| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаярын Энхтүвшин |
| Хэргийн индекс | 197/2025/08035/И |
| Дугаар | 197/ШШ2025/06447 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/06447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******, ибд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, ******* байрлах ******* /рд:*******/-д холбогдох,
6,889,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Н.******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хариуцагчаас худалдан авсан машины рулийн аппаратны үнэ 2,000,000 төгрөг, гидрийн шингэн 11,000 төгрөг, тохиргоо 120,000 төгрөг, болон ХХК-иас худалдан авсан рулийн аппаратны үнэ 3,310,300 төгрөг, гидрийн насос 1,192,500 төгрөг, рулийн аппарат сольсон ажлын хөлс 256,000 төгрөг, нийт 6,889,800 төгрөг гаргуулж өгнө үү хэмээн шаарджээ.
Хариуцагч *******-с нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ рулийн аппаратыг худалдан аваад 7 сарын хугацаанд хэрэглэсэн, аппарат эвдрэлтэй эсэх, юунаас болж эвдэрсэн эсэх нь тодорхойгүй байхад манайд төлсөн хөлс болох 2,131,00 төгрөгийг төлөхгүй. Мөн өөрийн авто машинд өөр байгууллагаар хийлгүүлсэн сэлбэг хэрэгсэл үйлчилгээний зардалд 4,758,800 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна, төлөхгүй хэмээн маргажээ.
2. Нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр *******-р өөрийн 8007 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг оношлуулан, рулийн аппарат худалдан авч, солиулахаар харилцан тохиролцсон, үүнд гидрийн шингэн болон аппаратыг сольсны дагаа тэнхлэг тохиргоо хийх шаардлагатай, нийт 2,131,000 төгрөгийг төлсөн зэрэгт талууд маргаагүй.
Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч ******* нь биет байдлын доголдолгүй бараа бэлтгэн нийлүүлэх, Н.******* нь худалдан авсан барааны үнийг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч тухайн худалдан авсан рулийн аппарат ажиллахгүй болсон хэмээн хариуцагч байгууллагад удаа дараа мэдэгдсэн талаар хариуцагч үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн. Уг худалдсан бараа бүтээгдэхүүн доголдолтой эсэх талаар худалдан авах үед шууд мэдэх боломжгүй талаар талууд хэн аль нь тайлбараа гаргадаг.
Мөн хариуцагч шүүх хуралдааны явцад ...руллийн шинэ аппрат нь сард 3000 км орчим явах боломжтой, 7 сараас ч илүү хэрэглэнэ, гэхдээ яг хэдэн жил хэрэглэх талаар хэлж мэдэхгүй байна гэж тайлбараа гаргасан.
Тухайн худалдан авсан руллийн аппрат юунаас болж эвдэрсэн талаар одоо тодорхойлох боломжгүй, талуудын тайлбараас үзэхэд авто машины руллийн аппратыг шинээр солиулсан хэдий ч дээрх хугацаанд эвдрэх боломжгүй гэсэн, эвдрэлтэй байгааг Н.******* хариуцагчид удаа дараа мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй байдал, мөн руллийн аппратыг худалдагчид эгүүлэн өгсөн зэргээс үзэхэд худалдсан эд хөрөнгийг доголдолтой, худалдан авагчийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Иймд *******-д төлсөн 2,131,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэв.
3. Хариуцагчийн ...Н.******* нь ХХК-с худалдан авсан руллийн аппратны үнэ 3,310,300 төгрөг, түүнийг сольсон ажлын хөлс 256,000 төгрөг, гидрийн насос 1,192,500 төгрөгийн хамт шаардах эрхгүй, дээрх сэлбэг хэрэгсэл үйлчилгээг өөрийн тээврийн хэрэгсэлдээ хэрэглээд явж байгаа төлбөрийг би төлөхгүй... гэх тайлбар үндэслэлтэй.
Тодруулбал нэхэмжлэгч анх авто машинаа *******-д оношлуулахаар засварын газар хандсан, ******* буюу авто засварын ажилтан ...рулийн аппарат гэмтэлтэй гэж оношлосон зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн руллийн аппрат гэмтэлтэй байсан байж болзошгүй. Хариуцагчаас худалдан авсан барааг доголдтой хэмээн буцаан өгсөн тул нэхэмжлэгчид дээрх сэлбэгийг өөр газраас худалдан авах хувийн хэрэгцээ үүссэн байна.
Хэдийгээр нэхэмжлэгч ...миний руллийн аппарат анхнаасаа гэмтэлгүй байсан байх, гэмтэлтэй сэлбэгээс болж руллийн насос давхар эвдэрч шинээр худалдан авсан гэж тайлбарлах боловч баримтаар нотлоогүй.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэм буруу, үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учирсан, зардал гарсан зэрэг нь тогтоогдохгүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй тул ХХК-с сэлбэг худалдан авсан болон үйлчлүүлсэн зардал 4,758,800 төгрөгийг нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч *******-иас шаардах эрхгүй байна.
4. Иймд хариуцагч *******-с худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,131,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,758,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-с 2,131,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,758,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,187 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-с 49,046 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН