| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/01572/И |
| Дугаар | 197/ШШ2025/07479 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/07479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, *******, өөрийн байранд байрлах ******* /рд:2075377/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух *******ийн ******* /рд:*******, ибд:*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух *******ын /рд:, ибд: / нарт холбогдох,
4,472,330 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* хариуцагч Н.*******, Б. нарт холбогдуулан тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,501,558 төгрөг, хүү 122,858 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,752 төгрөг нийт 2,632,239 төгрөг, тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,797,701 төгрөг, хүү 39,492 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,968 төгрөг, нийт 1,839,162 төгрөг, бүгд 4,472,330 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суугаа гэх хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас тус бүр хүргүүлснийг хариуцагч нар өөрөө гардан авсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2-т зааснаар 2025 оны 05 дугаар сарын 06-ний өдөр нэхэмжлэлийн хувийг холбогдох баримтуудын хамт хариуцагч тус бүрээр хүргүүлсэн боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
2. ******* болон Н.*******, Б. нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр цалингийн зээлийн 2 гэрээ байгуулагдаж, гэрээгээр 9,300,000+10,000,000=19,300,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөх хуваарьт заасны дагуу төлбөрийг төлөх үүргийг хариуцагч хүлээсэн болох нь , тоот зээлийн гэрээнүүд, зээл эргэн төлөх хуваариар тогтоогдож байна.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
4. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул дээрх зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч зээл болон түүний хүү, хугацаа хэтрүүлсэн хүүг шаардах эрхтэй.
5. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч Н.*******, Б. нар нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэжээ.
6. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Н.*******, Б. нараас нийт 4,472,330 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.
7.Хариуцагч нарт хуульд заасан журмаар шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
8. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.*******, Б. нараас нийт 4,472,330 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,508 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******, Б. нараас 86,508 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН