Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00663

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 3 дугаар баг, **** дугаар гудамж, **** тоотод оршин суух, *****регистрийн дугаартай, ****** овогт******ын ******,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 3 дугаар баг, 20 дугаар гудамж, 06 тоотод оршин суух, *****регистрийн дугаартай, *н овогт *********ийн *д холбогдох*******

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 5-н ханатай гэр, нийт 8,400,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилгаас өөрт ногдох хэсгийг, мөн цалингийн зээл болох 10,809,250 төгрөг, 5 жил ажилласны мөнгөн тэтгэмж 5,900,000 төгрөг нийт 16,709,250 төгрөгийг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай, мөн Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 25,000,000 төгрөгийн үнэ бүхий газар, 7,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашинаас гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Т.Гүнжлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Унга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие *******тай 2007 онд танилцаад 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2010 онд хуримаа хийсэн, хамт амьдарч байх хугацаанд үр хүүхэд гараагүй тул *******н төрсөн дүү ******* том охин *******ыг нялх байхад нь үрчлэн авсан. Одоо охин 13 настай, Соого сейкео сургуулийн 5 дугаар ангид сурдаг, эрүүл саруул өсөн торниж байгаа болно.

******* бид хоёр 15 жил хамт амьдарч байгаа бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тусдаа амьдарч байгаа салах болсон шалтгаан нь архи ууж , хэл амаар доромжлон сэтгэл санааны хувьд гэр бүлийн хүчирхийлэлд удаан байлгасан, халуун дулаан дотно харилцаа байхгүй удаан явснаас болж сүүлдээ салах шийдвэрт хүрсэн тул тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан бөгөөд энэ үед буюу 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхээс гарч ирсний дараа машинд суугаад явж байхдаа машины руль булаацалдан аваар осол гаргахыг завдсан мөн амиа хорлоно гэж айлгасан тул би аргыг нь олж байгаад цагдаад дуудлага өгсөн үүнээс хойш мөн энэ үйлдэл давтагдаж байгаа тул одоо энэхүү хүчирхийллийн талаар Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа.

******* миний найзтай дотно харилцаанд орж байсныг мэдсэн цагаас эхлэн цаашид хамт амьдрах хүсэлгүй болсон мөн намайг гүтгэж хамт олны дунд хийгээгүй зүйлийг хийсэн болгож маш муухайгаар гүтгэсэн би маш олон зүйлийг уучлан охиноо бодож өнгөрүүлж байсан боловч сүүлдээ үнэхээр арга барагдаж түүний зүй бус үйлдлийг тэвчих ямар ч сэтгэл зүйн хувьд чадваргүй болсон.

******* муудалцах болгондоо амь насаа хорлоно, буудна гэж айлгадаг тул би хэрэлдэж, гомдол цөхрөлөө хэлж чадахгүй аргадаад бүх зүйлийг өнгөрүүлж ирсэн адаг сүүлдээ энэ бүхнээс болж сэтгэл зүйн хувьд байнгын гунигтай, эрч хүчгүй, ямар ч амьдралын зорилгогүй болсон.

Би сэтгэл зүйчээс хүртэл зөвлөгөө авсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад уулзалт бүрд оролцож байсан миний хувьд эвлэрээд амьдрах боломжгүй Эрдэнэдалай ааш зангаа хэзээ ч засахгүй тул дахиж энэ олон жилийн хугацаанд зовсон шигээ зовж амьдрах ямар ч хүсэлгүй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож өгнө үү. гэжээ.

1.1.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие *******тай 2008 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамт амьдарч байх хугацаанд үр хүүхэд гараагүй тул *******н төрсөн дүүгээс хүүхдийг нь нялх байхад нь үрчлэн авсан. 2022 онд нэрийг нь шилжүүлсэн. Мөн гэр бүлийн маргаанаас болж салах шалтгаан болсон гэв.

2.Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргасан байна. Үүнд:

******* нь 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ яваад одоо болтол гэртэй ирээгүй. Охин ээжийгээ явлаа гээд уйлаад байхаар нь нэг аваад хоноодох гээд удаа дараа гуйж байж хүргэж өгсөн , гэтэл ахынхаа хүүхэдтэй тоглож бай гэчхээд 22 цаг өнгөрч байхад усанд орчоод ирий гээд явсан байсан. Миний охин ээжийгээ ерөнхийдөө цаанаа хүнтэй болсон байсныг гадарлаж байсан байна лээ 2024 оны 07 дугаар сард аавыг ажилдаа явахаар ээж ******* нэртэй Пээсбүүктэй хүнтэй байнга видео калл хийж ярьдаг байсан. Аав ээж та 2 машиныхаа нэгийг нь зарчих тэгэхгүй бол ээж машинаа унаад гэртэй ирэхгүй байна гэдэг байсан. Би цагаан сараар миний нэр дээр байдаг рпемю маркийн машинаа зараад Цагаан сар хийсэн. Би Туяаг 2024 оны 11 дүгээр сард ******* тай гэр бүлээс гадуур харилцаатай байхыг мэдэж, тэвчээр гаргаж энэ хүнээс нь яаж холдуулах вэ гэж зөндөө тайвнаар бодож байгаад , Хаяадаа архи пиво уусан үед ойлгуулах санаатай тойруу замаар хэлэхээр сална гэж хэлдэг. Тэгэхээр нь би үхнэ өөрийгөө хорлоно гэж хэлдэг байсан. *******гийн өргөдөлд буу гэж бичсэн байна. Энэ нь өөрийн аав болох Баттулгын гэрт хөдөө байсан энэ буу нь манай аавын талийгаач ахын буу нь байсан , үүнийг ээж маань хорт хавдраар өвдөж удаа дараа Улаанбаатар хот руу явах , хавдрын хими эмчилгээ хийгдэж эмчилгээний мөнгө асар их орж байгаа эмчилгээнд нэмэрлэнэ гээд Пээсбүүк дээр хотонд дуугаргах буу хүн авна гэж байна . Аавыгаа ирэхээр аваад ирээрэй гэж хэлүүлж авчраад удаагүй тэр буу зарагдсан. ******* нь гэрээсээ яваад 3 хоносны дараа салах өргөдөл өгөн байсан. Бид 2 2007 онд танилцаад , 2009 оны оны өвөл албан ёсны гэр бүл болсон , 2014 оны 08 дуугар сард Миний охин Э. *******ыг өөрийн төрсөн дүү болох ******* үрчилж авсан. 2015 онд *******г Улаанбаатар хотод сувилахуйн сургуульд 3 жил сургаж би өөрөө Улаанбаатар хотод ажил хийж байр хоол сургалтын төлбөр бусад зардлын хангаж ирсэн. Миний охин Э.*******ыг миний аав ээж 2 асарч байсан. Одоо миний ээж хүнд өвчтэй байх хугацаанд ийм муухай зан гаргаж байгаад нь би харамсаж байна. Эхнэр *******гийн холбоотой харьцаж байгаа хүн гэх ч ******* нь эхнэр 2 хүүхэдтэй Дорноговь аймагт амьдардаг хэр нь . Баянхонгор аймагт хэдэн мал маллах нэрээр ирдэг байсан юм байна лээ. 17 жил амьдарсан амьдралыг минь бусниулж байгаа *******ад хуулийн дагуу авах арга хэмжээг авхуулах хүсэлтэй байна. ******* нь өөрийн найз гэх ч Хишиггэрэлийг зарах болохоороо гэртэй авчирч юм хумаа хийлгэчхээд хонуулаад байдаг байсан. Бид 3 хоорондоо найз хайраа гээл нэг нэгнийгээ дууддаг байсан тэгж чаталдаг л байсан түүнийг ******* ч өөрөө мэдэж л байгаа . Гэтэл тэр найзтайгаа хүртэл хардаж байгаа. Найз нь хөдөө ажилладаг саяхан Туяаг өргөдөл өгсний дараа ирээд Туяатай уулзахад найз нь шалтаг шалтгаан олохгүй бол салахгүй байна гэж ярьсан байсан. *******гийн нэхэмжлэлээр охин Э.*******ыг өөр дээрээ авах хөрөнгийн маргаангүй гэсэн өргөдөл гаргаж байгаад гайхаж байна. Бид гэр бүл болсноос хойш эхнэр Туяа гэр бүлийн санхүүг хариуцаж ирсэн. Намайг ажилд явахаар 2023 оны 07 дугаар сарын үед орой 22 цаг өнгөрч байхад гэрийн гаднаас хүүхэд цоожилж гарч яваад шөнийн 02цаг өнгөрч байхад манай ээж утсаар дуудаж байж ирүүлсэн гэдгийг сая л ээж надад хэлсэн энэ хүн хэдэн ч удаа хүүхэд гаднаас нь цоожилсныг би мэдэхгүй тийм болохоор энэ хүн салахаар шийдэж байгаа бол охин оо би өөр дээрээ авна. ******* нь салах өргөдлөө өгөөд удаагүй байж хашаагаа зарах зар тавьсан байсан. Би өөрт нь хэлсэн чи арай түрэгдээд байгаа юм биш үү гэсэн энэ хашааг 30 саяар зарна гээд зар тавьсан байсан болохоор зарагдсан ч байж магадгүй. Би эвлэрүүлэн жуулчлахын сэтгэл зүйн сургалтад сууж мөн ч их зүйл ойлгосон Би Туяагийн буруутай үйлдлийг уучлаад босгосон 17 жилийн амьдралаа авч явахын тулд удаа дараа гуйсан, охинтойгоо хамт 3 уулаа хоолонд оръё гэж хүртэл хэлсэн нэг орох юм яриад нэг болохоор орохгүй юм яриад , нэг бол гэртэй ирэх юм яриад би эгч нартайгаа яръя , аль болох хуулийн хүнээс зөвлөгөө авна гээд уулзахгүй явсаар өдий хүрсэн . мөн энэ хүн өдөр шөнөгүй залгаж дарамт үзүүлээд байна гээд цагдаад өргөдөл өгсөн байсан. Тэгээд бас намайг буу шийдэм барьсан мэтээр өргөдөл бичсэн байна лээ Хүн салж болно хүнийг арай дэндүү гүжирдэж байгаад нь гомдож байна. ******* нь сүүлийн 2 жил ажлаасаа буугаад орон гэргүй юм шиг л явах болсон . Утас нь дуугараад чат ирэхээр чатаа харуулахгүй миний орон зайд битгий халдаад бай гэнэ . Би мэдчихээд л мэдээгүй юм шиг царайлаад л яах нуу л гэдэг байсан. Миний охины хуримтлалын мөнгө , болон хүүхдийн мөнгийг асран хамгаалах хүнд нь шилжүүлж өгнө үү. Бид 3-ын дундын хөрөнгө гэвэл 5 ханатай гэр, Приус 20 маркийн авто машин, гудамжны эхний 4-н тал хашаа . Энэ хашаагаа намайг ажилд авах хойгуур өөрийнхөө нэр дээр бичиг баримтын гаргуулсан байсан. Энэ дундын хөрөнгөө хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна.

Мөн гэр бүл үймүүлсэн ******* гэх хүний Пээсбүүк хаяг, эхнэр *******тай утсаар ярьж чатлаж байгаа баримтыг хавсаргав.Нэхэмжлэлд дурдсан зүйл нь бодит байдлаас өөр байдлаар бичсэн байна. Миний хувьд гурван хүүхдүүдээ хойд эцгийн гар хариулахгүй, гэр бүлээ салгаж сарниулахгүй, гэр бүлтэйгээ хамт аз жаргалтай сайхан амьдармаар байна надад буруу зүйл дутагдал байгаа үүнийг засаж залруулна , хүүхдүүдээ өнчрүүлэхгүй. Гэжээ.

2.1.Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие *******тай 2007 онд танилцаад 2008 оны гэрлэлтээ бүртгүүлсэн, хамт амьдарч байх хугацаанд үр хүүхэд гараагүй тул төрсөн дүүгийн хүүхдийг үрчлэн авсан. 2022 онд өөрийн дээр шилжүүлсэн. Салах шалтгаан нь гэр бүлийн гадуур харилцаанаас болсон гэв.

3.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие *******тай 2007 онд танилцаад 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2010 онд хуримаа хийсэн, хамт амьдарч байх хугацаанд үр хүүхэд гараагүй, хувийн таарамжгүй харилцаанаас болж салах шийдвэр гаргасан. Миний хувьд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар 7 жил ажиллаж байгаа энэ хугацаанд цалингийн зээл хашаа барьсан, тэтгэмжийн мөнгөөрөө машин авсан байдаг одоо салах болохоор надаас миний цалингийн зээл, тэтгэмжийн мөнгөөр авсан хөрөнгийг нэхэмжилж байгаа нь надад шударга бус санагдаж байна би өөрөө цалингийн зээлтэй үлдэж байгаад гомдолтой байна. Нэгэнт ******* эдгээрийг надаас нэхэмжилж байгаа тул би 5,000,000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн бүрээстэй 5 ханатай монгол гэр, 1,700,000 төгрөгийн үнэ бүхий 2025 онд худалдаж авсан буйдан, 1,500,000 төгрөгийн үнэ бүхий зурагт, 600,000 төгрөгийн мөлхөө тавилга, 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хивс, 1,800,000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч, 400,000 төгрөгийн угаалгын машин, 600,000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны ком, 300,000 төгрөгийн зуух нийт 8,400,000 төгрөгийн тавилгын үнээс өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Учир нь энэ амьдралыг бүтээхэд миний хүч хөдөлмөр цаг хугацаа орсон тул өөрт ногдох хөрөнгийг гаргуулна мөн Эрдэнэдалай ажил хөдөлмөр эрхэлж байнгын цалин авч байгаагүй тул бид хоёрт хурааж хуримтлуулсан мөнгө төгрөг хөрөнгө мөнгө байгаагүй тул тэтгэмжийн мөнгөөр машин авсан би маргаан бүхийн газрыг хөөцөлдөж байж Монгол улсын иргэнд нэг удаа газар олгох хуулийн дагуу би энэ газрыг авч, цалингийн зээлээр банз блок худалдаж аваад бариулж байсан. Цалингийн зээлийг 2023 оны 9 дүгээр сарын 20 -ны өдөр 14,000,000 төгрөгийн цалингийн зээл авч хашааны материал худалдаж авсан н.Батсүрэн гэх хүнд \ 5099101600 тоот дансанд\ 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 3,720,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 6,500,000 төгрөгийг *******н 5225460808 тоот дансанд шилжүүлэн хашааны материал худалдаж авсан, гэртээ 300 000 төгрөгийн үнэ бүхий зуух худалдаж авсан, Н.Эрдэнэдалайн бусдад тавьсан өр болох 589,250 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 24-ний Х.Солонго гэх хүний дансанд шилжүүлж үлдэгдэл мөнгийг *******н ээжид, охиндоо хувцас, хоол унд аваад дуусгасан одоо би цалингийн зээлээ хүүтэй нь хамт төлөөд явж байгаа, Машины хувьд би 5 жилийн тэтгэлэг болох 6 900 000 төгрөг 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр миний дансанд орж ирснийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр *******н 6105144597 тоот дансанд 5,000,000 төгрөгийг энэ өдөр дахиад 900 000 төгрөг нийт 5 900 000 төгрөг шилжүүлэн уг мөнгийг хадгалагдаж байгаад 2024 оны 9 дүгээр сард аймгаас Баянжаргал гэх хүнээс 7,000,000 төгрөгөөр Эрдэнэдалай бид хоёр машин худалдаж аваад машинаа би өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Би эмнэлэгт 5 жил тасралтгүй ажилласны тэтгэлэг 6 900 000 төгрөгөөр өөртөө машин авсан тул энэ машинаа би одоо хүртэл унаж байгаа тухайн үед Эрдэнэдалай өмнө нь миний цалингийн зээлээр Примо гэх машин аваад унаж байсан бид хоёр тус тусдаа машин унадаг байсан Эрдэнэдалай өөрийн машинаа дараа нь зарсан.

Гэтэл надаас машин болон газрын үнэ 25,000,000 төгрөг нэхэмжилсэнд үнэхээр гомдолтой байна. Иймд би хамтран амьдрах хугацаанд бий болгосон

Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 5-н ханатай гэр, нийт 8,400,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилгаас өөрт ногдох хэсгийг, мөн цалингийн зээл болох 10,809,250 төгрөг, 5 жил ажилласны мөнгөн тэтгэмж 5,900,000 төгрөг нийт 16,709,250 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

4.Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

******* миний бие *******гийн гаргасан 2025 оны 5 дугаар сарыг 12-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба охин Э.*******ыг өөрийн асрамжид авах болон бид гэрлэснээс хойш бий болсон *******гийн нэр дээр бүртгэлтэй бидний хөрөнгөнөөс өөрт болон охинд ноогдох хэсгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Бидний 2008.12.18-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн 313 дугаарт бүртгэгдсэн ба бид 2009 оны цагаан сараар хуримаа хийж, ах дүү аав, ээжээсээ ерөөл сонсон амьдрал эхэлсэн. Туяаг сувилахуйн сургуульд сургах, үр хүүхэдтэй болох зэрэг бидний амьдралын чухал асуудлыг миний ээж зохицуулж, чиглүүлж байсан. Ээжийнхээ санааг зовоож, амьдралаа сайн сайхан авч явж чадаагүйдээ харамсаж байна. Бид миний төрсөн дүүгийн 2014.2.3-ны өдөр төрсөн охин *******ыг нялх байхад нь үрчлэн авч 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр иргэний улсын бүртгэлийн 0005 дугаарт бүртгэгдсэн. Охины төрсөн ээжид амласнаараа охин Э.*******ыг элэг бүтэн өсгөж чадахгүй болж байгаадаа харамсаж байна. Миний эхнэр Туяагийн гэр бүлийн гадуур харилцаанаас үүдэлтэй бидний харилдаа энд хүрч, бидний охин хохирч байна гэж би бодож байна. Миний хувьд 2024 оны 10 сард эхнэр Туяа-н *******а гэх хүнтэй холбоотой болоод удаж байгаа тухай мэдсэн. Надад хэцүү байсан ч ... больчих байх гээд чимээгүй байсан. Би уурхайд ажилладаг тул 4 сараас 11 сар хүртэл ажилладаг буюу 11 сараас 4 сар хүртэл амардаг. 2024 оны 11 сард өвлийн амралтаараа ирэхэд Туяа байнга оройтох, амралтын өдрөөр ажилтай гээд гараад явдаг болсон ба намайг эзгүй үед хүүхдээ гаднаас нь түгжээд явах зэрэг үйлдлүүд ихэссэн. Энэ нь бидний халуун дулаан харилцаа байхгүй болох шалтгаан юм. ******* 2025 оны 4 сарын 4-ний өдөр ажлын хамт олонтойгоо баяр тэмдэглэж шөнө ирээд, бид муудалцсан ба маргааш нь гэрээсээ явсан. Ингээд 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өдөр шүүхэд хандсан байсан. Би гэр бүлээ хамгаалж, бүтэн авч үлдэхийн тулд эхнэр Туяагийн олон жил холбоотой байгаа Жадамбаа гэх хүнтэй утсаар ярьж, эхнэр *******д наад хүн чин эхнэр 2 хүүхэдтэй юм байна .. одоо боль гэхэд 2025 оны 4 дүгээр сарын 04-ний шөнө өөрөө согтуу ирж, хэрүүл хийсэн үйлдэлдээ намайг буруутган, Жадамбаа гэх хүнийг өмөөрч Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган, 2025.05.26-ны өдөр Баянхонгор аймаг дах сум дундын анхан шатны шүүхийн дугаар 596 шийтгэврээр би 10 хоног баривчлагдсан. *******гийн хувьд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд үүрэг оролцоо багатай, халамж муутай тул охин Э.*******ыг өөрийн асрамжид авна. Цаашид хүүхдүүдийн зөв хүмүүжил олох, сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхийн төлөө би хичээх болно. Бид хамт амьдрах хугацаанд Баянхонгор сумын 6-р баг, Гэгээн шавь, 3-301 тоот хаягт байрлах, 500м,кв талбайтай, Г-0320006202 эрхийн улсын бүртгэлийн дугаартай газар, 3092 БНА улсын дугаартай, приус-20 маркийн автомашинтай болсон. Иймд охин Э.*******ыг эцэг миний асрамжид үлдээж өгнө үү. Бидний дундын хөрөнгө болох газрыг 25 сая төгрөг, машин 7,5 сая төгрөгөөр үнэлэн өөрт болон охин Э.*******д ногдох хэсгийг *******гаас гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

5. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Гэр бүл цуцлуулах, 2014 оны 02 сарын 03-ны өдөр төрсөн Э.*******ыг ******* миний асрамжид үлдээх үндсэн нэхэмжлэл, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай монгол гэр, 8,400,000 төгрөгийн үнэ бүхий тавилга нийт 13,400,000 төгрөгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, цалингийн зээл 10.809.250 төгрөг болон 5 жил ажилласны мөнгөн тэтгэмж 5,900,000 төгрөг нийт 16.709.25 төгрөгийг *******гаас гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гаас 25,000,000 төгрөгийн үнэ бүхий Баянхонгор сумын 6-р баг, Гэгээн шавь, 3-301 тоот хаягт байрлах, 500 м.кв талбайтай Г-0320006202 эрхийн улсын бүртгэлийн дугаартай газар , 37,500,000 төгрөгийн үнэ бүхий 3092БНА улсын дугаартай , приүс маркийн автомашинаас өөрт болон охин Э.*******д ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах байдлаар тохиролцов,

5.1.Зохигчид 2014 оны 02 сарын 03-ны өдөр төрсөн охин Э.*******ыг эцэг *******н асрамжид үлдээхээр тохиролцов.

5.2.Нэхэмжлэгч Б. Туяа нь Баянхонгор сумын 6-р баг, Гэгээн шавь, 3-301 тоот хаягт байрлах, 500 м.кв талбайтай Г-0320006202 эрхийн улсын бүртгэлийн дугаартай газрыг охин Э.*******ын тэтгэлэгт тооцон хариуцагч *******н нэр дээр 2025.09.24-ний өдөр шилжүүлэн өгсөн тул хариуцагч ******* хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзав.

5.3.Хариуцагч ******* нь 3092БНА улсын дугаартай, приүс маркийн автомашинаас ногдох хэсгээс гаргуулах шаардлагаасаа татгалзав.

5.4.Нэхэмжлэгч ******* нь 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай монгол гэр, 8,400,000 төгрөгийн үнэ бүхий тавилга нийт 13,400,000 төгрөгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, цалингийн зээл 10,809,250 төгрөг болон 5 жил ажилласны мөнгөн тэтгэмж 5,900,000 төгрөг нийт 16,709,250 төгрөгийг *******гаас гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагаас бүрэн татгалзав.

5.5.Нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

5.6.Цаашид аливаа маргаан гаргахгүй байх эрхзүйн үр дагаврыг бүрэн ойлгосон болно. Хариуцагч Э.Туваандоржтой эд хөрөнгийн асуудлаар дараах байдлаар эвлэрлээ.гэжээ.

4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд үрчилсний бүртгэлийн лавлагаа, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЕБС-ийн Соого сейкео сургуулийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 406 дугаар албан бичиг, Оточ эрүүл мэндийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 303/ЭТ2025/00193 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, газрын кадастрын нэгж талбарын лавлагаа, эвлэрлийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 000626051 дүгээр газар өмчлөх эрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,******* гэх facebook чат гэрэл зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5.Шүүхээс Энх нахиа ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 42/2025 дугаар шинжээчийн дүгнэлт, хүүхдийн саналыг тус тус бүрдүүлсэн болно.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 5-н ханатай гэр, нийт 8,400,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилгаас өөрт ногдох хэсгийг, мөн цалингийн зээл болох 10,809,250 төгрөг, 5 жил ажилласны мөнгөн тэтгэмж 5,900,000 төгрөг нийт 16,709,250 төгрөгийг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2.Хариуцагч ******* нь мөн Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 25,000,000 төгрөгийн үнэ бүхий газар, 7,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашинаас гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.Зохигчид охин Э.*******ыг эцэг *******н асрамжид үлдээж, нэхэмжлэгч ******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 5-н ханатай гэр, нийт 8,400,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилгаас өөрт ногдох хэсгийг, мөн цалингийн зээл болох 10,809,250 төгрөг, 5 жил ажилласны мөнгөн тэтгэмж 5,900,000 төгрөг нийт 16,709,250 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 25,000,000 төгрөгийн үнэ бүхий газар, 7,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашинаас гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, гэрлэлт цуцлуулахыг хэн аль зөвшөөрч маргаагүй.

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахыг хангаж шийдвэрлэв.

4. Учир нь: Гэрлэгчид болох *******, ******* нар нь 2007 онд танилцаж, үерхэж байгаад 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, гэр бүлийн хамтын амьдралтай байх талууд тусдаа амьдрах үеэс охин Э.******* нь эцгийн асрамжид эрүүл энх өсөж байгаа болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд үрчилсний бүртгэлийн лавлагаа, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЕБС-ийн Соого сейкео сургуулийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 406 дугаар албан бичиг, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаангүй байна.

5.Нэхэмжлэгч ******* гэрлэлтээ цуцлуулах шалтгааныг ...******* архи ууж хэл үгээр доромжилж, сэтгэл санааны дарамтад хувьд удаан байлгасан. Халуун дулаан дотно харилцаа байхгүйгээс гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан. гэж тодорхойлсон, мөн хариуцагч ******* нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрсөн, зохигч нь 2025 оны 5 дугаар сараас тусдаа амьдарч байгаа ба цаашид нэхэмжлэгч нь хариуцагчийг хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй талаар шүүх хуралдаанд илэрхийлснийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж зааснаар зохигч нь хүүхдүүдийн асрамжийн талаар тохиролцсон байх тул 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Э.*******ыг эцэг *******н асрамжид үлдээв.

7.Харин хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан болно.

8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцэг нь хүүхдүүдээсээ тусдаа амьдарсан ч эрх, үүрэг хэвээр үргэлжилнэ. Тиймээс хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр болно.

09.Иймд эх *******, эцэг ******* нарын хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байх үүрэгтэйг мэдэгдэх нь зүйтэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэжээ.

12.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь зохигч нь охин Э.*******ыг эцэг *******н асрамжид үлдээхээр тохиролцож, нэхэмжлэгч ******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 5-н ханатай гэр, нийт 8,400,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилгаас өөрт ногдох хэсгийг, мөн цалингийн зээл болох 10,809,250 төгрөг, 5 жил ажилласны мөнгөн тэтгэмж 5,900,000 төгрөг нийт 16,709,250 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 25,000,000 төгрөгийн үнэ бүхий газар, 7,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашинаас гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж эвлэрсэн.

13.Энэхүү эвлэрлийн нөхцөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ****овогт ****, ***** овогт ****** нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Э.*******ыг эцэг *******н асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 5-н ханатай гэр, нийт 8,400,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилгаас өөрт ногдох хэсгийг, мөн цалингийн зээл болох 10,809,250 төгрөг, 5 жил ажилласны мөнгөн тэтгэмж 5,900,000 төгрөг нийт 16,709,250 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 25,000,000 төгрөгийн үнэ бүхий газар, 7,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашинаас гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Баянхонгор аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Отгонбатад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА