Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 118

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Ж.Энхболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Жаргалын Энхболорт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080128 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс дарьганга, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, 2 дүүгийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багт оршин суудаг, регистрийн ЖЯ90121576 дугаартай, Боржигон овогт Жаргалын Энхболор нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Өндөр настны 1-5 тоотод оршин суух иргэн Б.Дашзэвэгийн хашаанд байх эд зүйлс хадгалах зориулалт бүхий төмөр ёмкосон амбаарын хаалганы цоожийг нь эвдэж гагнуурын аппарат, цахилгаан үүсгэгч мотор, цахилгааны уртасгагч утас зэрэг эд зүйлийг хулгайлж 1166000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Энхболор нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо Өндөр настны 1-5 тоотод оршин суух Б.Дашзэвэгийн хашаанд амьдарч байсан Мөнхбатынд байхдаа 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тус хашаанд байсан Б.Дашзэвэгийн төмөр ёнкосон амбаарын хаалганы цоожийг эвдэн орж 1.166.000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат, цахилгаан үүсгэгч мотор, цахилгааны уртасгагч утас зэрэг эд зүйлийг авсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Энхболорын өгсөн: “2017 оны 02 дугаар сард Өндөр настны 1 дүгээр гудамжны 5 дугаар тоотод хуурай ах Мөөгийгийнд амьдардаг байсан. Өдөр 12 цагийн үед хотоос ирсэн. Тэр өдөр нэг пиво уугаад түүндээ халаад, Б.Дашзэвэг гэдэг хүний айлын хашаанд том ёнкос байдаг. Тэгээд, би ёнкосны цоожийг хөрөөдөж хаалгыг нь эвдэж ороод гагнуурын аппарат, мотор, шар уртасгагч  гурвыг нь аваад, хойд хашааны хаалгаар нь гарсан. Тэндээсээ таксинд сууж, таксины жолоочид 140,000 төгрөгөөр зарсан. Намайг Буян Налайх худалдааны төвийн үүдэнд буулгасан. Би буугаад  хот руу явсан. Ийм зүйл  болсон” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн судалсан:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Дашзэвэгийн өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай хашаанд байдаг ёнкосны цоож эвдэрчихсэн цоожийг тогтоочихсон байсан ба ёнкосыг нээж үзэхэд дотроос нь тог үүсгүүр мотор, гагнуурын аппарат, уртасгагч залгуур зэрэг алга болчихсон байхаар нь би цагдаа дуудсан юм.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 34 дүгээр хуудас

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-8 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 44 дүгээр хуудас/

Хохиролын тооцоо /хх-ийн 104 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт судалсан баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Энхболор нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн түр амьдарч байсан Налайх дүүргийн 1 дүгээр хороо Өндөр настны 1-5 тоот хашаанд байрлах Б.Дашзэвэгийн төмөр ёнкосон амбаарын хаалган дахь цоожийг эвдэн /агуулах саванд/ нэвтэрч 1.166.000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат, цахилгаан үүсгэгч мотор, цахилгааны уртасгагч утас зэрэг эд зүйлийг санаатай хулгайлан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ж.Энхболорт 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэн байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудлыг орхигдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.Энхболор нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдахын зэрэгцээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Жаргалын Энхболорыг бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 6.7 дугаар зүйлийн 1, 1.1-т заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр Ж.Энхболорыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Ж.Энхболор нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид 1.200.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар Ж.Энхболорт хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Энхболорт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ