Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 303/ШШ2025/00692

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, **** тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай, ******** утасны дугаартай, *******,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, **** дугаар байр, ****1 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ***** утасны дугаартай, **** овогт *****ын *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүргийн 3,954,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүргийн 3,954,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 3,954,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,954,250 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хариуцагч Б.Ариун-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь 3,954,250 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө гэдгээ илэрхийлсэн талаарх баримтыг нэхэмжлэгч ******* шүүхэд гаргаж ирүүлснээс үзвэл ******* нь 3,954,250 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хариуцагч Б.Ариун-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож, энэ талаар маргаангүй байна.

 

4.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* болон ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

5.Зээлийн гэрээний хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болно.

5.1.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бөгөөд талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

5.2.Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаас зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу үнийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлдэгчид хэлэлцэн тохиролцсон бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь тохирсон хугацаанд бараа бүтээгдэхүүний үнийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

6.Тухайлбал, нэхэмжлэгч нь гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,954,250 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хариуцагч Б.Ариун-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагч нь 3,954,250 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө гэдгээ илэрхийлсэн талаарх баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан ...эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн.

6.1.Нэхэмжлэгч нь зээлийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч ******* бараа бүтээгдэхүүнийг аваагүй талаар маргаагүй, зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,954,250 төгрөгийг шаардах эрхтэй.

7. Шүүхээс 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч *******д *******-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх хугацааг 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөр тогтоосон байна.

Хариуцагч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн буюу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй гэж үзэн хэргийг түүний эзгүйд шийдвэрлэв.

8.Иймд хариуцагч *******эс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,954,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 78,218 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,954,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 78,218 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА