , нягтлан нарт байдаг. 1986 оны 08 сарын 01-нээс нэгдэл хувьчлагдах хүртэл ******* сумын Туг нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад Туг компани болоход 1992 оны 2 сараас компаний малчнаар шилжиж ажилласан. Тэгээд 199******* оны 05 сарын 01-нээс хувьцаат компаниас гарч ардын аж ахуйтан болох хүсэлт гарган компани гишүүнээс чөлөөлөгдсөн юм. Иймд 1986.08.01-нээс 199******* оны 05 сарын 01 хүртэл ******* сумын “Туг” нэгдэл Туг ХК-нд хоньчин малчнаар ажиллаж байсан үнэн болохыг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь 1986 оны 08 сарын 01-ээс 1992 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын “Туг” нэгдэлд малчнаар, 1992 оны 02 сарын 10-наас 199******* оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын “Туг” ХК-нд малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. 1970 оны 08 сарын 26-ны өдрийн 01307816 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн  нотариатаар батлуулсан хуулбар/хх-ийн 3-р тал/,

2.199******* оны 05 сарын 01-ний өдрийн ******* аймгийн ******* сумын “Туг” ХК-ийн бүх гишүүдийн хурлын тогтоол /хх-ийн *******-р тал/

3.******* Туг ХХК-ийн *******гийн *******т 1986 оны 08 сараас 199******* оны 12 сарыг дуустал цалин олгож байсан талаарх тодорхойлолт,

*******.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 8-10 тал/

5.******* аймгийн ******* сумын “Туг ХК”-ийн ерөнхий захиралын 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 11-р тал/ зэрэг баримтууд болно.

Иймд Б.*******ийг 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын “Туг” нэгдэлд малчнаар, 1992 оны 02 сарын 10-наас 199******* оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын “Туг” ХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн *******ийг / РД: ЖВ7010091*******/ 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын “Туг” нэгдэлд малчнаар, 1992 оны 02 сарын 10-ны өдрөөс 199******* оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын “Туг” ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ОТГОНЖАРГАЛ