| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00712/И |
| Дугаар | 303/ШШ2025/00694 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 303/ШШ2025/00694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлтийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Туяадэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь талийгаач ******* нь *******, *******, ******* нарын эцэг мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие *******тэй 2004 онд танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин У.Мөнхшүр, 2008 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүү *******, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин *******, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү ******* нарыг төрүүлсэн. ******* өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлдөг байсан тул гэрлэлтээ батлуулаагүй тул хүүхдүүдээ эхээр овоглосон. Нөхөр маань барилга дээр ажилладаг байсан боловч 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр зүрхний архаг дутагдлаар нас барсан. Одоо том охин оюутан,2 хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, бага хүү цэцэрлэгт явдаг. Иймд ******* нь *******, *******, *******, ******* нарын эцэг мөн болохыг тогтоолгох тогтоож өгнө үү. гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 357 дугаар албан бичиг, 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, гэрэл зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлсэн.
2.1.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч *******, *******нарын мэдүүлэг, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хүсэлт гаргагч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Учир нь:
2.Хүсэлт гаргагч ******* нь охин *******, хүү *******, охин *******, хүү О.Мөнх-Од нарын төрсөн эцэг нь талийгаач ******* болохыг тогтоолгох тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.
3.Хүсэлт гаргагч ******* нь талийгаач *******тэй 2004 оноос гэр бүлийн харилцаатай байх хугацаанд 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин У.Мөнхшүр, 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү *******, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин *******, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү ******* нарыг төрүүлсэн, нөхөр ******* нь 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нас барсан, талийгаач ******* нь өмнө нь өөр хүнтэй гэрлэлтээ батлуулсан байсан учраас хүсэлт гаргагч *******тэй гэрлэлтээ батлуулаагүй тул ааваар нь хүүхдүүдээ овоглож чадаагүй гэж тайлбарласан бөгөөд дээрх нөхцөл байдал нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 357 дугаартай тодорхойлолт, 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, гэрэл зураг, гэрэл зураг үзлэг хийсэн тэмдэглэл, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний болон иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар тогтоогдож байна.
4.Түүнчлэн, шүүх иргэн *******, *******нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч нар: Тэд 2004 онд танилцаж, 2005 оноос эхлэн 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянхонгор суманд хамт амьдарсан. Тэдний дундаас 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр У.Мөнхшүр, 2008 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр *******, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ******* нарыг төрсөн. Талийгаач ******* нь У.Мөнхшүр, *******, *******, ******* нарын төрсөн эцэг нь мөн бөгөөд тэрээр хүүхдүүдээ асран хамгаалж, тэжээн тэтгэж байсан. ******* нь өөр хүнтэй гэрлэлтээ батлуулсан байсан тул *******тэй гэрлэлтээ батлуулаагүй. гэж тус тус мэдүүлжээ.
5.Иймд хүсэлт гаргагч *******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж, талийгаач А.Бат-Эрдэнийг 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин У.Мөнхшүр, 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү *******, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин *******, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү ******* нарын төрсөн эцэг болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж, талийгаач А.Бат-Эрдэнийг 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин У.Мөнхшүр, 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү *******, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин *******, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү ******* нарын төрсөн эцэг болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА