Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 309/ШШ2025/00905

 

 

 

 

2025               08            25                                          309/ШШ2025/00905

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

               Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: 3,951,673 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Амгаланбаатар би ******* тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 439 шийдвэрээр гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгон хүү А.Дөлгөөрдэнэ, А.Цолмонрдэнэ нарт тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2007 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү А.Цолмон-Эрдэнэд тэтгэлэг төлөх үүрэг эх ******* хүлээлгэсэн. Шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх газар биелүүлэх байсан ч нь энэ хугацаанд хүүхдийн тэтгэлэгийг бүрэн төлөөгүй. Нийт 11,201,400 төгрөг төлөхөөс 7,249,727 төгрөг төлсөн. Үлдэгдэл 3,951,673 төгрөгийг төлөөгүй байна. Хүү ******* нь 18 нас хүрсэн тул тэтгэлэг төлөх шийдвэрийг хаалаа, үлдэгдэл мөнгөө эхээс нь шүүхдээд ав гэсэн.   Иймд хүү ийн тэжээн тэтгэх тэтгэлэгээс төлөөгүй үлдсэн 3,951,673 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэв.

 

             Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Одгэрэл миний бие мал хариулдаг малчин.  Малаа тарга тэвээрэг авхуулж, зарж борлуулаад төлбөрөө төлөх гэж удлаа. Одоо малаа борлуулаад төлбөрөө төлье. Татгалзах зүйлгүй, 3,951,673 төгрөгийг төлж барагдуулна...” гэжээ.

 

            Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 3,951,673 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэгч *******т 3,951,673 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч нь нэхэмжлэгч *******т 3,951,673 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,177 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 39,088.5 төгрөг, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 39,088.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                                                      

 

 

               ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА