| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00751/И |
| Дугаар | 303/ШШ2025/00661 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 303/ШШ2025/00661
|
|
|
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, *** дүгээр байр, ** тоотод оршин суух, *** регистрийн дугаартай, *** утасны дугаартай, *** овогт ****ийн ****,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 4 дүгээр баг, 6 дугаар гудамж, ***** тоотод оршин суух, ******утасны дугаартай, ***** регистрийн дугаартай, ***** овогт *т холбогдох*******
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1992 онд Дорноговь аймагт төрсөн. Би 2014 онд Дархан хотын Дархан нэхий компанид ажилд орж тэндээ ажиллаж амьдрах болсон юм. 2015 оны 04 сард хүүгийнхээ эцэг *******тай танилцаж түүнээс хойш үерхэх болсон. Үерхэж байх хугацаандаа жирэмсэн болсон ч хувийн таарамжгүй харилцааны улмаас бид хоёр салсан. Бидний дундаас 2016 оны 4 сарын 08-ны өдөр хүү Мөнх-Учрал төрсөн. ******* бид хоёр гэр бүл болоогүй гэрлэлтээ батлуулаагүй учраас хүүхдээ би өөрийн нэрээр овоглосон юм. Би *******ыг төрүүлснийхээ дараа *******тай эргэж эвлэрч 2016 оны 05 сараас Дархан хотод байр түрээслэн хамт амьдрах болсон ч мөн л хоорондоо таарч тохирохгүй хэрүүл маргаантай байсан учраас тусдаа амьдрахаар шийдэж 2016 оны 08 сард би хүүхдийн хамт Дорноговь аймаг руу явсан. Түүнээс хойш ******* нь хүү бид хоёртой харилцаа холбоогүй байж байгаад 2021 онд хүүхэдтэйгээ уулзахаар нэг удаа ирсэн түүнээс хойш хүү бид хоёртой дахиж холбоо бариагүй. 2016 оны 06 сард ******* хүү бид хоёрыг дагуулаад Баянхонгор аймагт байх гэртээ авч очиж байсан. Нэгэнт бид хоёр тус тусын амьдралтай болсон тул хүүхдэдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Хүүхэд маань одоо миний асрамжид эсэн мэнд бойжиж, өсөж торнин сургуульд сурч боловсрол эзэмшиж байна. Иймээс Г.*******ыг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Мөнх-Учралын төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэжээ. 2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч ******* нь Д.*******тай харилцан ярилцаад Д.******* өөрийн сайр дураар эцэг хүний үүргээ биелүүлэх боломжийг олгохоор болсон тул Д.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваа нь хариуцагч Д.*******т холбогдуулан гаргасан шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 66,013.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 66,013.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА