Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 114/ШШ2026/0025

 

 

 

 

       Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

         баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунболор би, “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Д” ХХК, “Д” ХХК-ийн дэргэдэх Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох “”Дизель түлш, авто бензин” худалдан авах тендер шалгаруулалтын 1 дүгээр багц “Гангийн үйлдвэрийн дизель түлш Багц №1” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны үнэлгээний дүгнэлт /зөвлөмж/ болон түүнийг үндэслэн гаргасан “Д” ХХК-ийн “Ш” ХХК, “Ш” ХХК-ийн түншлэлд 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин олгосон “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын  13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Тус компани нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу “Дизель түлш, авто бензин” худалдан авах тендер шалгаруулалтын 1 дүгээр багц “Гангийн үйлдвэрийн дизель түлш Багц №1” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны үнэлгээний дүгнэлт /зөвлөмж/ болон түүнийг үндэслэн гаргасан “Д” ХХК-ийн “Ш” ХХК, “Ш” ХХК-ийн түншлэлд 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин олгосон “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ “...П ХХК-ийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч С.О миний бие “Д” ХХК, “Д” ХХК-ийн дэргэдэх Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан ДААТҮТӨХК/20260102779/01/01 урилгын дугаартай “Дизель түлш, авто бензин” худалдан авах тендер шалгаруулалтын 1 дүгээр багц “Гангийн үйлдвэрийн дизель түлш Багц №1”-ийн “Ш” ХХК, “Ш” ХХК-ийн түншлэлд 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин олгосон “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 421/26 дугаартай албан бичгийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Тус шүүхэд “П” ХХК-иас “Д” ХХК, “Д” ХХК-ийн дэргэдэх Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “”Дизель түлш, авто бензин” худалдан авах тендер шалгаруулалтын 1 дүгээр багц “Гангийн үйлдвэрийн дизель түлш Багц №1” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны үнэлгээний дүгнэлт /зөвлөмж/ болон түүнийг үндэслэн гаргасан “Д” ХХК-ийн “Ш” ХХК, “Ш” ХХК-ийн түншлэлд 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин олгосон “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү татгалзаж буй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлэхээр зохицуулсан.

Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тухайгаа тус компанийн 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 421/26 тоот албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн байхаас гадна, тус компанийн  2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 363/26 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичгээр итгэмжлэл олгогдсон итгэмжлэгдсэн  төлөөлөгч С.О нь мөн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд татгалзаж байгаа тухай хүсэлт гаргажээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж өгсөн бөгөөд тэрээр үүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “П” ХХК нь “Д” ХХК, “Д” ХХК-ийн дэргэдэх Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “”Дизель түлш, авто бензин” худалдан авах тендер шалгаруулалтын 1 дүгээр багц “Гангийн үйлдвэрийн дизель түлш Багц №1” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны үнэлгээний дүгнэлт /зөвлөмж/ болон түүнийг үндэслэн гаргасан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн “Ш” ХХК, “Ш” ХХК-ийн түншлэлд 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин олгосон “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ бүхэлд татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулахыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгарт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.

 

 

 

 

                 ШҮҮГЧ                          Б.АРИУНБОЛОР