Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/57

 

 

 

 

 2025              01            08                                        2025/ДШМ/57

 

 

Б.Б, Б.Б, Б.О, С.Ш, Х.А,

Ю.У, Ж Р Д /Z RD/, П.Д, Г.Б, Б.М нарт

            холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ, Н.Нямдорж, Г.Баясгалан,

яллагдагч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

яллагдагч Х.А-ын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

            яллагдагч Ж Р Д /Z RD/, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж, орчуулагч Л.Майнбаяр,

яллагдагч Г.Б-ий өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

яллагдагч П.Д, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1701 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Нямдорж, Г.Ган-Эрдэнэ нарын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 106 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Б, Б.Б, Б.О, С.Ш, Х.А, Ю.У, Ж Р Д /Z RD/, П.Д, Г.Б, Б.М нарт холбогдох 2105023070243 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ..............,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар,  Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх хэсэгт зааснаар 7 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, өмнө нь эдлээгүй 1 сарын ялыг нэмж нэгтгэн 7 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил, 9 сар, 3 хоногийн хорих ялаас өршөөн хасаж суллагдсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 785 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

2. ........................,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/312 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

3. .................................,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны
6 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх
хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12
дугаар сарын 19-ний өдрийн 1907 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар
сарын 02-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг
хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн;

4. ......................,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 01-
ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн харгалзсан;

5. .........................,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил, 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

6. ....................,

7. ..........................,

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар 7 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 416 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 124/а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт тус тус зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10
дугаар сарын 26-ны өдрийн 648 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

8. ...............................,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 134 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

9. .......................,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

10. ................................;

Яллагдагч Б.Б нь П.Д, Б.Б, Ю.У нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө, 07-ноос 08-нд шилжих шөнө тус тус Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн наран 18-70 тоот зочид буудал, караоке, ресторан, паб, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах “Т” төв болон “Р” зочид буудлын гаднах талбай буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хийдийн төв хаалганы урд хэсэг буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд тус тус нийтийн хэв журмыг зөрчиж хохирогч А.Г, Х.А, Л.М, Б.О нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны 1 дүгээр орцны цахилгаан шат дотор Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ж Р Д /Z R D/-ийн захиалгаар хохирогч Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Z W-н биед халдан цохиж, түүний эрүүл мэндэд “баруун талын 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганы далд хугарал, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү, баруун тохойд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулд шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу захиалгаар үйлдсэн,

мөн өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны 1 дүгээр орцны 1 давхрын цахилгаан шатны гадна талд хохирогч Н.А-ийн биед халдан цохиж, түүний эрүүл мэндэд “уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруул, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Яллагдагч Бүгд найрамдах Хятад улсын иргэн Ж Р Д нь Б.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн, гэмт хэрэг үйлдүүлэхээр Б.Бг хөлсөлж 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны 1 дүгээр орцны цахилгаан шат дотор хохирогч Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Z W-н эрүүл мэндэд “баруун талын 5, 6, 7, 8, 9,10-р хавирганы далд хугарал, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү баруун тохойд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулд шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд хатгагчар хамтран оролцож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,  

Яллагдагч П.Д нь Б.Б, Б.Б, Ю.У нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө, 07-ноос 08-нд шилжих шөнө тус тус Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн наран 18-70 тоот зочид буудал, караоке, ресторан, паб, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах “Т” төв болон “Р” зочид буудлын гаднах талбай буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд,

мөн 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хийдийн төв хаалганы урд хэсэг буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд тус тус нийтийн хэв журмыг зөрчиж улмаар хохирогч А.Г, Х.А, Л.М, Б.О нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн,

Яллагдагч Б.Б нь Б.Б, Ю.У, П.Д нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд, 07-ноос 08-нд шилжих шөнө тус тус Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн наран 18-70 тоот зочид буудал, караоке, ресторан, паб, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах “Т” төв болон “Р” зочид буудлын гаднах талбай буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд, мөн 2021 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хийдийн төв хаалганы урд хэсэг буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд тус тус нийтийн хэв журмыг зөрчиж улмаар хохирогч А.Г, Х.А, Л.М, Б.О нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн,

Яллагдагч Г.Б нь хохирогч С.Ш-ыг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Э.А-гаас зээлсэн 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т э Т” кофе шопын орчмоос өөрийнхөө эзэмшиж явсан автомашинд суулган авч яван Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их тэнгэрийн ам” орчимд “Тоёота кроун” маркийн хар өнгийн автомашинд шилжүүлэн суулган өөрөө үлдэж, Б.О, Ю.У, Х.А нар нь түүнийг үргэлжлүүлэн авч яван Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч очиж, мөн өдрийн 19 цагаас 5 дугаар сарын 23-нд шилжих шөнийн 3-аас 4 цаг хүртэлх хугацаанд “иргэн Г.Б-ий гэр бүлийн хүн болох Э.А-гаас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж хутга тулгах, биед нь халдаж цохих, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэх, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх, хүчиндэнэ гэж заналхийлэх зэргээр тохуурхан доромжилж заналхийлэх гэмт хэргийг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцсон,

мөн Б.О, С.Ш, Ю.У, Х.А нар нь бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 8-аас 9 цагийн хугацаанд хохирогч С.Ш-ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарлаж, Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

Яллагдагч Б.М нь Б.О, Х.А, Ю.У нартай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдэд хохирогч С.Ш-ыг “иргэн Г.Б-ий гэр бүлийн хүн болох Э.А-гаас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж түүний биед халдаж эрүүл мэндэд биед хүзүү, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, баруун алга, бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүү, уруул, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун төмсөг, баруун, зүүн завьж, залгиурт шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн,

Яллагдагч С.Ш нь Б.О, Ю.У, Х.А нартай бүлэглэн хохирогч С.Ш-ыг иргэн Э.А-гаас зээлсэн 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор, 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 8-аас 9 цагийн хугацаанд  хохирогч С.Ш-ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг үйлдсэн,

Яллагдагч Х.А нь Б.О, Ю.У нартай бүлэглэн хохирогч
С.Ш-ыг иргэн Э.А-гаас зээлсэн 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их тэнгэрийн ам” орчимд “Тоёота кроун” маркийн хар өнгийн автомашинд суулган авч яван Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч очиж мөн өдрийн 19 цагаас 5 дугаар сарын 23-нд шилжих шөнийн 3-аас 4 цаг хүртэлх хугацаанд “Иргэн Г.Б-ий гэр бүлийн хүн болох Э.А-гаас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж С.Шт хутга тулгах, биед нь халдаж цохих, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэх, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх, хүчиндэнэ гэж заналхийлэх зэргээр тохуурхан доромжилж заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн,

мөн Б.О, С.Ш, Ю.У нартай бүлэглэн 2023 оны 5
дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 8-аас 9 цагийн хугацаанд хохирогч
С.Ш-ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй
зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг үйлдсэн,

Дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа буюу тухайн цаг хугацаанд, тухайн нутаг
дэвсгэрүүдэд Б.О, Ю.У, Б.М нартай бүлэглэн хохирогч
С.Шын биед халдаж, цохих, сэрээгээр хатгах, ам руу нь хутга хийх, хоолойн
тус газар нь хутга тулгах, тохойлдох, нудрах, бэлэг эрхтэн дээр нь гишгэх зэргээр
бие махбодид нь халдаж түүний эрүүл мэндэд биед хүзүү, эрүү, баруун, зүүн чихний
дэлбэн, баруун алга, бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүү, уруул, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун төмсөг, баруун зүүн завьж, залгиурт шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн,

Яллагдагч Ю.У нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол
дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Хөх хулганын орон” тоглоомын газрын замын эсрэг талд утсаар ярьж явсан хохирогч Э.Г-ийг “дуугүй байгаач” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар толгойн тус газар нь чулуу шидэж, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Б.Б, Б.Б, П.Д нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд, 07-ноос 08-нд шилжих шөнө тус тус Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн наран 18-70 тоот зочид буудал, караоке, ресторан, паб, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах “Т” төв болон “Р” зочид буудлын гаднах талбай буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд,

мөн 2021 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хийдийн төв хаалганы урд хэсэг буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд тус тус нийтийн хэв журмыг зөрчиж улмаар хохироги Аганзориг, Х.А, Л.М, Б.О нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн,

Б.О, Х.А нартай бүлэглэн хохирогч С.Ш-ыг иргэн З.А-гаас заалсан 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их тэнгэрийн ам” орчимд “Тоёота кроун” хар өнгийн автомашинд суулган авч яван Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч очиж мөн өдрийн 19 цагаас 5 дугаар сарын 23-нд шилжих шөнө 3-аас 4 цаг хүртэлх хугацаанд “иргэн Билгүүний гэр бүлийн хүн болох Э.А-гаас зээлсэн мөнгөө буцааж өг” гэж С.Шт хутга тулгах, биед нь халдаж цохих, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэх, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх, хүчиндэнэ гэж заналхийлэх зэргээр тохуурхан доромжилж заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн,

мөн Б.О, С.Ш, Х.А нартай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 8-наас 9 цагийн хугацаанд хохирогч С.Ш-ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүнийг хүчээр апга болгосон гэмт хэргийг үйлдсэн,

дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа буюу тухайн цаг хугацаанд, тухайн нутаг дэвсгэрүүдэд Б.О, Х.А, Б.М нартай бүлэглэн хохирогч С.Ш-ын биед халдаж, цохих, сэрээгээр хатгах, ам руу нь хутга хийх, хоолойн тус газар нь хутга тулгах, тохойлдох, нудрах, бэлэг эрхтэн дээр гишгэх зэргээр бие махбодид нь халдаж түүний эрүүл мэндэд хүзүү, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, баруун алга, бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүү, уруул, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун төмсөг, баруун, зүүн завьж, залгиурт шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн,

Яллагдагч Б.О нь Ю.У, Х.А нартай бүлэглэн хохирогч
С.Ш-ыг иргэн Э.А-гаас зээлсэн 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их тэнгэрийн ам” орчимд “Тоёота кроун” маркийн хар өнгийн автомашинд суулган авч яван Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч очиж мөн өдрийн 19 цагаас 5 дугаар сарын 23-нд шилжих шөнийн 3-аас 4 цаг хүртэлх хугацаанд “иргэн Г.Б-ий гэр бүлийн хүн болох Э.А-гаас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж С.Ш-т хутга тулгах, биед нь халдаж цохих, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэх, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх, хүчиндэнэ гэж заналхийлэх зэргээр тохуурхан доромжилж заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн,

мөн Х.А, С.Ш, Ю.У нартай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 8-аас 9 цагийн хугацаанд хохирогч С.Ш-ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг үйлдсэн,

дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа буюу тухайн цаг хугацаанд, тухайн нутаг дэвсгэрүүдэд Х.А, Ю.У, Б.М нартай бүлэглэн хохирогч С.Ш-ын биед халдаж, цохих, сэрээгээр хатгах, ам руу нь хутга хийх, хоолойн тус газар нь хутга тулгах, тохойлдох, нудрах, бэлэг эрхтэн дээр нь гишгэх зэргээр бие махбодид нь халдаж түүний эрүүл мэндэд биед хүзүү, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, баруун алга, бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүү, уруул, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун төмсөг, баруун, зүүн завьж, залгиурт шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн,

Баянгол дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух өөрийн гэртээ 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрөлгүй 25 хуудас, 880 ширхэг Хуурамч архины онцгой албан татварын тэмдэгтүүдийг хуурамч гэдгийг мэдсээр байж хадгалж мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ж Р Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

П.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт       зааснаар,

Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

С.Ш-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Х.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ю.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан тул нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Тодруулбал; давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлэх хийгээд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр байгаа, яллагдагчид ял нэмж сонсгохоор байгаа тохиолдолд анхан шатны шүүхээс дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэх боломжгүй, энэ байдал нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарна.

Хэргийг прокурорт буцааж байгаатай холбогдуулж анхан шатны шүүх хавтаст хэргийн материалтай танилцаад дараах ажиллагаануудыг Үүнд: Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “нотолбол зохих байдал”-уудыг шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Тухайлбал, С.Ш хохирогчтой гэмт хэргүүдийн хувьд шүүгдэгч Г-гийн Б нь хохирогч С.Ш-ыг өөрийн автомашинаар авч яваад ... өөр автомашинд шилжүүлэн суулгаж өөрөө үлдсэн, ... улмаар шүүгдэгч Б.О, Ю.У, Х.А нар нь түүнийг үргэлжлүүлэн авч явсан үйл баримтууд байх тул “Хүнийг хүчээр алга болгох”, “Заналхийлэх” гэмт хэргүүдийг үйлдэхдээ тэдгээрийн ашигласан тээврийн хэрэгслийг шалгаж, олж тогтоон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг биелүүлэх.

Шүүгдэгч Б.М, Б.О, Х.А, Ю.У нарын үйлдсэн хохирогч С.Ш-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн зүйлчлэлийн хүндрүүлэх шинжийг зөвхөн “бүлэглэж” гэхээс гадна “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” гэсэн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийх.

Шүүгдэгч Х.А, Б.О, Ю.У нар нь хохирогч С.Ш-ыг “Заналхийлэх” гэмт хэргийг үйлдэхдээ “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн ...” гэсэн /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт/ хүндрүүлэх шинжээр яллах.

Учир нь, “...С.Ш-ын биед халдаж, цохих, сэрээгээр хатгах, ам руу нь хутга хийх, хоолойн тус газар нь хутга тулгах, тохойлдох, нудрах, бэлэг эрхтэн дээр нь гишгэх зэргээр...” гэж хяналтын прокурор өөрөө дүгнэсэн байна.

Шүүгдэгч Б.М хохирогч С.Ш-ын хөл рүү сэрээгээр хатгаж цус гаргасан үйл баримт хэрэгт авагдсан байх тул түүний үйлдэлд “Заналхийлэх” гэмт хэргийг шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.

Мөн хохирогч С.Ш-тай холбоотой хэрэгт “Хүчиндэх” гэмт хэргийн
шинж байгаа эсэхийг шалгавал зохино. Өөрөөр хэлбэл хохирогчийн хувцсыг тайлж нүцгэлсэн байдал, бэлэг эрхтнийг гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх, хүчиндэнэ гэж айлгож байгаа байдал нь тухайн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж хууль хэрэглээний харьцуулсан дүгнэлт хийх үндэслэлийг бий болгох бөгөөд “хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно” хуулийн тайлбартай нийцнэ.

Түүнчлэн “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдэгдэх явцад хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа тээврийн хэрэгсэл ашигласан байдал болон хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримттай нийцэж байгаа эсэхийг шалгаж, Эрүүгийн хуулийн тохирох зүйл хэсгээр ял сонсгох.

Хэргийг прокурорт буцааж байгаатай холбоотойгоор яллагдагч Б.Б, Б-ийн Б, Х.А, Ю.У, П.Д, Б.О нарт авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, тэдгээрт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ болон “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч, яллагдагч БНХАУ-ын иргэн Ж Р Д /Z RD/-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ болон “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, яллагдагч Г-ийн Б, Б.М, С.Ш нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээн дээр тэдгээрт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч шийдвэрлэжээ.

Прокурор Н.Нямдорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ДШМ/1701 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/243 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон ба анхан шатны шүүхээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцэхээр зохицуулсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасан заалтыг зөрчиж, шүүхэд шилжүүлсэн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзлээ.

Мөн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой тусгаагүй, ойлгомжгүй, өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийх гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрөөр тайлбарлан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчиж байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.О, Ю.У, Х.А, Г.Б, С.Ш, Б.М, Б.Б, П.Д, Б.Б, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж Р Д нарт холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хянан хэлэлцэж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны
10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1701 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Нэмж хэлэх зүйл байхгүй. Прокурор Н.Нямдоржийн саналыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Энэ хэрэг өмнө 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн буюу  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, 03 дугаар сарын 04-ний өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Прокуророос шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.12 дугаар зүйлийг зөрчсөн буюу хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр хууль зүйн дүгнэлт гаргаж байна. Хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Учир нь, нотолбол зохих ажиллагаа хангалттай хийгдээгүй. Миний үйлчлүүлэгч Б.Б-гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үндэслэл буюу захиалгаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаж, мэтгэлцэж оролцдог. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг тайлбараа өгсөн байсан. Гэтэл мэдүүлгийг шалгахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь хууль зөрчсөн буюу оролцогчийн эрхийг хязгаарласан. Мөн өмнө нь давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлийг дурдаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж байсан. Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар энэ нөхцөл байдлыг тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг 60 хоногоор хойшлуулж, энэ хугацаанд хэн нэгнийг яллагдагчаар татаж оруулж ирээд зүйлчлэлийг хүндрүүлэх боломжгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан тул зайлшгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Х.А-ын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.А-ын хувьд энэ хэрэгт хохирогч болон яллагдагчаар татагдсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан үзэж байна. Учир нь, Х.А-ын тухайд хохирогчийн хувьд тээврийн хэрэгсэл ашиглаж хохирол учруулсан гэж хэрэгт авагдсан баримтуудад тодорхой дурдагдсан байдаг. Хэрэв энэ асуудлыг нарийвчилан тогтоовол холбогдох хүмүүсийн зүйлчлэлд өөрчлөлт орох нөхцөл байдал байгаа. Мөн яллагдагчаар татагдсан үйлдлүүд дээр нь нэмж тодруулах зүйлүүд байгаа тул мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Яллагдагч П.Д-гийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд П.Дг 2 үйлдэлтэй гэж дурдсан байдаг. П.Д-гийн хувьд нэг үйлдэлтэй, сүүлд “Г” хийдийн төв хаалганы урд болсон асуудалд оролцоогүй болох нь анхан шатны шүүх хуралдаанаар нотлогдсон юм. Тэгэхээр яллах дүгнэлтэд зайлшгүй өөрчлөлт оруулах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь цаг хугацааны хувьд хэмнэлттэй тул шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг 60 хоногоор хойшлуулж, шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг хийх боломжгүй, хэргийг удаашруулах үндэслэл болно. ...” гэв.

Яллагдагч Г.Б-ий өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.  Учир нь, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж хүчин төгөлдөр байгаа. Хоёрдугаарт, С.Ш нь миний үйлчлүүлэгчийн гэр бүлийн хүнийг хуурч мэхлэх аргаар буюу 250.000.000 төгрөгийг залилж авсан. Одоо 5, 6 хүнийг залилсан. Түүний эх нь хууль хяналтын байгууллагад ажилладаг утгаараа юм уу, энэ хүнд холбогдуулан гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаад явдаггүй. Миний үйлчлүүлэгч С.Ш-ыг айлгаад мөнгө аваад гэсэн өг асуудал байхгүй.  Харин С.Ш “Jack Daniels” гэх нэртэй вискиг 50.000 төгрөгөөр зарах боломж байна” гэж чатаар харилцсан байдаг. Миний үйлчлүүлэгч банканд ажилладаг учраас өөрийн хамаатан Б.Оийг зараад өг гэсэн байдаг. Б.О архи, согтууруулах ундааны зүйл борлуулдаг болох нь тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч Б.От “ахаа би энэ хүнээс мөнгөө авч чадахгүй, бид хоёрын амьдрал 2, 3 жил там болж хувирлаа, та энэ архийг зараад, би зарж чадахгүй гэхэд 50.000 төгрөгийг “Jack Daniels” виски байхгүй, ямарч байсан үзье” гэж харилцсан чат хэрэгт авагдсан. Ийм зүйл хэлсэн болохоос миний үйлчлүүлэгч “энэ хүнийг зодоод өгөөч, энэ хүнийг айлган сүрдүүлээд өгөөч, алга болгоод өгөөч” гэдэг байдлаар захиалга өгөөгүй. Гэтэл миний үйлчлүүлэгчийг захиалагч гэж үзээд байгаа. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргаж оролцсон. Мөн БНХАУ-ын иргэнтэй адил мэтээр үзээд байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ж Р Д-н өмгөөлөгч Б.Лхагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эсэргүүцэлтэй холбоотой тусгайлан гаргах санал байхгүй. ...” гэв.

Яллагдагч П.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ж Р Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

П.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт       зааснаар,

Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

С.Ш-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Х.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ю.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ДШМ/680 дугаар магадлалаар урьд тухайн хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж, үндэслэлийг тодорхой зааж өгсөн.

Гэтэл анхан шатны шүүх Б.Б, Б.Б, Б.О, С.Ш, Х.А, Ю.У, Ж Р Д /Z RD/, П.Д, Г.Б, Б.М нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны буюу үндэслэл бүхий болж чадаагүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасныг зөрчжээ.

Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар зөвхөн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дэх заалтуудад заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна...” гэж хуульд заасан.

Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзвэл гэм буруугийн хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэх боломжтой бөгөөд шүүгдэгч Б.М, Б.О, Х.А, Ю.У нарын үйлдсэн хохирогч С.Ш-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн зүйлчлэлийн хүндрүүлэх шинжид “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилго” байгаа эсэх, хохирогч С.Ш-ыг “Заналхийлэх” гэмт хэргийг үйлдэхдээ “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн ...” эсэх, мөн хохирогч С.Ш-тай холбоотой хэрэгт “Хүчиндэх” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгавал зохино гэсэн дүгнэлт тус тус үндэслэл бүхий болохыг дурьдаж.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж тус тус заажээ.

Иймд прокурор Н.Нямдорж, Г.Ган-Эрдэнэ нарын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 106 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/1703 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1701 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.Б, Б-ийн Б, Х.А, Ю.У, П.Д, Б.О нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ болон “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч БНХАУ-ын иргэн Ж Р Д /Z RD/-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ болон “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, яллагдагч Г-ийн Б, Б.М, С.Ш нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

 

                                         ШҮҮГЧ                                              Ц.ОЧ

                                         ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР