Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/00920

 

2025             08            28                                           309/ШШ2025/00920

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

               Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: ******* ББСБ  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэг 932,453.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч ******* нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,699,900.00 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 932,453.1 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. 

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ******* ББСБ ХХК-ийн гаргасан  932,453 төгрөгийн нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000, 08 дугаар сарын 15-ны өдөр 300,000, 08 дугаар сарын 30-ны өдөр 332,453.18 төгрөгөөр хувааж төлөх боломжтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна...” гэжээ.

 

            Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК  шүүхэд гаргасан тайлбартаа: “...хариуцагч ******* *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 932,453.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагч зээлийн төлбөрийг 2025 оны 07-р сарын 30-наас 2025 оны 08-р сарын 30-ныг хүртэл нэг сарын хугацаанд хуваан төлж барагдуулах хувиарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэлэж өгнө үү...” гэжээ.

                                                                                                                                                      

            Шүүх зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 932,453.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д зээлийн гэрээний үүрэг 932,453.18 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д 932,453.18 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,929 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 13,464.5 төгрөг, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 13,464.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                                                      

 

 

               ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА