Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 303/ШШ2025/00682

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, *** дугаар гудамж, **** тоотод оршин суух, ****** регистрийн дугаартай, ***** овогт *,***

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Миний бие 1964 онд төрсөн. Сумандаа 8 дугаар анги төгсөөд 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр илгээлтээр малчин болсон. Иймд 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал, 1985 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1986 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаал, түүний хавсралт, хөдөлмөрийн 295936 дугаартай дэвтрийн хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхээс гэрч Б.Янсан, Ц.Даваажаргал нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2.Хүсэлт гаргагч ******* 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3.Учир нь: Хүсэлт гаргагч Ц.Дэлгэр нь 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь илгээлтээр үйлдвэрлэлд гаргасан хүүхдийг ажилд хуваарилах тухай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар тушаал, төлчдийн семинарын зардал зөвшөөрөх тухай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоол, цэргээс халагдагсдыг ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар тушаал, жолооч томилох тухай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1986 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тушаал, 1988 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тушаал, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн байдлуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 295936 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Б.Янсан, Ц.Даваажаргал нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4.Мөн хүсэлт гаргагч ******* хөдөлмөрийн295936 дугаартай дэвтрийг Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөл нээж, тус нэгдлийн тамга тэмдгээр баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил, гэрэл зураг зэрэг нь зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.

5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ц.Дэлгэрийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ****овогт *****ийн *****н 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА