| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01217/И |
| Дугаар | 309/ШШ2025/00925 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 309/ШШ2025/00925
2025 09 02 309/ШШ2025/00925
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны гэрчилгээг шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.******* холбогдуулан орон сууцны гэрчилгээг шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“...Миний бие өөрийн өмчлөлийн буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг ******* байрны 4 давхар ******* 2 өрөө орон сууцанд амьдардаг байсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас 4 давхраас орж гарахад маш хүндрэлтэй байдаг. Тэгээд өөрийн байраа доош давхраар сольж өөрчлөх санаатай өөрийн охин ******* удаа дараа гуйж хэлсэн. Учир нь тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг охиноо өөрийн гэсэн орон байртай болоход урьдчилгаанд тавьж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ хэрэглүүлсэн. , хоёр нь байргүй айлын хажуу өрөө хөлсөлж хэцүүхэн амьдардаг байсан учраас хүүхдүүддээ дэм болж өөрийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тэдний гуйснаар зээлийн барьцаанд тавьсан. нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 1-2 жилийн дараа чөлөөлж өгнө гэж итгүүлсэн. Гэтэл түүнээс хойш 8 жил өнгөрсөн байна. ...Охин ******* ээж нь байраа доошлуулах санаатай байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс нэрээ хасах юмуу, намайг байраа зарахад ямар нэгэн саад тээг бүү болооч, авсан хүнд нь шилжүүлж өгөх хэрэгтэй байна гэхэд үгүй гээд мөн л саад болж хохироосоор байсан. ******* байрны ******* байр нь миний өөрийн байр бөгөөд би 2 охин, 1 хүүтэй. Төрсөн хүүхдүүдээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр нэрийг нь оруулахгүй зөвхөн ийн нэрийг оруулж гэрчилгээ авсан. Тухайн үед нь бага залуу байсан учраас энэ байрыг бий болгоход оролцсон оролцоо байхгүй. Миний талийгаач хүүгийн байр байсан юм. Миний хань бие нь муудаж дулаан байр шаардлагатай болж өөрсдийн амьдарч байсан 12 дугаар байрнаас гарч хүүгийнхээ байранд орно гэж хэлснээр өөрийн болгосон түүхтэй. ээс нэг ч төгрөг гараагүй байхад миний сайхан сэтгэлээр гэрчилгээнд нэрээ бичүүлснээрээ одоо миний өмч гэж надад саад учруулаад байна. Би ийг хар нялхаараа, өвчтэй үхлийн ирмэг дээр байсан дүүгийнхээ хаяад явсан охиныг өсгөж тэжээж хүн болгож сүүлдээ өвгөн бид хоёр өөрсдийн нэр дээр овоглон авсан. Ингээд бидний үрчилж авсан охин болсон.
...Би Худалдаа хөгжлийн банкнаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж авснаас хойш амьдарч байсан байраа зарах зар өгч тэр даруй сайн хүний буянаар 2 өрөө байраа 70,000,000 төгрөгөөр худалдаж, 1 дүгээр байрны 01 тоот орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Харин өөрийнхөө байрны гэрчилгээг худалдан авсан хүнд нь шилжүүлж чадаагүй. Тэр айлд охинтойгоо асуудалтай байна, миний өөрийн байр учраас шилжүүлж өгөх байх, тэр үед эгч нь гэрчилгээг нь нэр дээр чинь шилжүүлж өгье гэж гуйсан.
... миний өмчлөлийн ******* байрны *******од амьдраагүй гэхэд хилсдэхгүй. Байрны төлбөр, тооцоо, засвар үйлчилгээ хийхэд дэмжлэг үзүүлдэггүй. Одоо намайг өвчтэй болохоор үхэхийг минь хүлээж өв хөрөнгө болгон авах санаатай байгаа байх. Миний өөрийн төрүүлсэн хүү байргүй амьдарч л явна. Би өөрийн дураар хэн нэгэн хүний эрхээр биш, өөрөө өөртөө эзэн болж, илүү дутуу гарч байвал хэдэн ач зээдээ нэмэр болох юмсан гэж боддог. ийг өөрийн гэсэн орон сууцтай болоход хэрэгтэй гэж гэрчилгээн дээр нэрийг нь оруулсан нь одоо там болж байна. Өөрөө амьдардаггүй, эзэмшиж ашигладаггүй байж өмчлөөд ашиглаад эзэмшээд явж байгаа хүнд саад болж болохгүй байх. Миний эцсийн хүсэл орон сууцаа зарж борлуулсан учраас худалдан авсан хүнд үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлж өгөх гэсэн юм. Хэзээ мөдгүй үхэх болбол бусдад гай болж үхмээргүй байна. Тэртээ тэргүй миний гэрчилгээнд орсон ороогүй намайг үхэх цагт хууль ёсоор өвлөх эрхтэй болно. Тиймээс ******* Орон сууцны гэрчилгээг шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж өгнө үү.
...Хэрлэн сумын ******* баг ******* байрны *******од би өөрөө амьдран суудаг. Би нөхөртэйгээ 44 жил ханилан суусан. Бидний өөрийн орлого хөдөлмөрийн үр дүнд орон гэр маань бий болсон. нь бидний хүүхэд, насанд хүрсэн ч гэсэн би өөрийн сайн дураар нэрийг нь өмчлөлийн гэрчилгээн дээр оруулсан. Хэдийгээр өмчлөлийн гэрчилгээн дээр нэр нь байгаа боловч энэ орон сууцны зардал төлбөрийг хэзээ ч хариуцаж төлж, орон байраа анхилаад аваад явах, засвар үйлчилгээ хийх зэргээр засан сайжруулж байгаагүй хүн. Тийм учраас би энэ орон гэрээ минийх гэж байгаа юм. Би өөрийн өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхтэй. Би худалдсан боловч эрхээ шилжүүлж чадаагүй хохирч байгаа тул л шүүхэд хандсан. Байраа зарсан мөнгөөрөө би нэг өрөө байр худалдан авсан. Миний байрыг худалдан авсан хэдий ч гэрчилгээгээ авч чадахгүй байгаа иргэн намайг шахаж шаардаагүй, та учраа олоод шилжүүлээрэй гэж хэлсэн болохоор би тэр хүний сайхан сэтгэлд баярлаж байна. Гэхдээ би энэ сайхан сэтгэлийг ус болгож цацмааргүй байгаа учраас үхэхээсээ өмнө гэрчилгээгээ шилжүүлэхийг хүссэн. Би ахмад хүн, өндөр насны тэтгэвэрээс өөр орлогогүй. Тэр орлогоороо өөрийгөө авч явж амьдарч байна. Би хүүхдүүддээ, тэр тусмаа охин ******* тээр тушаа болж амьдраагүй, охиноороо тэжээн тэтгүүлэх, асруулах эрхтэй. Ахмад настны хуулиараа ч би өмч хөрөнгөө хэн нэгэн хүний дарамт шахалтгүй дураараа захиран зарцуулах эрхтэй. Одоо би энэ байдлаараа өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна гэдгийг хэлмээр байна. Яагаад гэхээр өмчөө захиран зарцуулах эрхийг минь хязгаарлан хохироох, асран тэтгэхгүй байх, сэтгэл санаагаар унагаах, эдийн засгийн дарамт үзүүлэх зэргээр намайг хүчирхийлэлд өртүүлж байна.
...Нөхөр маань надад ямар нэгэн гэрээслэл бичиж үлдээгээгүй, үлдээсэн бол нотариат хэлмээр юм. Түрээсийн байр олоод амьдар гэж яаж ээждээ хэлж чаддаг байна. Би үнэхээр гомдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн байдалдаа дүгнэлт хийж эхээ гэж бодох сэтгэл байхгүй бол хуулийн дагуу шийдэх биз дээ. Би Монгол улсын иргэн Ахмад настны хуулинд заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа талаар гомдол гаргах эрх байгаа гэж ойлгож байна. Энэ бүхнийг би өөрийнхөө ухаан бодолд захирагдан хүсэл зорилгоороо хийж бичиж үйлдэж байгаа болохоос биш хэн нэгэн хүний тархиар, даалгавараар шүүхэд хандаагүй гэдгийг хэлмээр байна…” гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
“...Нэхэмжлэлд дурьдсан зүйлд намайг үгүйсгэн ямар муу муухай хүн болгон хүнд ойлгогдохоор бичсэнийг хараад гомдолтой байна. Бодит байдлыг ийм маягаар бичиж байгаа ээж маань аргагүй л намайг өргөж авсан охин нь учраас, нөгөө талаас нь харвал ээжийг минь эрүүл бус ухаанаар хэн нэг хүмүүсийн ятгалга сэнхрүүлгээр ийм юм бичихэд хүрч гэж бодогдохоор байна. Бидний амьдрал, харилцаа, зан чанар ямар вэ гэдгийг олон хүн мэдэх учир шүүх дээр тэрийг шүүн маргалдаж элдэв зүйл бичээд яахав гэж бодож байна. Шаардлагатай бол бүхнийг дэлгэж бичиж, ярьж болно. Ер нь анх манайх ******* багийн 12 дугаар байрны 69 тоот байранд аав, ээж, нөхөр хүүхдийн хамт амьдарч байсан. Уг байр нь өвөлдөө маш хүйтэн байдаг байсан. Ах ******* байрны ******* байраа зарах болсон учир бид дулаан байранд орно гэж байраа зарж, уг байрыг нь авсан. Аав маань 2005 оны 08 дугаар сард өөд болсон. Тэрнээс хойш 10 сард би бага хүүгээ аваад Улаанбаатар хот явсан. 2007 оны 2 сард буцаж ирэхэд ******* байрны ******* байранд ээж, ах, эгч, хүүхдүүдийн хамт байсан. Би гэр бүлийн хамт ирээд бүр ч олуулаа болсон. Тэгэхэд ээж Нэргүй манай нөхөр д та нар одоо тусдаа гарч амьдар гэж хэлж байсан тул бид гэр бүлээрээ байр түрээслэн амьдрах болсон. 2016 онд бид өөрсдийн гэсэн байр лизингээр худалдан авч ээж Нэргүй бидэнтэй хамт манайд амьдрах болсон. 7 дугаар байрны ******* байранд өөрийнх нь төрсөн хүүхдүүд нь амьдарч үлдсэн. 2021 оноос хойш л ээж ******* байрны ******* байранд очиж амьдарч байгаа болно. Уг байрны өмчлөгч нь аав, ээж, бид гурав байсан. Одоо ч би өмчлөгчөөрөө бүртгэлтэй байгаа нь баримтаас тодорхой харагдана. Ээж өөрөө хүн амьтантай таарч тохирохгүй, хөөж туудаг. Настай болохоороо тэгдэг юм уу хажиглаж, зожиг болж ааш зан нь өөрчлөгдөн бухимдаж өвчиндөө шаналгаатай байдгийг нь ойлгодог учир бухимдуулахгүйг хичээдэг. Байраа заръя нэг давхарт ормоор байна гэхэд нь зараад хэрэггүй, түрээслүүлээд түрээсийн мөнгөөр нь өөр 1 давхрын байр түрээслээд зөрүүгээр нь байр гэрлийн мөнгөө төлөөд ч болтугай байвал дээр гэж ярилцаж зөвшөөрөөд байр хайж байсан. Тэгснээ гэнэт болилоо гэх болсон. Би эргэж тойрч орж гарахаар янз бүрийн юм хэлээд уурлаад байдаг болохоор нь бас л уурлуулж тавгүйтүүлээд яахав гээд очихгүй болохоор ирдэггүй, харж ханддаггүй гээд ярьдаг юм. Манайх байр авах үедээ ******* байрыг барьцаалж зээл авсан нь үнэн. Тэр үед надад тус болж өмчлөгчөөр оруулсан юм шиг бичсэн байна. Энэ бол худлаа. Аав маань нас барахаасаа өмнөхөн гэрээслэл бичиж нотариатаар гэрчлүүлэн батлуулж байсан. Аавын гэрээслэлийн нэг хувь ээжид өөрт нь байгаа. Тэр тухай нэг ч бичээгүй байна. Би ээжтэй хамт байсан болохоор өвөөс татгалзаагүй учир өвлөх эрхийн гэрчилгээ бид 2 бичүүлээгүй. Одоо ээж миний оролцоогүйгээр байраа зараад мөнгөө авчихаад байна. Хуулиараа нэр шилжүүлж болохгүй гэдгийг мэдээд нэр шилжүүлэхэд надад саад хийгээд байна гээд саад болохгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ. Иймээс өмчийнхөө асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлсэний дараа бичиг баримт бусдад шилжих асуудал үүснэ. Тэр үед шийдэгдэх нь ойлгомжтой. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөх үндэслэлгүй учир хүчингүй болгож өгнө үү...” гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч Д.******* өвчний түүх зэрэг болно.
4. Хариуцагчаас дараах бичгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Итгэмжлэл, хариу тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэрэг болно.
5. Шүүхийн зүгээс: Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Мөрөнтуулаас гэрчийн мэдүүлэг авах, хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу монголын нотаритчдын танхимаас Ч.******* үйлдсэн, Дорнод аймгийн тойргийн нотариатч гэрчилсэн гэрээслэл, холбогдох баримтыг гаргуулах ажиллагааг тус тус хийсэн байна.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.******* холбогдуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг ******* байрны ******* орон сууцны гэрчилгээг шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Миний бие өөрийн өмчлөлийн буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг ******* байрны ******* 2 өрөө орон сууцанд амьдардаг байсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас 4 давхраас орж гарахад маш хүндрэлтэй байдаг. Тэгээд байраа доош давхраар сольж өөрчлөх санаатай өөрийн охин ******* удаа дараа гуйж хэлсэн. ...Охин ******* ээж нь байраа доошлуулах санаатай байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс нэрээ хасах юмуу, намайг байраа зарахад ямар нэгэн саад тээг бүү болооч, авсан хүнд нь шилжүүлж өгөх хэрэгтэй байна гэхэд үгүй гээд мөн л саад болж хохироосоор байсан. ******* байрны ******* байр нь миний өөрийн байр бөгөөд би 2 охин, 1 хүүтэй. Төрсөн хүүхдүүдээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр нэрийг нь оруулахгүй зөвхөн ийн нэрийг оруулж гэрчилгээ авсан. Тухайн үед нь бага залуу байсан учраас энэ байрыг бий болгоход оролцсон оролцоо байхгүй. Миний талийгаач хүүгийн байр байсан юм. Миний хань бие нь муудаж дулаан байр шаардлагатай болж өөрсдийн амьдарч байсан 12 дугаар байрнаас гарч хүүгийнхээ байранд орно гэж хэлснээр өөрийн болгосон түүхтэй. ээс нэг ч төгрөг гараагүй байхад миний сайхан сэтгэлээр гэрчилгээнд нэрээ бичүүлснээрээ одоо миний өмч гэж надад саад учруулаад байна. Би ийг хар нялхаараа, өвчтэй үхлийн ирмэг дээр байсан дүүгийнхээ хаяад явсан охиныг өсгөж тэжээж хүн болгож сүүлдээ өвгөн бид хоёр өөрсдийн нэр дээр овоглон авсан. Ингээд бидний үрчилж авсан охин болсон. ... миний өмчлөлийн ******* байрны *******од амьдраагүй гэхэд хилсдэхгүй. Байрны төлбөр, тооцоо, засвар үйлчилгээ хийхэд дэмжлэг үзүүлдэггүй. Одоо намайг өвчтэй болохоор үхэхийг минь хүлээж өв хөрөнгө болгон авах санаатай байгаа байх. Миний өөрийн төрүүлсэн хүү байргүй амьдарч л явна. Би өөрийн дураар хэн нэгэн хүний эрхээр биш, өөрөө өөртөө эзэн болж, илүү дутуу гарч байвал хэдэн ач зээдээ нэмэр болох юмсан гэж боддог. ийг өөрийн гэсэн орон сууцтай болоход хэрэгтэй гэж гэрчилгээн дээр нэрийг нь оруулсан нь одоо там болж байна. Өөрөө амьдардаггүй, эзэмшиж ашигладаггүй байж өмчлөөд ашиглаад эзэмшээд явж байгаа хүнд саад болж болохгүй байх. Миний эцсийн хүсэл орон сууцаа зарж борлуулсан учраас худалдан авсан хүнд үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлж өгөх гэсэн юм. Хэзээ мөдгүй үхэх болбол бусдад гай болж үхмээргүй байна. Тэртээ тэргүй миний гэрчилгээнд орсон ороогүй намайг үхэх цагт хууль ёсоор өвлөх эрхтэй болно. Тиймээс ******* орон сууцны гэрчилгээг шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж өгнө үү.
Би охиноороо тэжээн тэтгүүлэх, асруулах эрхтэй. Ахмад настны хуулиараа ч би өмч хөрөнгөө хэн нэгэн хүний дарамт шахалтгүй дураараа захиран зарцуулах эрхтэй. Одоо би энэ байдлаараа өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна гэдгийг хэлмээр байна. Яагаад гэхээр өмчөө захиран зарцуулах эрхийг минь хязгаарлан хохироох, асран тэтгэхгүй байх, сэтгэл санаагаар унагаах, эдийн засгийн дарамт үзүүлэх зэргээр намайг хүчирхийлэлд өртүүлж байна...” гэж тайлбарласан.
3. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа: “...анх манайх ******* баг 12 дугаар байрны 69 тоот байранд аав, ээж, нөхөр, хүүхдийн хамт амьдарч байсан. Уг байр нь өвөлдөө маш хүйтэн байдаг байсан. Ах ******* байрны ******* байраа зарах болсон учир бид дулаан байранд орно гэж өөрсдийн байраа зарж, уг байрыг нь авсан. Аав маань 2005 оны 08 дугаар сард өөд болсон. Тэрнээс хойш 10 сард би бага хүүгээ аваад Улаанбаатар хот явсан. 2007 оны 2 сард буцаж ирэхэд ******* байрны ******* байранд ээж, ах, эгч, хүүхдүүдийн хамт байсан. Би гэр бүлийн хамт ирээд бүр ч олуулаа болсон. Тэгэхэд ээж Нэргүй манай нөхөр д та нар одоо тусдаа гарч амьдар гэж хэлж байсан тул бид гэр бүлээрээ байр түрээслэн амьдрах болсон. 2016 онд бид өөрсдийн гэсэн байр лизингээр худалдан авч ээж Нэргүй бидэнтэй хамт манайд амьдрах болсон. 7 дугаар байрны ******* байранд өөрийнх нь төрсөн хүүхдүүд нь амьдарч үлдсэн. 2021 оноос хойш л ээж ******* байрны ******* байранд очиж амьдарч байгаа болно. Уг байрны өмчлөгч нь аав, ээж, бид гурав байсан. Одоо ч би өмчлөгчөөрөө бүртгэлтэй байгаа нь баримтаас тодорхой харагдана. Ээж өөрөө хүн амьтантай таарч тохирохгүй, хөөж туудаг. Настай болохоороо тэгдэг юм уу хажиглаж, зожиг болж ааш зан нь өөрчлөгдөн бухимдаж өвчиндөө шаналгаатай байдгийг нь ойлгодог учир бухимдуулахгүйг хичээдэг. Байраа заръя нэг давхарт ормоор байна гэхэд нь зараад хэрэггүй, түрээслүүлээд түрээсийн мөнгөөр нь өөр 1 давхрын байр түрээслээд зөрүүгээр нь байр гэрлийн мөнгөө төлөөд ч болтугай байвал дээр гэж ярилцаж зөвшөөрөөд байр хайж байсан. Тэгснээ гэнэт болилоо гэх болсон.
...Аав маань нас барахынхаа өмнөхөн гэрээслэл бичиж нотариатаар гэрчлүүлэн батлуулж байсан. Аавын гэрээслэлийн нэг хувь ээжид өөрт нь байгаа. Тэр тухай нэг ч бичээгүй байна. Би ээжтэй хамт байсан болохоор өвөөс татгалзаагүй учир өвлөх эрхийн гэрчилгээ бид 2 бичүүлээгүй. Одоо ээж миний оролцоогүйгээр байраа зараад мөнгөө авчихаад байна. Хуулиараа нэр шилжүүлж болохгүй гэдгийг мэдээд нэр шилжүүлэхэд надад саад хийгээд байна гээд намайг саад болохгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ. Өмчийнхөө асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлсэний дараа бичиг баримт бусдад шилжих асуудал үүснэ. Тиймээс нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү...” гэж тайлбарласан.
4. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг ******* байрны ******* орон сууц нь *******, Г. нарын өмч болох нь 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг ******* байрны 4 давхарын ******* орон сууцыг бусдад 70,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, Хэрлэн сумын ******* баг 1 дүгээр байрны 1 давхарын 01 тоот орон сууцыг худалдан авч өөрөө өмчлөгчөөр нь бүртгүүлсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь орон сууцаа худалдан борлуулахдаа хамтран өмчлөгч Г.ээс зөвшөөрөл аваагүй болох нь шүүх хуралдаанд гаргаж байгаа талуудын тайлбараар тогтоогдож байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг ******* байрны ******* орон сууц нь Ч., *******, Г. гэх 3 хүний өмч байсан бөгөөд 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай гэрээслэлээр Ч. нь уг байрыг охин Г.*******, 02 дугаартай гэрээслэлээр Монгол шуудан банк дахь хадгаламжаа эхнэр *******д тус тус гэрээслэн үлдээжээ.
5. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр ба түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасан байхаас гадна мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д “Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад этгээдэд мэдэгдэх үүрэгтэй” байна. Гэвч нэхэмжлэгч ******* нь тухайн орон сууцыг бусдад худалдан борлуулахдаа хамтран өмчлөгч Г.******* мэдэгдсэн гэх баримт хэрэгт ирүүлээгүй байна. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана.
6. Үүнээс гадна Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны гэрчилгээг шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхэд саад болохгүй байхыг даалгахыг шаардах эрхгүй юм.
7. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.******* хариуцагч Г.******* холбогдуулан гаргасан “Орон сууцны гэрчилгээг шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгчийг бүхэд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
9. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн гаргаж өгсөн Г.Цолмон, Г.Цоглхагва нарын гараар бичсэн тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА