Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/06444

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж, ******* давхар ******* тоотод байрлах ******* ББСБ ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, АОС 4, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /рд:/-д холбогдох,

1,483,301 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Ш.*******ид холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 720,000 төгрөг, зээлийн хүү 615,452 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,409 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,483,301 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч үндсэн зээл 720,000 төгрөг, түүнийг хэрэглэсэн 380,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй хэмээн маргасан. Үндэслэлээ ...гадаад улсад ажлаар яваад осолд орсон, энэ талаараа нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж тайлбараа гаргажээ.

2. ******* ББСБ ХХК болон Ш.******* нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн L03902994 тоот цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч цахимаар хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгч шаардлага хангасан хэмжээнд зээл олгох ба 14 хоног, 60 хоног, бусад гэсэн хугацаатай, 5 хүртэлх хувийн хүүтэй байхаар тохиролцжээ.

Ш.*******ийн гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр 720,000 төгрөг зээлдүүлж, хариуцагч зээлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч зээлийн төлбөрийг хүлээн авсан болохоо илэрхийлсэн.

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ учир зээлийн төлбөр 720,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нотариатын зардал 16,500 төгрөг болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагчаас уг зардлыг гаргуулахаар шийдвэрлэв.

4. Харин талуудын хооронд байгуулсан 720,000 төгрөг зээлдүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн зээлийн гэрээнд хүү авахаар заагаагүй учир хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 732,861 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Тодруулбал хуульд хүү, нэмэгдүүлсэн хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас ...2022 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр хариуцагчид олгосон 720,000 төгрөгийн зээлийн төлбөрт тусдаа цаасаар болон цахим хэлбэрээр гэрээ байхгүй, 2021 оны зээлийн эрх нээх гэрээг үндэслэл болгож байгаа хэмээн тайлбараа гаргасан.

Үүнээс үзэхэд дээрх зээлийг олгохдоо 24 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүү тооцсон, мөн нэмэгдүүлсэн хүү тооцсон болох нь баримтаар нотлогдохгүй, ийм зээлийн гэрээ тусад нь цахим болон цаасан хэлбэрээр байгуулаагүй болох нь тогтоогдож байна.

5. Гэсэн хэдий ч хариуцагч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 720,000 төгрөг, хүүнд тооцож 380,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн.

6. Иймд хариуцагч Ш.*******оос нийт 1,116,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, үлдэх 366,801 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

7. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 799 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.Мягмадоржоос 1,116,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч инвескор хэтэвч ББСБ ХХКолгож, нэхэмжлэлээс үлдэх 366,801 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,682 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******оос 31,346 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН