| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 101/2024/09662/И |
| Дугаар | 197/ШШ2025/01639 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/01639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө, ******* тоотод байрлах ******* /рд:5053986/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* плаза 13 давхарт байрлах ******* ХХК /рд:5583705/-д холбогдох,
4,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн ******* дугаар захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Буянхишиг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК ХХК-д холбогдуулан амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу манайх 2024 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр 10 мкуб, 2024 оны 10 дугаар сарын 13-ний өдөр 52 мкуб нийт 61 мкуб бетон зуурмаг хариуцагч талд нийлүүлсэн. Үүний үлдэгдэл төлбөрийг худалдан авагч төлөхгүй байх тул хариуцагчаас 4,800,000 төгрөг гаргуулж өгнө үү хэмээн шаарджээ.
Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ бетон зуурмагийн үнэ, нийлүүлэлтийн тооцоо зөрүүтэй тул төлбөрийн зөрүү үүссэн гэжээ.
2. Хариуцагч талаас худалдах, худалдан авах гэрээнд маргаагүй.
Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч ******* ХХК нь худалдан авсан барааны үнийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч Эвч чулуу ХХК төлбөрөө шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752.1-т тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэхээр заасан, мөн хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч талын үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүхээс хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Бетон зуурмагийн тооцоо гэх цахим баримтад хийсэн үзлэгээр ...нийт үлдэгдэл 4,800,000 төгрөг.. хэмээн тодорхойлж, талуудын нягтлан бодогч нар тооцоо нийлж, гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч ******* ХХК-с худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.
3. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-с 4,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-с 91,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН