| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00687/И |
| Дугаар | 303/ШШ2025/00696 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 303/ШШ2025/00696
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, ****дугаар байр, ** тоотод оршин суух, ****** регистрийн дугаартай, *** утасны дугаартай, **** овогт*******ийн *,*****
Хариуцагч: Баянхонгор аймаг, Эрдэнэцогт сум, 2 дугаар багт оршин суух, *** регистрийн дугаартай, **** утасны дугаартай, **** овогт ****ийн ********д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, Рашаант 5-н эрдэнийн 1 дүгээр гудамж, *****дугаар байр,****тоотод байрлах 75,96 м/кв орон сууцыг *******, хүү *******, охин ******* нарын өмчлөлд үлдээ, банкны зээл 53,944,443 төгрөг, шатахууны зээл 6,263,030 төгрөг, нийт 60,270,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр авч, хянах хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Туяадэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, Рашаант 5-н эрдэнийн 1 дүгээр гудамж, *******,******* тоотод байрлах 75,96 м/кв орон сууцыг *******, хүү *******, охин ******* нарын өмчлөлд үлдээ, банкны зээл 53,944,443 төгрөг, шатахууны зээл 6,263,030 төгрөг, нийт 60,270,473 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Пүрэвийн Азжаргалтай 2015 онд танилцаад 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хуримаа хийж 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 3-нд хүү А.Бат-орших, 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр охин ******* нар төрсөн одоо эрүүл саруул өсөн торниж байна. Том хүү маань Номун-далай цогцолбор сургуулийн 4 дүгээр ангид бага охин 1 дүгээр ангид тус тус элсэн суралцана. Миний хувьд Хонгор Жаст ХХК-ийн эрхлэгч ажилтай.
*******тай хамт амьдарсан цагаас эхлэн гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан бөгөөд тусдаа хүртэл амьдарч байсан миний хувьд үр хүүхдээ бодон гэр бүлийн хүчирхийллийг тэвчиж хамт амьдарсан он жилүүдэд амьдралын төлөө үр хүүхдийнхээ төлөө тэмцэж хөдөлмөрлөж ирсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд гэр бүлийн таагүй харилцаа нэмэгдэж Азжаргалын үзэл бодлоос зөрөх өөр санаа бодол илэрхийлэх юм бол дургүйцэж эрүүл атлаа шууд зодож цохидог, хий хоосон хардаж явалддаг хүнээ хэл гэж хутга барин айлгасан, гарт нь дайралдсан юмаар зодож хүчирхийлэл үйлддэг.
Энэ бүхнийг ах дүү нараасаа нууж Цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй хөхөрсөн нүүр, нүд амаа будгаар дарж ажилдаа явах зэргээр өнгөрөөж байсан боловч 2025 оны 7 дугаар сард 2 удаа зодож гэмтээсэн тул Цагдаагийн байгууллагад өгөн шалгуулж миний биед шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гарсан болно.
Хамгийн гол нь зодох үедээ эрүүл байдаг атлаа яг согтуу эсвэл мансуурсан хүн шиг аймшигтай авир араншин гаргаж хутга, заазуур хэрэглэдэг 7 сарын эхээр зодохдоо нэг гартаа хутга нөгөө гартаа гурилын ганжин бариад ганжингаар зодсон, дараагийн удаа халуун саваар толгой нуруун дээр цохиж зодох үед түр зуу ухаан алдсан байсан сэргэх үед нүүр ам өвдөж дараа нь хөхөрсөн одоо ч арилаагүй энэ үед 2 хүүхэд минь байхад айж эмээх цэрвэх зүйл байхгүй ална гэж дайрсан.
Одоо хамт байх , тааралдах, уулзахаас маш их айж байна учир нь ******* нь маш их өширхүү намайг хүн өмөөрч яах гэж тэгдэг юм гэх мэтээр үг хэлэх юм бол дараа намайг зодохдоо танай тэр чинь тэгж хэлсэн гэж заналхийлж илүү зоддог, намайг шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээд амь насанд халдах, дахиж зодох магадлал өндөр хүн хайрлах сэтгэлгүй хүн гэр бүлийн хүчирхийллийн талаар нэг бүрчлэн бичих юм бол дараа нь миний амь насанд халдах, ямар нэг байдлаар өшөө хорслоо тайлах хүн учир маш их айж зарим зүйлийг бичсэнгүй.
Бидэнд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн цаашид шүүхийн шийдвэр гартал уулзахгүй байхыг даалгаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна.
7 дугаар сард 2 удаа зодуулснаас хойш хамт байхаас айгаад 2 хүүхдээ аваад айлын түрээсийн байранд байгаа хүүхдүүд маань гэртээ очмоор байна тухгүй байна гэж байнга шаардаж байгаа тул *******аас айгаад гэртээ орж чадахгүй байна.
******* нь Тавантолгойд том тэрэг барьдаг тул 2 хүүхдээ багаас нь хамт байж өсгөлцөөгүй хүүхдүүдтэйгээ ойр дотно биш гэртээ хүүхдүүдийг чимээ гаргалаа унтуулсангүй гэж дургүйцдэг ирэхээрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг тул хүүхдүүд ч ааваасаа айдаг, зан харилцааны хувьд эрүүл биш, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэггүй уур уцаартай өөрийнхөө үзэл бодлыг хүнд тулгаж сайн аав сайн ханийн ямар ч хандлага үйлдэл гаргадаггүй тул хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.
Хамтран амьдрах хугацаанд 2023 оны 11 дүгээр сарын 15-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг Рашаант Таван эрдэнийн 1 дүгээр гудамж 125\2 дугаар байрын******* тоотод байрших 75, 96 м/кв 121,536,000 төгрөгийн байрыг ипотекийн зээл буюу 15 жилийн хугацаатай Хас банкнаас авсан үндсэн зээлдэгч нь миний бие хамтран зээлдэгч нь ******* бөгөөд байрны урьдчилгаанд 36 460 800 төгрөгийг өгөөд одоо сар бүр 711 744 төгрөгийг төлдөг.
Цаашид уг байрыг 2 хүүхэдтэйгээ хамт өмчлөн, байрны зээлийг өөрөө төлөөд явах бүрэн чадвартай мөн Азжаргал бид хоёр эцэг эхийн хувьд үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөн бойжуулах үүрэгтэй тул байраа ******* миний бие авах хүсэлтэй байна. Мөн ******* нь нийгмийн даатгал төлдөггүй тул банкнаас зээл гарахгүй гэх шалтгаанаар байнга миний нэр дээр зээл гаргуулж авдаг хэдийгээр одоо зээлээ өөрөө төлөөд явдаг боловч намайг зодож улмаар би Цагдаагийн байгууллагад өгсөн цагаас эхлэн зээлээ төлөөгүй.
Мөн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 13,000,000 төгрөгийн зээл аван одоо төлсөөр байгаад 12,277,777 төгрөг үлдсэн энэ мөнгийг өөрийн том тэргэнд мотор авсан, шатахууны зээл болох 6,263,030 төгрөгийн хувьд миний ажилладаг Хонгор жаст ХХК-наас шатахуун зээлүүлэн авсан харин энэ мөнгийг би өөрийн цалингаараа төлсөн тул нийт 60,207,473 төгрөгийг *******аас нэхэмжилж байна. гэжээ.
1.1.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Пүрэвийн Азжаргалтай 2015 онд танилцаад 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хуримаа хийж 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 3-нд хүү А.Бат-орших, 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр охин ******* нар төрсөн одоо эрүүл саруул өсөн торниж байна. Том хүү маань Номун-далай цогцолбор сургуулийн 4 дүгээр ангид бага охин 1 дүгээр ангид тус тус элсэн суралцдаг. Миний хувьд Хонгор Жаст ХХК-ийн эрхлэгч ажилтай. *******тай хамт амьдарсан цагаас эхлэн гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан бөгөөд тусдаа хүртэл амьдарч байсан миний хувьд үр хүүхдээ бодон гэр бүлийн хүчирхийллийг тэвчиж хамт амьдарсан он жилүүдэд амьдралын төлөө үр хүүхдийнхээ төлөө тэмцэж хөдөлмөрлөж ирсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд гэр бүлийн таагүй харилцаа нэмэгдэж Азжаргалын үзэл бодлоос зөрөх өөр санаа бодол илэрхийлэх юм бол дургүйцэж эрүүл атлаа шууд зодож цохидог, хий хоосон хардаж явалддаг хүнээ хэл гэж хутга барин айлгасан, гарт нь дайралдсан юмаар зодож хүчирхийлэл үйлддэг.
Энэ бүхнийг ах дүү нараасаа нууж Цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй хөхөрсөн нүүр, нүд амаа будгаар дарж ажилдаа явах зэргээр өнгөрөөж байсан боловч 2025 оны 7 дугаар сард 2 удаа зодож гэмтээсэн тул Цагдаагийн байгууллагад өгөн шалгуулж миний биед шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гарсан болно. ******* нь Тавантолгойд том тэрэг барьдаг тул 2 хүүхдээ багаас нь хамт байж өсгөлцөөгүй хүүхдүүдтэйгээ ойр дотно биш гэртээ хүүхдүүдийг чимээ гаргалаа унтуулсангүй гэж дургүйцдэг ирэхээрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг тул хүүхдүүд ч ааваасаа айдаг, зан харилцааны хувьд эрүүл биш, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэггүй уур уцаартай өөрийнхөө үзэл бодлыг хүнд тулгаж сайн аав сайн ханийн ямар ч хандлага үйлдэл гаргадаггүй тул хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.Миний бие Г.Эрдэнэдалайтай 2008 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамт амьдарч байх хугацаанд үр хүүхэд гараагүй тул Г.Эрдэнэдалайн төрсөн дүүгээс хүүхдийг нь нялх байхад нь үрчлэн авсан. 2022 онд нэрийг нь шилжүүлсэн. Мөн гэр бүлийн маргаанаас болж салах шалтгаан болсон гэв.
2.Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргасан байна. Үүнд:
******* нэхэмжлэлтэй 4-н үндэслэлийг дурдсан байгаа хэд ч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваалгах гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин зээлийн 60,207,473 төгрөгийг төлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлддэг, гэр бүлийн хүчирхийлэлд байнга удаа дараа өртсөн, гарт дайралдсан юмаар зодож хүчирхийлэл үйлддэг гэж дурдсан бодит байдалд нийцээгүй. Өөрийн буруутай үйлдлээ хаацайлж зөвхөн бурууг нэг хүнд тохох гэсэн санаа зорилготой байна. Нэхэмжлэгч ******* нь архи хэрэглэдэг гэр орондоо оройтож ирдэг. Хонуутаар алга болдог дутагдалтай хүн. Харин би архи хэрэглэдэггүй тул *******ын дээрх үйлдлийг хэлж, ойлгуулах, дутагдлаа засах талаар олон удаа хэлсэн. Энэ үйлдлээ засахгүй үргэлжилсээр байсан тул миний бие тэвчээр алдан эрх чөлөөнд нь халдсан нь үнэн. Энэ асуудлаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Би эцэг хүний хувьд 2 хүүхдээ амьдын хагацал үзүүлэхгүй, өрхийн тэргүүний хувьд өдий болтол босгосон амьдралаа үрэн таран хийхийг хүсэхгүй байгаа тул алдаа дутагдлаа хэн аль засаад цаашид хамт амьдрах боломжтой гэж бодож үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Бидний амьдралд хөндлөнгөөс оролцож нөлөөлдөг ахан дүүс байгаа. Бидний амьдрал биднийх байх ёстой. Бидний хүүхэд биднийх үр хүүхдийн амьдрал ирээдүй бидний гарт тул амьдралыг амархан шийдэх боломжгүй. Хэн аль нь алдаа дутагдлаа засаад явахад бидний амьдрал хагацаж зовохгүй.
Иймд *******ыг дахин нэг бодож ирээдүйгээ гэгээлгээр харж шийдвэр гаргаасай гэс хүсч байна. гэжээ.
2.1.Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие *******тай 2015 онд танилцаад 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хуримаа хийж 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 3-нд хүү А.Бат-орших, 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр охин ******* нар төрсөн. 2025 оны 07 дугаар сард эхнэртэйгээ маргалдаад 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс тусдаа амьдарч байгаа. Эвлэрэх саналтай байна. гэв.
3.Нэхэмжлэгчээс гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Хас банк ХК-ийн дансны хуулга, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 482 дугаар албан бичиг, гэрэл зураг, Хонгор жаст ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 25/31 дүгээр албан бичиг, 001118164 дүгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/0264 дүгээр шийтгэх тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5.Шүүхээс хүүхдийн саналыг тус тус бүрдүүлсэн болно. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, Рашаант 5-н эрдэнийн 1 дүгээр гудамж, *******,******* тоотод байрлах 75,96 м/кв орон сууцыг *******, хүү *******, охин ******* нарын өмчлөлд үлдээх, банкны зээл 53,944,443 төгрөг, шатахууны зээл 6,263,030 төгрөг, нийт 60,270,473 төгрөг гаргуулах-аар шаардсан.
2.Хариуцагч ******* нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад Гэрлэлт цуцлуулж, хүү *******, охин ******* нарыг эх *******ын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг, мөн гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, Рашаант 5-н эрдэнийн 1 дүгээр гудамж, *******,******* тоотод байрлах 75,96 м/кв орон сууцыг *******, хүү *******, охин ******* нарын өмчлөлд үлдээхийг, банкны зээл 53,944,443 төгрөг, шатахууны зээл 6,263,030 төгрөг, нийт 60,270,473 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч, маргаагүй.
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Учир нь: Гэрлэгчид болох *******, ******* нар нь 2015 онд танилцаж, үерхэж байгаад 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд хүү *******, охин ******* нарыг төрүүлж, талууд тусдаа амьдрах үеэс хүү *******, охин ******* нар нь эхийн асрамжид эрүүл энх өсөж байгаа болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын лавлагаа, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 482 дугаар албан бичиг, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаангүй байна.
5.Нэхэмжлэгч ******* гэрлэлтээ цуцлуулах шалтгааныг ...*******ыг гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн, түүний үзэл бодлоос зөрвөл эрүүл атлаа шууд зодож цохидог. Хий хардаж, уулзсан хүнээ хэл гэж хутга барин айлгаж, гарт таарсан зүйлээр цохиж зоддог. гэж тодорхойлсон, мөн хариуцагч ******* нь гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгүүлсэн, цаашид зохигч нь эвлэрч, хамтын амьдралаа үргэлжлүүлэхгүй, бие биеийгээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй талаар шүүх хуралдаанд илэрхийлснийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзэж гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй үндэслэлээр тэдгээрийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж зааснаар зохигч нь хүүхдүүдийн асрамжийн талаар тохиролцсон байх тул 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү *******, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх *******ын асрамжид үлдээв.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар эцэг ******* нь хүү *******, охин ******* нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй тул түүнээс тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцэг нь хүүхдүүдээсээ тусдаа амьдарсан ч эрх, үүрэг хэвээр үргэлжилнэ. Тиймээс хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр болно.
9. Иймд эх Г.Содномбал, эцэг ******* нарын хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байх үүрэгтэйг мэдэгдэх нь зүйтэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэжээ.
11.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь хариуцагч ******* нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, Рашаант 5-н эрдэнийн 1 дүгээр гудамж, *******,******* тоотод байрлах 75,96 м/кв орон сууцыг эхнэр *******, хүү *******, охин ******* нарын өмчлөлд үлдээхийг мөн банкны зээл 53,944,443 төгрөг, шатахууны зээл 6,263,030 төгрөг, нийт 60,270,473 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг тус тус хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан *****овогт **** ****, **** овогт *******ийн ******** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү *******, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх *******ын асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү *******, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин ******* нарыг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон, эцэг *******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, Рашаант 5-н эрдэнийн 1 дүгээр гудамж, *******,******* тоотод байрлах 75,96 м/кв орон сууцыг эхнэр *******, хүү *******, охин ******* нарын өмчлөлд үлдээхийг, мөн банкны зээл 53,944,443 төгрөг, шатахууны зээл 6,263,030 төгрөг, нийт 60,270,473 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг тус тус хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Баянхонгор аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Отгонбатад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА