Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/06803

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон, даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамж 52 байр 55 тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, ******* байр, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо ******* түр оршин суух ******* овогт *******гийн /рд:, ибд:/-д холбогдох

12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан Б.д 12,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн. Гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхгүй байх тул 12,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б. нь С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний ар гэрт гачигдал гарч буяны ажилтай тул биечлэн шүүх хуралд оролцох боломжгүй учир байхгүйд шүүх хуралдаан явуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Талууд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр С.******* нь Б.д 1 жилийн хугацаатай, 12,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, гэрээг нотариатаар баталгаажуулж, мөн өдөр хариуцагчийн хас банк тоот дансанд /2+5+5/ 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн хаан банк тоот данснаас шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 03******* дугаартай зээлийн гэрээ, дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба энэхүү зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.д холбогдох 12,000,000 төгрөг гаргуулах тухай С.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэг зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН