Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 118/ШШ2026/0021

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би Завхан аймгийн ******* сумын Засаг дарга болон тус сумын газрын даалд холбогдох, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/201 дугаар захиржийг хүчингүй болгуулах, эзэмшил газрын хэмжээг 14 668 м2 болгосныг урьд байсан хэмжээгээр буюу 20000 м² болгон өөрчилж, газрын кадастрын мэдээллийн системд уг өөрчлөлтийг оруулахыг ******* сумын Засаг дарга болон газрын даал нарт даалгуулах шаардлага бүхий Н.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие ******* овогтой *******тэй хтран 2016 онд иргэн *******аас ******* сумын ******* баг, анд байршилтай 20000 м.кв талбайг 15 жилээр эзэмших эрхийн гэрчилгээтэй чацарганын талбайг худалдан авсан бөгөөд Д.*******ийн эзэмшлээс өөрчилж, 2024 оны 12 сард тус талбайг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Гэтэл ******* сумын Засаг даргын 2024 оны 12 сарын 11-ний өдрийн А/201 тоот захиржаар тус газрын талбайн хэмжээг 14668 м.кв болгон өөрчилж багасган гэрчилгээг шилжүүлсэн байна. Энэ асуудлаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өргөдөл гаргасан боловч асуудлыг шийдэж өгсөнгүй. Иймд ******* сумын Засаг даргын 2024 оны 12 сарын 11-ний өдрийн А/201 тоот захиржийг хүчингүй болгож, миний газрын хэмжээг 14668 м.кв болгосныг 20000 м.кв болгон өөрчилж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Иргэн ******* овогтой *******ын нэхэмжлэлтэй танилцаж газрын даал Б.*******тэй харилцан санал солилцсоны дагуу газрын нэгдмэл санд уг иргэний газрын дутуу мэдээллийг нөхөн баталгаажуулж болох эсэх талаар харилцан тохиролцсоны дагуу 9-р сарын 10-ны дотор уг иргэний гомдлыг барагдуулан албажуулахаар тохиролцон газрын даал Б.*******г үүрэгжүүлж баталгаа  гаргуулж авсан болно. Жич: Газрын даал Б.*******гийн баталгаа гаргасан хуудас хавсаргав гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...******* овогтой ******* нь ******* сумын ******* багийн нутаг анд эзэмшиж байгаа 14668 м2 газрыг 2026 оны 09 дүгээр сарын 10-ны дотор 20000 м2 болгож засна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн нэхэмжлэгч ******* овогтой ******* нь ******* сумын Засаг дарга А.*******, газрын даал Б.******* нарын гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/201 дугаар захиржийг хүчингүй болгуулах, эзэмшил газрын хэмжээг 14 668 м2 болгосныг урьд байсан хэмжээгээр буюу 20000 м² болгон өөрчилж, газрын кадастрын мэдээллийн системд уг өөрчлөлтийг оруулахыг ******* сумын Засаг дарга болон газрын даал нарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* сумын Засаг дарга А.*******, тус сумын газрын даал Б.******* нар нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/201 дугаар захиржийг хүчингүй болгуулах, эзэмшил газрын хэмжээг 14 668 м2 болгосныг урьд байсан хэмжээгээр буюу 20000 м² болгон өөрчилж, газрын кадастрын мэдээллийн системд уг өөрчлөлтийг оруулахыг ******* сумын Засаг дарга болон газрын даал нарт даалгуулах шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснөөр бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ын  Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/201 дугаар захиржийг хүчингүй болгуулах, эзэмшил газрын хэмжээг 14 668 м2 болгосныг урьд байсан хэмжээгээр буюу 20000 м² болгон өөрчилж, газрын кадастрын мэдээллийн системд уг өөрчлөлтийг оруулахыг ******* сумын Засаг дарга болон газрын даал нарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хуражид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захиржид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.АМАРЗАЯА