| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 181/2025/00048/И |
| Дугаар | 197/ШШ2025/01304 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/01304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:/,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, хаягт байрлах т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон бюлдинг 9 давхар 907-02 тоотод байрлах ББСБ ХХК /рд:/,
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн дугаар захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолын дагуу хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******-Эрдэнэ, түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Буянхишиг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх ажиллагаа хийхгүйгээр албадан дуудлага худалдаа явуулах гэж байгаа тул 2024 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, гүйцэтгэх ажиллагааг огнооны дарааллаар явуулах ёстой, мөн нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... хэмээн маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Их ирээдүй капатал ББСБ ХХК нь хариуцагчийг дэмжиж оролцсон.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно, мөн хуулийн 122.3-т Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж тус тус заажээ.
Дээрх маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хариуцагч нь Д.*******, нэхэмжлэгч нь ББСБ ХХК бөгөөд, мөн уг хэргийн нэхэмжлэгч болох Г.*******, Т.*******, Т.******* нар нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш болох нь хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудас, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэр, 2016 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 977 дугаартай магадлал, 2016 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 001/ дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолоор тус тус тогтоогдож байна.
3. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 930 дугаартай хариу албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч нарыг дуудлага худалдаа зарласан тогтоолд заасан үл хөдлөх эд хөрөнгө болох дугаартай Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 73/1 байрны 42б 2,3,4 дүгээр давхрын 468 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул нэхэмжлэгч нар шаардах эрхгүй байна.
Тодруулбал нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргах эрхтэй, дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээд болохоо нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
4. Хариуцагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112.3-д зааснаар гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа гэх татгалзал үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нарын шаардлагын үндэслэлээ болгож буй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн дугаар шийдвэр, 586 дугаар гүйцэтгэх баримт бичгийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болсон нь хэрэгт авагдсан дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдож байна.
5. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох тухай 2024 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай Г.*******, Т.*******, Т.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.3-т заасныг баримтлан хариуцагч т холбогдох 2024 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай Г.*******, Т.*******, Т.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс /Г.*******/ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН