Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Шүүгдэгч: Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Салдангууд овогт Ц.А-д холбогдох 1835000000120 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 23- ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багт малчин, ам 2 эхнэрийн хамт амьдардаг, Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багт оршин суух, яс үндэс баяд, Монгол Улсын харъяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, Салдангууд овогт Ц.А. РД:ОЖ94082311.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.А нь Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Д.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Ц.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Ц.А нь Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Д.Т-ийг зодсон болох нь хохирогч Д.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед байх гэрээсээ гараад аргал түүгээд явж байхад найзуудтайгаа голыг эрэгт таарсан, бид 4 хамт нэг пиво уугаад голыг эрэгт сууж байгаад дахиад нэг шил архи ууяа гээд сумын төврүү Отгонжаргал, Э хоёр явсан. ...бид нар бөөндөө голын хөвөөнд тухайн архийг уугаад сууж байгаад Ц.А-тэй маргалдсан байсан, бид хоёр хоёулаа архи уугаад согтсон байсан болохоор юунаас болж маргасанаа санахгүй байна. Маргааш нь миний нүд хавдсан байхаар юу болсныг асуухад А-тэй зодолдсон гэж байсан. Хамт байсан Э, Т нар хэлэхдээ та хоёр согтуу хоорондоо зодолдоод байхаар бид нар салгасан, тэгсэн та хоёр хоорондоо зодолдон гээд замын хажууд очоод зодолдоод байсан гэж хэлсэн. Маргааш өглөө миний баруун нүд хавдаж хөхөрсөн баруун нүдний дээд хөмсөгнөөс цус гарч байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4-р талд/,

            гэрч Г.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн:“... А, Т хоёр хоорондоо маргалдаад зодолдохоор нь бид нар хоёр удаа салгаж авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо учраа олно гээд дахин зодолдоод байсан. Тэгээд А-ийг Э гэрт нь хүргэж өгхөөр яваад дараа нь Т-ийг гэрт нь хүргэж өгөөд тарцгаасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р тал/,

        гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:“...Би 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед гэртээ байж байгаад үхэрээ харахаар гэрээсээ гарахад манай хашааны гадна хоёр залуу хоорондоо зодолдож байсан, тухайн үед би таниагүй,хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад бие биенээ цохиод нэг нэгийгээ дарж унаад байсан. Тэгж байгаад салаад явчихаар нь гэрлүүгээ орчихсон. Маргааш нь би хашааны урд толгой дээр сууж байтал А гэдэг залуу мотоцикльтой ирсэн. Тэгэхээр нь өчигдөр зодолдож байсан цоохор дээлтэй залуу байсан болохоор нь дээлээр нь таниад өчигдөр яагаад хүнтэй зодолдоод байсан юм бэ гэхэд би согтсон байсан болохоор яагаад зодолдсоноо мэдэхгүй байна гээд миний хажууд сууж байгаад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

         шүүгдэгч Ц.А-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Т миний хажууц сууж байгаад намайг чи цэрэгт байхдаа арчаагүй цэрэг байсан гээд байхаар нь би чи өөрөө арчаагүй хүн матдаг цэрэг гэсэн би хэнийг матаж байсан юм гээд өөдөөс томроод байсан тэгээд намайг зодолды гээд барьж авахад хамт байсан хумүүс салгаад зодолдож болохгүй гэсэн бид хоёр хоорондоо учраа олон гээд хамт байсан хумүүсээс салаад хоёулахнаа голын эрэгээс холдож замын хажүуд очоод маргалдаад зогсож байгаад намайг дахин арчаагүй хал цэрэг байсан чиний чаддаг юм гэж байдаг юм гээд байхаар би уурандаа баруун нүдрүү нь гарааоаа нэг улаа цохьсон тэгээд намайг буцаж барьж аваад хоолоо боогоод миний хүзүү маажиж сорви үүсгээд байхаар нь дахин дарж унаад хоорондоо зодолдсон байсан тэр үед ямар нэгэн хүн байгаагүй бид хоёоын хажууд тухайн үйл явдалаас хойш би Тоос салж явсанаа санахгүй байсан. Маргааш өглөө би айлд унтаж байгаад утас байхгүй болхоор тухайн газар унгаасан байж болзошгүй гээд очиж үзэхээр нөгөө замын хажууд яваад очтол Товоо ах сууж байсан очоод уулзахад чи Тийг дарж аваад цохиод байсан та хоёр согтуу хоорондоо зодолдоод байсан би хашаан дотроос харлаа гэж хэлсэн би орой нь сотсон байсан болхоор уйл явдалыг тодорхой санахгүй байна гэж хэлээд Түвдэнцоржтой уулзахаар айлын байшин барилцаж байгаа гэж сонссон байсан болхоор тухайн айлд яваад очиход байхгүй байсан тэгээд гайгүй байх согтуу хорондоо маргалдсан юм чинь гээд хөдөө гэрлүүгээ яараад гараад явчихсан юм. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

        Шүүгдэгч Ц.А нь хохирогч Д.Т-ийг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид Тархи доргилт, баруун хөмсөгт язарсан шарх, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад, хамрын нуруу, баруун, зүүн шуунд цус хуралт гэх гэмтэлүүд  үүссэн  байна. Энэ гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 365 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

        Иймд шүүгдэгч Ц.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

           Хохирогч Д.Т нь “Ц.Ад ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тодорхойлолт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.

         2. Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

         Шүүгдэгч Ц.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

     Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон хүрээнд торгох оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

           Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Салдангууд овогт Ц.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

       3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

        4. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч С.Болортуяа, Б.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

 Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Иргэдийн төлөөлөгч: Ц.Идэрзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шїїгдэгч: Ш.Анхбаатар нарыг оролцуулан тус шїїхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шїїх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Шарчулууны Анхбаатарт холбогдох 1735001870010 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1981 оны 2 дугаар сарын 17-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 36 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 2-50 тоотод оршин суух Тайж овогт Шарчулууны Анхбаатар /регистрийн дугаар: ОЮ81021710/. 

          

Хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ш.Анхбаатар нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Жимст хөхий” хүнсний дэлгүүр дотор хутга хэрэглэж хохирогч Г.Пүрэвдоржоос 9200 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө дээрэмдсэн гэх  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ш.Анхбаатарыг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:  Шүүгдэгч Ш.Анхбаатар нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Жимст хөхий” хүнсний дэлгүүрт хутга хэрэглэн хохирогч Г.Пүрэвдоржийг айлган сүрдүүлж 9200 төгрөгийн эд хөрөнгө дээрэмдсэн болох нь хохирогч Г.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 10.00 цагийн үед дэлгүүртээ худалдаа хийгээд зогсож байтал Ш.Анхбаатар хажуудаа 30 орчим насны өндөр залуутай орж ирсэн юм. Ш.Анхбаатар надад хандаж “Надад архи өг. Өгөхгүй бол чамайг ална шүү” гэж хэлээд лангууны урд байсан шуудайтай төмсийг аваад над уруу шидэх гээд далайснаа буцаагаад газарт хаячихсан. Би түүнд “Архи, пиво өгөхгүй” гэж хэлтэл Ш.Анхбаатар ар нурууныхаа хэсгээс шар өнгийн даавуунд ороосон хутга гаргаж ирээд миний урд талд барьж чичлэн “Архи өгөхгүй бол би чамайг газар дээр чинь ална шүү” гэж заналхийлсэн. Тэгтэл хажууд нь байсан залуу Анхбаатарын гарыг татахад хутгаа нурууныхаа ар хэсэгт буцаагаад хийсэн. Анхбаатар намайг хутгалчихаж магадгүй байсан учраас би маш их айсан. Дахин Анхбаатар надад “Чи нэг ундаа өгчих” гэж хэлэхэд нь би өгөхгүй гэж хэлтэл Анхбаатар өөрөө лангуун дээр байсан 0.5 литрийн кока кола нэртэй ундааг авчихаад  над уруу дайрч “Чи надад архи өгөхгүй бол би чамайг ална шүү пизда минь” гэж хэлээд дахин нурууныхаа ар хэсэгт байсан хутгаа гаргаж ирээд надад тулгаж архи өгөхийг шаардсан. Би айсан байсан учраас Анхбаатарт ямар нэгэн зүйл хэлээгүй. Анхбаатар хутгаа буулгаад лангууны араар ороод 0.5 литрийн  “Хархираа” нэртэй 1 шил архи аваад лангууны урдуур ирээд миний урд тавиад аяга өгөхийг шаардсан. Би айсандаа хуучин хэрэглэж байсан 1 ширхэг хуванцар /гялгар/ аяга өгсөн юм. Тэгээд Анхбаатар хамт ирсэн залуугийнхаа хамт гараад явсан. Хэрэг гарснаас хойш 3 хоногийн дараа 9.300 төгрөгийг авч ирж өгч хохирлыг барагдуулсан. Миний амьд явах эрхэд халдаж, сүрдүүлсэн учраас би маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13-15-р тал/,

Гэрч Б.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 09.00 цагийн үед Балт ахын гэрт очоод Балт ах бид хоёр 0.5 литрийн “Хараа” нэртэй архи уугаад талд нь орж байтал Анхбаатар гэх зүс таних хүн халамцуу орж ирээд уг архийг бид гурав хувааж ууж дуусгаад Анхбаатар надад “Би нэг шил архи авна. Хоёулаа хамт дэлгүүр лүү яваад ирье” гэж хэлэхээр нь хамт гарч таксинд суугаад “Жимст хөхий” дэлгүүрийн гадна очиж буусан. Анхбаатарын араас “Жимст хөхий” дэлгүүрт ороод үүдний хэсэгт зогсож байтал Анхбаатар дэлгүүрийн лангууны урд байсан төмсийг аваад худалдагч Пүрэвдорж уруу “Ална шүү” гэж дайраад буцаагаад газарт хаячихсан юм. Тэгчихээд Анхбаатар худалдагчийн өмнө очоод “Утсаар яриулаад өг” гээд агсам тавиад байхаар нь хажууд нь очиход Анхбаатар Пүрэвдоржид “Надад архи өг. Чамайг ална шүү” гэж хэлэхэд Пүрэвдорж “Өгөхгүй” гэж хэлтэл Анхбаатар гэнэт ар нурууныхаа хэсгээс шар өнгийн даавуунд ороосон хутга гаргаж ирээд Пүрэвдоржийн эгц урд талаас тулгаад “Надад архи өгөхгүй бол газар дээр чинь ална шүү” гэж хэлсэн. Би Анхбаатарыг хүн хутгалчихаж магадгүй гэж бодоод гарыг нь барьж аваад “Та яаж байгаа юм бэ? Болиоч” гэхэд хутгаа буцааж нурууныхаа арын хэсэгт хийгээд “Чамд ямар хамаатай юм бэ?” гэж хэлээд над уруу дайрч толгойгоороо намайг нэг удаа хальт мөргөсөн. Би бултаад “Та боль л доо” гэж хэлэхэд “Чи дуугүй бай. Чамд хамаагүй” гэж хэлээд лангуу руу очиж Пүрэвдоржид “Надад ундаа өг” гэж хэлэхэд Пүрэвдорж ундаа өгөөгүй. Тэгтэл Анхбаатар лангуу руу орж 0.5 литрийн Кока кола ундаа авсан. Анхбаатар дахин Пүрэвдоржид “Надад архи өг. Чамайг ална шүү” гэж хэлээд хутгаа гаргаж ирээд Пүрэвдоржийн урдаас тулгасан юм. Тэгэхээр нь Пүрэвдорж “Архи өгөхгүй” гэж хэлэхээр нь өөрөө лангуу руу орж 0.5 литрийн “Хархираа” гэх архи авч ирээд хөргөгчин дээр тавихад нь би “Болиоч” гээд гараас нь татсан боловч дийлдээгүй бөгөөд Пүрэвдорж уруу дайраад “Аяга өг” гэхэд жижиг хуванцар /гялгар/ аяга өгсөн. Анхбаатар намайг архийг авчих гэхээр нь айгаад архийг нь авч хамт гарч ирээд өгчихөөд гэр лүүгээ явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 18-р тал/,

Гэрч Ц.Балтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Гантөмөрийн хамт гэртээ  0.5 литрийн хэмжээтэй архи уугаад сууж байтал 09.00 цагийн үед Анхбаатар халамцуу ганцаараа орж ирсэн. Тэр архийг Анхбаатар, Гантөмөр бид 3 хувааж ууж дуусгаад Анхбаатар “Архи аваад ирье” гээд Гантөмөрийн хамт гарч яваад буцаж ирээгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

Гэрч Н.Өлзийхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө Цагдаагийн газраас Анхбаатарыг “Эрүүлжүүлэх байрнаас ирж аваарай” гэж утсаар ярихаар нь очиж Анхбаатарыг авсан. Анхбаатараас юу болсон талаар асуухад “Жимст хөхий дэлгүүрийн худалдагчид хутга тулгаж архи, ундаа дээрэмдсэн хэрэг хийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

Гэрч Ц.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн ажиллуулдаг “Жимст хөхий” дэлгүүрт миний нөхөр Г.Пүрэвдорж ажиллаж байсан бөгөөд 12.00 цагийн үед дэлгүүр дээрээ очиход Пүрэвдорж “Сая Анхбаатар орж ирээд надад хутга тулгаад архи, ундаа дээрэмдээд явчихлаа. Би хөдөлсөн бол намайг бараг хутгалах шахлаа” гэж хэлсэн. Пүрэвдорж тухайн үед айж түгшсэн байсан. Цагдаад дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

Шүүгдэгч Ш.Анхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр би Чандманьд хэдэн ямаа нядлахаар өглөө эрт босоод гэрт байсан 100 грамм орчим архийг уусан. Эм байхгүй үед 100 грамм архи уухгүй болохоор босож чаддаггүй юм. Элэгний өвчиндөө үнэтэй тариа хийлгэх ёстой, би өөрөө эм худалдан авч дийлдэггүй болохоороо заримдаа архи уудаг юм. Намайг “Мал нядлах 2-3 хүн олоод ир” гэж Баярмагнай ах хэлсэн. Тэгээд би хутга авч явсан юм. Намайг надтай хамт явсан залуу, өөр 2 залуутай хамт дөрвөн зам дээр хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд хүлээж байхдаа Пүрэвдоржийн дэлгүүр ороод нэг архи зээлдчих би одоо мал нядлахаар явж байна. мөнгийг нь өгий гэж хэлсэн. Гэтэл намайг “Битгий толгой эргүүлээд бай, зайл” гээд хөөгөөд байсан. Би мал нядлахаар хутгаа аваад явж байна гээд хутгаа гаргаж үзүүлсэн. Бид нар арван хэдэн жил өгч авалцаад сурчихсан болохоор өгчих байх гэж бодоод гуйгаад байсан юм. Тухайн өдөр Пүрэвдорж ах ууртай ч байсан юм уу. Ер нь бол Пүрэвдорж ах тиймэрхүү зантай хүн л дээ. Ийм л зүйл болсон түүнээс биш би хутга тулгаад дээрэм хийх бодол байгаагүй. Архи, ундааны мөнгийг дараа нь аваачиж өгсөн. Тухайн үед би хутгыг мал нядлах гэж гэрээс  авч гарсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг хийхгүй байж чадна” гэх мэдүүлэг,

           

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск /CD/ дэх дүрс бичлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

 Иж бүрдэл, бүтцийн хувьд амьд биетийг устгах, гэмтээх  зориулалттай эд зүйл, хэрэгслийг зэвсэг гэх бөгөөд хутга нь үүнд хамаарна.

 

Шүүгдэгч Ш.Анхбаатар нь хохирогчийг айлган сүрдүүлж, өөрийн үйлдэлд хүч нэмэгдүүлэх зорилгоор хутга хэрэглэн  заналхийлж, бусдын эд хөрөнгө / архи, ундаа/-ийг авсан нь тогтоогдож байх тул  түүнийг зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд  шүүгдэгч Ш.Анхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг үйлдэгдэх үйл явц нь “Жимст хөхий” дэлгүүрийн хоёр байрлалаас харуулсан камерын дүрс бичлэгт хадгалагдан үлдсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бэхжүүлэн авч хэрэгт хавсаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тул уг дүрс бичлэгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүгдэгч Ш.Анхбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт “ эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр иштэй, 26.5 см урттай хутгыг би гэмт хэрэг үйлдэгдэхэд хэрэглээгүй, тухайн үед мал нядлах зорилгоор өөр хутга авч явсан ” гэж маргаж байгаа, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан “Жимст хөхий” дэлгүүрт дээрхи гэмт хэрэг үйлдэгдэх үйл явц хадгалагдсан дүрс бичлэг / СD/-ээр хутганы өнгө, хэмжээ тодорхой харагдахгүй байх боловч хэрэгт авагдсан хохирогч Г.Пүрэвдоржийн “... шар өнгийн даавуунд ороосон хутга гаргаж ирээд надад тулгасан, уг хутга нь цэнхэр өнгийн иштэй хутга байсан”, гэрч Б.Гантөмөрийн “...Ш.Анхбаатарын гаргаж ирсэн хутга нь гадна талаараа шар өнгийн даавуугаар ороосон, цэнхэр өнгийн бариултай хутга байсан” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн нь тогтоогдож байна.

Хохирогч Г.Пүрэвдорж “Ш.Анхбаатар ар нурууныхаа хэсгээс шар өнгийн даавуунд ороосон цэнхэр иштэй хутга гаргаж ирээд миний урд талд барьж чичлэхэд хажууд нь байсан залуу Анхбаатарын гарыг татахад хутгаа нурууныхаа ар хэсэгт буцаагаад хийсэн”, гэрч Б.Гантөмөрийн “...Ш.Анхбаатарын гаргаж ирсэн хутга нь гадна талаараа шар өнгийн даавуугаар ороосон, цэнхэр өнгийн бариултай хутга байсан. Би Анхбаатарыг хүн хутгалчихаж магадгүй гэж бодоод гарыг нь барьж аваад “Болиоч” гээд гараас нь татсан боловч дийлдээгүй”  гэж тус тус мэдүүлсэн нь “Жимст хөхий” дэлгүүрт дээрхи гэмт хэрэг үйлдэгдэх үйл явц хадгалагдсан дүрс бичлэг / СD/-ээр тогтоогдож байгаа тул хохирогч Г.Пүрэвдорж, гэрч Б.Гантөмөр нарын хутганы талаар өгсөн мэдүүлгийг эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлэв.

Хохирогч Г.Пүрэвдорж  мөрдөн байцаалтын шатанд “Хэрэг гарснаас хойш 3 хоногийн дараа 9.300 төгрөгийг авч ирж өгч хохирлыг барагдуулсан” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.

  1. Шүүгдэгч Ш.Анхбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ш.Анхбаатар нь дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Анхбаатар нь элэгний хатуурал /ээнэгшилгүй үе/ өвчтэй болох нь хэрэгт авагдсан Ш.Анхбаатарын амбулаториор эмчлүүлэгчийн карт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Улсын клиникийн төв эмнэлэгт өвчтөн /Ш.Анхбаатар/ илгээх тухай комиссын шийдвэр, эмнэлэгт өвчтөн илгээх хуудсуудаар нотлогдож байх бөгөөд уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан болох нь Увс аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр /хх-ийн 152-р тал/-ээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Анхбаатар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг  буюу 5 жилээс дээш жил хорих ял оногдуулах гэмт хэрэг үйлдсэн боловч шүүх түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн”, шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан  хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.Анхбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/ 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн иштэй, 26.5 см урттай хутга 1 /нэг/ ширхэг, 35*35см хэмжээтэй шар өнгийн даавуу 1 /нэг/ ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид  хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.   

 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Тайж овогт Шарчулууны Анхбаатарыг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Анхбаатарт 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Анхбаатарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ш.Анхбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/ 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, цэнхэр өнгийн иштэй, 26.5 см урттай хутга 1 /нэг/ ширхэг, 35х35см хэмжээтэй шар өнгийн даавуу 1 /нэг/ ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Анхбаатарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН               

                                                   ШҮҮГЧИД                               С.БОЛОРТУЯА

                                                                                                Б.ГАНСҮХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгч: Б.Мэндбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зөөд овогт Билгээгийн Мэндбаярт холбогдох 1835000370042 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 1 дүгээр сарын 23-нд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн засаг дарга ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймаг Өмнөговь сумын Улиас багт оршин суух Зөөд овогт Билгээгийн Мэндбаяр. РД:ОЙ85012319.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Мэндбаяр нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын Улиас багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Сэмбэдагвыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Б.Мэндбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Б.Мэндбаяр нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын Улиас багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Сэмбэдагвыг зодсон болох нь хохирогч Г.Сэмбэдагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь сумын 2 дугаар багийн төв Мунжуу  гэх газарт болсон “Тэмээний баяр”-т очоод 1 тэмээ уралдаанд оруулаад 1 тэмээг тоноглож ширмэл тохош шалгаруулах уралдаанд оролцоод байж байтал манай багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Батсүх гэдэг хүн ирээд “Чиний тэмээний тохош 3 дугаар байранд шалгарсан байна” гэхээр нь би баярлаад архи уугаад нэлээн согтчихсон байтал миний тохош байр эзлээгүй байхаар нь би багийн дарга дээр очоод “Та яаж шүүгээд байгаа юм бэ? Миний тэмээний тохош 3 дугаар байранд шилгарсан байна гэж иргэдийн нийтийн хурлын дарга хэлсэн” гэж хэлээд ширээг нь өшиглөхөд манай багийн дарга Б.Мэндбаяр намайг чирч гаргаад миний нүүр үрүү нэг удаа цохиж унагасан ба миний хамарнаас цус гараад хэвтээд үлдсэн юм. Тухайн үед хамар гэмтэж, толгой өвдөж байсан боловч эмчилгээ хийлгээд зүйгээр болсон. Одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р талд/, гэрч Ц.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:“2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улиаст багийн “Тэмээний баяр” тараад орой Соёлын төвд бүжгэн дээр байтал Сэмбэдагва гаднаас согтуу орж ирээд хүндэтгэлийн ширээнд суусан багийн дарга Мэндбаярыг заамдаж аваад дээлнийхэн товч, шилбийг тасалсан ба Мэнлбаяр дарга Сэмбэдагва хоёр чирэлдээд хаалгаар гарч яваад Мэндбаяр Сэмбэдагвын нүүр үрүү нэг удаа гараараа цохьсон юм. Тэгээд Сэмбэдагвыг хүмүүс цааш нь соёлын төвийн үүднээс авч гараад бүжиглэж байсан хүмүүс тараад би гараад ирэхэд багийн соёлын төвийн гадна Сэмбэдагвын нүүр хамраас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/, гэрч Д.Насанжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:“...Г.Сэмбэдагва гэдэг залуу гаднаас согтуу орж ирээд Б.Мэндбаярыг заамдаж аваад дээлнийх нь товчийг тасалчихсан ба Б.Мэндбаяр Сэмбэдагва хоёр барьцалдаж соёлын төвийн төвийн үүдэнд гараад Мэндбаяр Сэмбэдагвын нүүр үрүү гараараа нэг удаа цохьсон юм. Тэгээд хүмүүс Сэмбэдагвыг цааш нь авч яваад би Мэндбаярыг дотогшоо аваад орсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/, гэрч Х.Нэргүйгийн мөрдөн байцаалтад өгсөн:“…гаднаас Г.Сэмбэдагва согтуу орилж орж ирээд багийн дарга Б.Мэндбаяр уруу дайрч сууж байсан ширээг нь өшиглөөд заамдаж аваад дээлнийх нь товчыг тасдахад Б.Мэндбаяр Г.Сэмбэдагвыг чирч гараад соёлын төвийн үүдний довжоон дээр нүүр үрүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд тэр хоёрыг хүмүүс салгасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/, гэрч А.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн:“2018 оны 1 дүгээр сар 14-ний өдөр Улиас багийн “Тэмээний баяр” өрдөрлөөд орой соёлын төвд шагнал гардуулах ажиллагаа болон бүжиг болж байтал  манай багийн Сэмбэдагва гэдэг залуу согтуу орж ирээд манай багийн дарга Мэндбаярыг “Чи тэмцээнд намайг байр эзлүүлсэнгүй” гэж орилоод агсам тавьж байгаад дээлнийхэн энгэрээс заамдаж аваад товч шилбийг нь тасалчихаар нь Мэндбаяр Сэмбэдагвыг соёлын төвийн үүдэнд гаргаад нүүр үрүү нь нэг удаа гараараа цохиход Г.Сэмбэдагвын хамарнаас цус гараад эхлэхээр нь би Б.Мэндбаярыг салгаж дотогш аваад орсон. Харин Г.Сэмбэдагвыг тэнд байсан хүн салгаад аваад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/, шүүгдэгч Б.Мэндбаярын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь сумын Улиаст багийн нутаг Мунжуу гэх газарт тэмээний баяр зохион байгуулж дуусаад орой нь шагнал гардуулж, үдэшлэг зохион байгуулсан. Үдэшлэг болж байхад гадна Г.Сэмбэдагва согтуу зогсож байхаар нь харьж амар гэж хэлээд соёлын төв үрүү орж ирээд ширээн дээр сууж байтал гаднаас Г.Сэмбэдагва орж ирээд миний сууж байсан ширээний хөлийг хальт өшиглөөд дээлний энгэрээс татаж дээлний товчийг таслачихаар нь би түүнийг соёлын төвөөс чирч гаргаад соёлын төвийн үү нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Г.Сэмбэдагвын хамарнаас нь цус гараад үлдсэн ба хүмүүс аваад явсан. Тэгээд би буцаж ороод соёлын төвд болж байсан үйл ажиллагааг хааж тараагаад явсан. Би Г.Сэмбэдагвад учирсан хохирлыг төлж барагдуулсан бид хоёрын дунд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Уг нь согтуу хүнийг би зодож цохихгүйгээр эвтэйхэн явуулчих байтал өөрийн уураа барьж чадахгүй ийм асуудал гаргасан нь миний буруу байсан. Би гаргасандаа үйлдэлдээ гэмшиж байна. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б.Мэндбаяр нь хохирогч Г.Сэмбэдагвыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид тархины доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний эвэрлэгт цус харвалт, нүдний зовхинд хар хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Б.Мэндбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Хохирогч Г.Сэмбэдагва “Шүүгдэгч Б.Мэндбаяраас хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул хохирол гомдолгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.

 

2. Шүүгдэгч Б.Мэндбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Мэндбаяр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан ““гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан торгох оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Мэндбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Зөөд овогт Билгээгийн Мэндбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэндбаярыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Мэндбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мэндбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ