| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00754/И |
| Дугаар | 303/ШШ2025/00698 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 303/ШШ2025/00698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэн сум, 5 дугаар багт оршин суух, *******регистрийн дугаартай, ******** утасны дугаартай, ******** овогт *******ын ********,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 6 дугаар баг, **** дугаар гудамж, *** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ********утасны дугаартай, ******* овогт *******гийн *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай үндсэн, Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, /цахимаар/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Туяадэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах-аар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би *******тай 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин ******* төрсөн. ******* нь өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснээс болж 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Тэр үеэс хойш охин ******* эх *******тай хамт амьдарч байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэжээ.
1.1.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би *******тай 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин ******* төрсөн. ******* нь өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснээс болж 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Тэр үеэс хойш охин ******* эх *******тай хамт амьдарч байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэв.
2.Хариуцагч ******* нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байна. Үүнд:
Миний бие 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр *******тэй гэр бүл болж, 2017 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байна. Иймд *******ий гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
2.1.Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин ******* гэх охинтой болсон. 2017 оноос эргэж ирж хүүхэдтэйгээ уулзаж санаа тавьсан зүйл байхгүй байсан. Одоо гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа учраас охин дээрээ тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй байна гэв.
3.Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
*******тэй 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин ******* төрсөн. Бид 2017 оноос хойш тусдаа амьдарсан бөгөөд охин ******* миний асрамжид байгаа. Тусдаа амьдарснаас хойш ******* охиндоо ямар нэгэн тусламж үзүүлээгүй. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэжээ.
4.Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Бид гэрлэлтээ 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр батлуулсан. 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин ******* миний охин мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Архуст сумын Нарст багийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 3/66 дугаар албан бичиг, Оточ мандал эрүүл мэндийн төвийн 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 303/ЭТ2024/00289 дүгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүхээс хүүхдийн саналыг бүрдүүлсэн болно.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж-аар шаардсан.
2.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
3.Хариуцагч ******* нь Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах-аар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч ******* зөвшөөрч маргаагүй.
3.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Учир нь: Гэрлэгчид болох *******, ******* нар нь 2013 онд танилцаж, үерхэж байгаад 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд охин *******ыг төрүүлж, талууд тусдаа амьдрах үеэс охин ******* нь эхийн асрамжид эрүүл энх өсөж байгаа болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Оточ мандал эрүүл мэндийн төвийн 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаангүй байна.
5.Нэхэмжлэгч ******* гэрлэлтээ цуцлуулах шалтгааныг ...Бид 2017 оноос хойш тусдаа амьдарсан одоо би өөр гэр бүлтэй болсон. гэж тодорхойлсон, мөн хариуцагч ******* нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрсөн, зохигч нь 2017 оноос тусдаа амьдарч байгаа ба цаашид зохигчид харилцан биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, нэхэмжлэгч нь өөр гэр бүлтэй болсон талаар шүүх хуралдаанд илэрхийлснийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж зааснаар зохигч нь хүүхдүүдийн асрамжийн талаар тохиролцсон байх тул 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн *******ыг эх *******гийн асрамжид үлдээв.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар эцэг ******* нь охин *******ыг тэжээн тэтгэх үүрэгтэй тул түүнээс тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцэг нь хүүхдүүдээсээ тусдаа амьдарсан ч эрх, үүрэг хэвээр үргэлжилнэ. Тиймээс хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр болно.
8.Иймд эх *******, эцэг ******* нарын хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байх үүрэгтэйг мэдэгдэх нь зүйтэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ээс 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч *******д тус тус олгох нь зүйтэй байна..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** овогт ****, **** овогт ****** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн *******ыг эх *******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн *******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон, эцэг *******ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ээс 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч *******д тус тус олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Баянхонгор аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Отгонбатад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА