| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00722/И |
| Дугаар | 303/ШШ2025/00681 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 303/ШШ2025/00681
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюун-Эрдэнэ нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Миний бие 1969 онд төрсөн.56 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 505 дугаар лавлагаа, ЭХГ-ын зөвлөлийн хурлын 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хурлын протокол, хөдөлмөрийн 265832 дугаартай дэвтрийн хуулбарууд, зөвлөмжийн хуудас, гэрч О.Сундуй, А.Оюун нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2.Хүсэлт гаргагч *******гийн 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагч, шүдний техникчээр ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3.Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагч, шүдний техникчээр ажиллаж байсан болох нь түүний 1990-1994 онуудад авч байсан цалин болон баримт түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 505 дугаар лавлагаа, ажилд томилсон талаарх ЭХГ-ын зөвлөлийн хурлын 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн протокол, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн байдлуудыг болон 1990-1992 онуудад авч байсан цалинг бүр олгосон байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч О.Сундуй, А.Оюун нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4.Мөн хүсэлт гаргагч Х.Байгалмаад олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Анагаах ухааны сургуулиас тус тус нээж, тус байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил, гэрэл зураг зэрэг нь зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.
5.Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******гийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагч, шүдний техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Гаахүү овогт Халтарын Байгальмаагийн 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагч, шүдний техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА