| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00671/И |
| Дугаар | 303/ШШ2025/00695 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 303/ШШ2025/00695
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянлиг сум, 4 дүгээр багт оршин суух, ***** регистрийн дугаартай, ***** утасны дугаартай, **** овогт ****,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянговь сум, 4 дүгээр багт оршин суух, ****регистрийн дугаартай, 8***** утасны дугаартай, ***овогт ****** холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, цалингийн зээл 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан, хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, цалингийн зээл 7,000,000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдөр *******тай гэр бүл болж, 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдөр охин *******, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин ******* нарыг төрүүлсэн.
2017 оноос хойш ******* нь өөр эхнэртэй болж тусдаа амьдарсан. Одоо тэрээр өөр эхнэртэй амьдарч хоёр хүүхэдтэй болсон. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эвлэрүүлэн зуучлалаар орсон. Одоо бил эвлэрэх боломжгүй.
2012 онд бид ХААН банкнаас зээл авсан. 2025 оны байдлаар би 13,000,000 төгрөгийг төлсөн. Одоо 7,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Би 2017 оноос хойш хүүхдүүдийн хэрэглээний асуудлыг дангаар хариуцаж ирсэн.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, банкны зээл 7,000,000 төгрөгийг гаргуулж өнгө үү. гэжээ.
1.1.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие *******тай 2010 онд гэрлэсэн. Том охин болох *******, бага охин ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус тус төрсөн. 2015 оноос тусдаа амьдарч байгаа. *******тай харилцаж нэхэмжлэлийн зарим шаардлага болох хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийг хуваалгах нэхэмжлэлээ татгалзаж байна. Гэрлэлт цуцлуулж өгнө үү. гэв.
2.Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргасан байна. Үүнд:
Миний бие *******тай гэр бүл болж, 2011,2015 онуудад 2 охинтой болсон. Бид 2017 оноос хойш тусдаа амьдарч байна. ******* нь амьдарч байсан 5-н ханатай гэр, хашаа, газар, амбаар, автомашин, гэрийн эд зүйл зэргийг бүгдийг нь авсан. Би хувцаснаас өөр зүйл аваагүй. Бид хамт амьдарч байхдаа цалингийн зээлтэй байсан. Түүний 50 хувь болох 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж зээлээ төл гэж өгсөн. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эгч Д.Баярмаагийн дансаар 4,000,000 төгрөг, эгч н.Мөнхтуяагийн дансаар 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Мөн 2017 оноос хойш 2 охиндоо мөнгөн болон эд тусламж байнга өгч дэмжлэг үзүүлж байсан.
...Иймд гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, *******гийн нэхэмжилсэн 7,000,000 төгрөгийг төлөх боломжгүй, хүүхдийн тэтгэлгийг хамгийн доод хэмжээгээр тогтоож өгнө үү. гэжээ.
2.1.Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* 2010 онд танилцаж, 2011 оноос хамт амьдарсан. Том охин болох *******, бага охин ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус тус төрсөн. 2017 оноос тусдаа амьдарч байгаа. Миний бие 2021 оноос өөр гэр бүлтэй болж эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Иймд гэрлэлт цуцлуулж өгнө үү. гэв.
3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр, Баянхонгор аймгийн Баянлиг сумын ЕБС-ийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 63 дугаар албан бичгүүд, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 303/ШЗ2025/01455 дугаар шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчаас ХААН банк ХК-ийн дансны хуулга зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, цалингийн зээл 7,000,000 төгрөг гаргуулах-аар шаардсан.
2.Хариуцагч ******* нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад Гэрлэлт цуцлуулж, охин А.Энхсаран, ******* нарыг эх *******гийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх-ийг тус тус хүлээн зөвшөөрч, маргаагүй.
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Учир нь: Гэрлэгчид болох *******, ******* нар нь 2015 онд танилцаж, үерхэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд охин А.Энхсаран, ******* нарыг төрүүлж, талууд тусдаа амьдрах үеэс охин А.Энхсаран, ******* нар нь эхийн асрамжид эрүүл энх өсөж байгаа болох нь гэрлэсний гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр, Баянхонгор аймгийн Баянлиг сумын ЕБС-ийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 63 дугаар албан бичгүүд зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаангүй байна.
5.Нэхэмжлэгч ******* гэрлэлтээ цуцлуулах шалтгааныг ...Бид 2017 оноос хойш ******* нь өөр эхнэртэй болсноос болж тусдаа амьдарсан, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан. гэж тодорхойлсон, мөн хариуцагч ******* нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрсөн, зохигч нь 2017 оноос тусдаа амьдарч байгаа ба цаашид зохигчид харилцан биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, хариуцагч нь өөр гэр бүлтэй болсон талаар шүүх хуралдаанд илэрхийлснийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж зааснаар зохигч нь хүүхдүүдийн асрамжийн талаар тохиролцсон байх тул 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин А.Энхсаран, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх *******гийн асрамжид үлдээв.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар эцэг ******* нь охин А.Энхнаран, ******* нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй тул түүнээс тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцэг нь хүүхдүүдээсээ тусдаа амьдарсан ч эрх, үүрэг хэвээр үргэлжилнэ. Тиймээс хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр болно.
8.Иймд эх ******* , эцэг ******* нарын хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байх үүрэгтэйг мэдэгдэх нь зүйтэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэжээ.
10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь нэхэмжлэгч ******* нь цалингийн зээл 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
11.Энэхүү эвлэрлийн нөхцөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** овогт *** Энхнаран, **ий овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин А.Энхсаран, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин ******* эх *******гийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин А.Энхсаран, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон, эцэг *******гаар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь цалингийн зээл 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Баянхонгор аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Отгонбатад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА