| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/00028/И |
| Дугаар | 197/ШШ2025/03117 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/03117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, ******* гудамж, 14 байр, 41 тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо Энканто оффис 4 давхарт байрлах ******* /рд:*******/-д холбогдох,
17,621,746 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр шийдвэрийг үндэслэн мөн өдрөөс ажилд эгүүлэн томилсон тушаалтай танилцсан 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр хүртэлх хугацааны цалин 17,621,746 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй 2 сарын дараа гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
2. Б.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 17,621,746 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхээр хариуцагч *******-д холбогдуулж гаргасан гомдлыг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлаар хэлэлцэж маргааныг зохицуулж чадаагүй тул хурлыг дуусгавар болгосон болох нь хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар тэмдэглэлээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч дээрх тэмдэглэлийг хүлээн авснаас хойш нэхэмжлэлээ гаргаж 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шуудангаар хүргүүлжээ.
Шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, үндэслэлээ нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу, ....алдааг засаж шүүхэд дахиж хандах эрх нээлттэйг дурдсан нь дугаар захирамжаар тогтоогдож байна. Үүнийг нэхэмжлэгч тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.
Тодруулбал нэхэмжлэгч Б.******* шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойших хугацааны цалин хөлстэй холбоотой маргаанаа шийдвэрлүүлэхээр урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлж, түүний дараагаар шүүхэд хандаж хүсэл зорилгоо илэрхийлсэн нь баримтаар нотлогджээ. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор заасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр шийдвэрээр Б.*******г хүний нөөцийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 14,622,301 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож.....шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй талаар зохигч шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
Хариуцагч талаас ...2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн /дугааргүй/ хөдөлмөрийн гэрээний дагуу Б.*******г ажилд авсан талаараа утсаар мэдэгдсэн, яг хэдний өдөр юу гэж мэдэгдсэн талаар мэдэхгүй, баримт байхгүй, гэхдээ тухайн үедээ мэдэгдэж байсан...гэж тайлбар гаргах боловч үүнийгээ баримтаар нотлоогүй.
Харин нэхэмжлэгчийн ...би дээрх тушаалтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж, дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр анх танилцсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан тушаалын эх хувьд бичсэн шийдвэр гүйцэтгэгчийн гар тэмдэглэл, түүнд хувийн тэмдэг дарж баталгаажуулсан баримтаар нотлогдож байна.
дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1,968,387 төгрөг, нэг өдрийн цалин хөлсийг 93,732,698 төгрөг байхаар тооцсон тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр хүртэлх 9 сарын хугацааны цалин хөлс нийт 17,621,746 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байна.
4. Иймд хариуцагч *******-с цалин 17,621,746 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэв.
5. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч *******-с 17,621,746 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******-с 246,059 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН