| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01520/И |
| Дугаар | 309/ШШ2025/01216 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 309/ШШ2025/01216
| 2025 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 309/ШШ2025/01216 | Дорнод аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогтой *******
Хариуцагч: ******* овогтой ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 15 970 216.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч *******Банк ХХК нь хариуцагч Д.*******, Б.******* нарт 21,000,000 /Хорин нэгэн сая/ төгрөгийн зээлийг 30/Гучин/ сарын хугацаатай, жилийн 21.60% /Хорин нэг аравны зургаа/ хувийн хүүтэйгээр, өрхийн хэрэглээний зориулалтаар олгохоор 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1220090427 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цаашид "Зээлийн гэрээ" гэх/-г байгуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.*******-н *******Банк дахь ******* дугаартай дансанд Зээлийн гэрээний дагуу 21,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Хариуцагч нар нь 2023 оны 11 сарын 24-ний өдрөөс 2025 оны 09 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 7,578,025.38 төгрөг, хүүгийн телберт 3,940,295.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,057.18 төгрөг төлсөн болно. Хариуцагч нар нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны/ний өдрөөс хойш 2,548,241.84 хүүгийн төлбөрийг Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 261 хоног хугацаа хэтрүүлж зээл Эргэлзээтэй зээлийн ангилалтай болсон. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөх нэмэлт хугацаа тогтоосон шаардах, мэдэгдэх хуудсыг хариуцагч нарт гардуулж заасан хугацаанд үүргийн зөрчлийг арилгаагүй тохиолдолд Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж цалингийн орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар удаа дараа сануулсан боловч зөрчлийг арилгаагүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Зээлийн гэрээний дагуу хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 13,421,974.62 төгрөг, хүүгийн төлбөр 2,437,307.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 110,934.31 төгрөг, нийт төлбөр 15,970,216 46 төгрөг болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч *******Банк ХХК нь хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасны дагуу Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах;
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 13,421,974.62 төгрөг, хүүгийн төлбөр 2,437,307.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 110,934.31 төгрөг, нийт төлбөр 15,970,216.46 төгрөгийг хариуцагч Д.*******, Б.******* нараас гаргуулах;
3. Хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлага багасгах тухай хүсэлтдээ: 2025 оны 09 сарын 12-ны Өдөр Д.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл болох 15,970,216.46 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.*******, Б.******* нар нь нэхэмжлэх гаргаснаас хойш зээлийн үндсэн төлбөрөөс 6,676,411.35 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,540,564.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 120,014.76 төгрөг нийт 9,336,990.91 төгрөгийн төлөлт хийсэн.
Иймд нэхэмжлэхийн шаардлагыг багасгаж үндсэн зээлийн төлбөрт 6,745,563.27 төгрөг, хүүгийн төлбөрт 602,747.56 төгрөг, нийт төлбөр 7,348,310.76 төгрөгийг Д.*******, Б.******* нараас гаргуулж өгнө үү. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсаргав гэжээ.
Хариуцагч Д.*******, Б.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Д.*******, Б.******* бид ******* банкнаас авсан зээлээ төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд одоо нэхэмжилж байгаа 7 348 310.76 төгрөгийг ******* банктай тохиролцсон хуваарийн дагуу төлж барагдуулна. Иймд бидний эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдуулан “15 970 216.46 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Д.*******, Б.******* нараас 7 348 310.76 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Д.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7 348 310.76 төгрөгийг хүлээн зөвшөөрч талууд эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.4-т зааснаар Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 105 738 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52 869 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 7 348 310.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.*******, Б.******* нар нь зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 738 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 52 869 төгрөгийг, хариуцагч Д.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 52 869 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ