| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00560/И |
| Дугаар | 303/ШШ2025/00000 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 303/ШШ2025/00000
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, *******,******* дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* утасны дугаартай, ******* овогт *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Туяадэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ******* онд Баянхонгор аймгийн суманд төрсөн. Одоо ******* нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Би 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын*******1-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн сумын нэгдлийн 2 дугаар баргадад малчнаар ажиллаж байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, зөвлөмжийн хуудас, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 738 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 763 дугаартай лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 13/742 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *******ийн ХААТР-1 маягтын хуулбар зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч *******ийн 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын*******1-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын*******1-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 738 болон Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 763 дугаартай архивын лавлагаанууд, ажилд томилсон тухай Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай тушаал, түүний хавсралт, амралтын хуваарь батлах тухай Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай тушаал, түүний хавсралт, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаал, түүний хавсралт зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч *******т 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 026 дугаар бүртгэлд: овог, нэр- , ажилладаг байгууллага- Сүхбаатарын зам нэгдэл, эрхэлдэг ажил-ямаачин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум- гэж тэмдэглэжээ.
5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ц.Ганцэцэгийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын*******1-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ийн 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын*******1-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА