Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/07311

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, бага тойруу, 6 дугаар хороо, Д.Сүхбаатарын гудамж-13, ******* төв *******, 5 давхарт байрлах ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, ******* гудамж, ******* тоотод байрлах ******* /рд:*******6/-д холбогдох,

 

3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн төлбөр 3,500,000 төгрөг гаргуулж өгнө үү хэмээн шаарджээ.

Хариуцагч ******* -с нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ уг тусгай зөвшөөрлийг өнгөрсөн хугацаанд огт хэрэглээгүй, ямар ч хэрэгцээгүй зөвшөөрөл байсан, үйлчилгээ аваагүй тул төлбөрийг төлөхгүй хэмээн маргажээ.

2. Талууд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 43200181 дугаартай гэрээг 3 жилийн хугацаатай, 1 жилийн төлбөр 1,500,000 төгрөг байхаар харилцан тохиролцож байгуулсан ба зохигч гэрээнд маргаагүй.

3. Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-т зааснаар зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх нь үйлчлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээдийн үүрэг байхаар хуульчилжээ.

Хариуцагч гэрээнд заасан үйлчилгээг аваагүй, тусгай зөвшөөрлийн хэрэгцээ шаардлага гаргаагүй тул үйлчилгээний хөлс төлөхгүй гэх боловч тусгай зөвшөөрлийг хэрэглэсэн эсэхээс үл хамааран гэрээний дагуу төлбөрөө төлөх үүрэгтэй, гэрээний 4.5-д зааснаар үйлчилгээ эрхлэх боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоох бол 3 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй тул татгалзал үндэслэлгүй.

4. Харин нэхэмжлэгч талаас 2022 оны 12 дугаар сарын 22-ний өдөр төлбөрийн хэмжээнд нэмэлт өөрчлөлт орж улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх үйлчилгээний 1 жилийн хөлс 3,500,000 төгрөг болсныг хариуцагчид мэдэгдсэн талаар нотлох баримт ирүүлээгүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа ...энэ талаар хариуцсан ажилтнаас тодруулахад мэдэгдэх шаардлага байхгүй, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоол гармагц хүчинтэй гэж тайлбарласан гэсэн зэргээс үзэхэд дээрх гэрээний 5.6-д заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул 2,000,000 төгрөгийн төлбөрийн нэмэгдлийг шаардах эрхгүй байна.

5. Иймд 43200181 дугаартай гэрээгээр тохиролцсон 1 жилийн төлбөр болох 1,500,000 төгрөгийг *******-с гаргуулж *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-т заасныг баримтлан хариуцагч *******1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 41.1.3, 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч *******38,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН