Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 309/ШШ2025/00906

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 309/ШШ2025/00906

Дорнод аймаг

 

 

 2025         08            25                                   309/ШШ2025/00906

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* ******* холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч ******* ******* 2013 оны 3 сард анх танилцаж байсан бөгөөд энэ цаг хугацаанаас хойш бид үерхэж, найзалж, дотносох болсон. Ингээд бидний анхны охин ******* ******* 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэндэлсэн. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ батлуулах талаар шийдвэрлээгүй байсан учир анхны охин төрсний дараа өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээг нь авсан. Удаах охин ******* 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэндэлсэн. Хамгийн бага охин ******* 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэндэлсэн. нь хамтын амьдралын 10 гаруй жилийн хугацаанд хүний эр нөхөр шиг, үр хүүхдүүдийнхээ эцэг хүн шиг ноён нуруутай байгаагүй, аливаа үүрэг хариуцлагаас аль болох хол хөндий байхыг боддог. Өөрийн гэсэн тогтвортой буурь суурьтай зангүйгүйгээс шалтгаалж бидний хувьд хөндлөнгийн нөлөө их, тодруулбал төрсөн ээжээс нь болж маргах муудах, үл ойлголцох бүхий л гол шалтаг нөхцлүүд үүсэх болсон. Сүүлдээ муудах, үл ойлголцох байдал үүссэн тохиолдолд надад гар хүрдэг болсон. Энэ бүхнээс болж нь саллаа гээд яваад өгнө, эргээд буцаад л ирнэ. Ийм байдалтай давтагдсаар байгаад сүүлийн 2 жилийн хугацаанд бидний хувьд бүрэн дүүрэн хөндийрөх, хамтын амьдралаа эцэслэх байдалдаа орж байсан. Гэсэн хэдий ч эргээд нийлж ханисаад болж, бүтэх байх гэсэн итгэл тээж, ч үр хүүхдүүдээ орох орон байр бэлдэнэ, тусдаа гарна гэснээр Хэрлэн сумын 11-р баг Хоймор хотхоны 109/3-1 тоотод 3 өрөө орон сууцыг хувь лизенгээр худалдан авсан байсан. Ингээд тухайн байранд миний аав, ээж 10,000,000 төгрөг гарган өгч гал тогооны өрөөндөө ком тавилга хийлгэж охидуудынхаа аятай тухтай орчинг хоёр талаасаа бүрдүүлсээр гал голомтоо босгож орж байсан. Гэсэн хэдий ч төд удалгүй ааш, зан нь хувирч, үл ойлголцож тусдаа болцгоох болж, би 3 охиныхоо хамтаар тухайн байрандаа 2024 оны 11 сард үлдэж, ээжийнх рүүгээ явж байсан. Би охидуудынхаа хамтаар 2025 оны 3-р сар хүртэл байсан бөгөөд нь шөнө орой согтуу ирж хаалга, үүд цохино, хаалгаа түгжихээ мартаад унтвал хуруугаа уншуулаад шууд ороод ирнэ. Энэ мэт байдлуудаас нь залхаж аргаа бараад охидуудаа аваад 32-р байранд аавындаа ирээд амьдарч байна. Миний хувьд 10  гаруй жилийн хугацаанд 3 охиноо өөрөө өсгөсөн. Хажуугаар нь мэргэжлээрээ буюу гоо сайханчаар ажиллаж багагүй орлого олсон. ...хамтын амьдралын эхний 8 жилд  гаас ямар ч дэмжлэггүй байсан. Сүүлийн 2 жилийн тухайд охидууд ч том болж байгаа учир гаас нэхэж байж, нэхүүлж байж сардаа хэдэн төгрөг өгдөг болсон хэдий ч сүүлийн 2 сард бол нэхсэнгүй, өөрөө ч санаачилгаараа өгөөгүй. Мөн 10 гаруй жилийн хугацаанд гэрлэлтээ ч батлуулахгүй гэсэн байр суурьтай явж ирсэн. Ийм нөхөр, эцэг хүнээс бидний хувьд гэрэл гэгээтэй зүйлсээр тэтгүүлнэ гэдэг бол үнэхээр худлаа юм байна. Цаашид бидний хувьд хамт амьдрах боломжгүй, ааш зан таарахгүй, ар гэр буюу ээжийнх нь хэл ам ч гүйцэгдэхгүй, охидууд минь ч нялх цаг үеэ давж, ар араасаа гараас гарч байна. Ийм учир миний хувьд сэтгэл санаагаа тайван байлгаж, аль болох стрейсс өөртөө хуримтлуулахгүй байхыг чухалчилж байна. Төрсөн цагаас нь эхлүүлээд өнөөдрийг хүртэл өөрөө өсгөж хүмүүжүүлсэн 3 охиноо өөрийнхөө асрамжинд авч, хуулийн дагуу эцэг гаас тэтгэлгийг нь тогтоолгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж байгаа болно. Миний хувьд 10 гаруй жилийн хамтын амьдралын хугацаанд 3 охиноо өөрийн гараар өсгөж, г амьдралаа авч явах бүхий л нөхцөл буюу орлого олох боломж нөхцлийг нь бүрэн дүүрэн бүрдүүлж өгсөн тул эцэг хүний үүргийн дагуу дээр дурьдсан орон байраа анхнаасаа 3 охинынхоо аятай тавтай амьдрах нөхцлийг нь бүрдүүлнэ гэж зорилго тавьж худалдан авч, гал голомтоо босгосон учир ямар нэгэн хэл амгүй энэхүү шүүхийн хугацаанд орон байраа бидэнд үлдээж эцэслэн шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Энэ талаар зөвшилцөж шийдэлд хүрэх хүсэлтэй байна. Иймд ******* би төрсөн охин Ж.*******, Г., Г. нарыгаа өөрийн асрамжинд авч, эцэг гаас охидууддаа тус тусад нь насанд хүртэл нь хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа тул эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие төрсөн охин Ж.*******, Г., Г. нарыгаа өөрийн асрамжинд авч, эцэг гаас охидууддаа тус тусад нь насанд хүртэл нь хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-нд шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлтэй нь танилцаад 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хариу тайлбар гаргаж өгсөнтэй танилцаад доорх шийдвэрийг гаргаж байна. Миний бие Т.******* албан ёсоор гэр бүл батлуулаагүй хэдий ч 2013 оноос хойш хамтын амьдралтай явж ирсэн. Бидний дундаас дээрх 3 охин маань мэндэлсэн. Охидуудаа төрсөн цагаас нь хойш эх хүний үүргээ 100% биелүүлж эрүүл саруул өсгөж ирсэн. Гэтэл нь үнэхээр ухамсаргүй, хүн чанаргүй, ирээдүйгээ боддоггүй. Зөвхөн хүүхдийнхээ амьдралын голоор орж, байнгын дарамттай байлгадаг. Эхийнхээ үгээр үг хийж эцэстээ энэ гэр бүл салж, сарних болсныг надаар хэлүүлтгүй мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл өөрөө үг, үсгийн утга найруулгыг нь мэдэхгүй зүйл бичүүлээд хариу тайлбар гээд өгч байгаад нь өмнөөс нь ичиж байна. Өрх гэрийн тэргүүн байж чадахгүй, үр хүүхдүүдийнхээ эцэг байж чадахгүй ийм арчаагүй эр хүн эцэст нь төрсөн 3 охиноо өөрийн хүүхэд гэдэгт эргэлзэж байна гээд хээв нэг бичиж өгч байхад би уг хүнээс тэтгэмж авна гэж буяндаа бузар оруулах шаардлагагүй. Ийм зүйлд эргэлзэж байгаа энэ хүн өнөөдөр цаашдын ирээдүйдээ буюу охидуудынхаа сэтгэлд ямар сэв үлдээж байгаагаа ухамсарлах ч ухаангүй учир гаас эхнэр, нөхрийн хамааралтай байсан, үр хүүхдүүдийн эцэг, эх байсан гэх ямарч холбоогүй болж нэгмөсөн холбоогоо таслах шийдвэр гаргаж байна. Миний хувьд төрүүлсэн 3 охиноо эцэг үгүйдээ эргэлзэж байгаа ийм арчаагүй эрээс сардаа хүүхдийн тэтгэмж гэж хэдхэн төгрөг насан туршдаа авахгүй, өлхөн тэжээгээд илүү сайхан амьдруулчих буурал аав, ээжийн минь эд хөрөнгө, мөнгө, буян, заяа байгаа болно. ...Т.******* хүүхдүүд мөн гэж батлах шаардлага алга. Төрсөн эцэг хүн өөрөө үр хүүхдүүдээ мөн биш гэж эргэлзэж байхад, ийм ухамсаргүй зантай нь байгаа газарт нь үлдээх нь зүйтэй байна. Мөн Т.******* холбогдож том охин Ж.*******гийнхаа овгийг солиулахаар болж байгаа тул цаашид энэхүү хүнтэй би болон миний 3 охин ямарч холбоогүй, эцэг үрийн тангараг тасрах болно. Иймд Г.Ганцэцэг би төрсөн охин Ж.*******, Г., Г. нарыгаа өөрийн асрамжинд авч, эцэг гаас охидууддаа тус тусад нь насанд хүртэл нь хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг хангаж шийвдэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Т.******* холбогдуулан Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч Т.******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаарх тайлбарыг бичгээр гаргажээ.

 

          Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Т.*******   холбогдуулан гаргасан “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА