Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 303/ШШ2025/00000

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******,*******, *******,******* байрлах, ******* регистрийн дугаартай, ******* утасны дугаартай, ******* ХХК,

Хариуцагч: Баянхонгор аймаг,, дугаар багт оршин суух, регистрийн дугаартай, утасны дугаартай, д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний үүргийн ,97, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг025 оны 08 дугаар сарын 2-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч холбогдуулан гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний үүргийн ,97, төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  нь дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийн ,97, төгрөгийг нэхэмжлэгч “******* ХХК”-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 0003000094 тоот данснаас 6,645 төгрөг,  хариуцагч гээс 6,645 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ХХК”-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758., 23 дугаар зүйлийн 23. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийн ,97, төгрөгийг нэхэмжлэгч “******* ХХК”-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн  зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 0003000094 тоот данснаас 6,645 төгрөг,  хариуцагч гээс 6,645 төгрөгийг тус тус гаргуулж  нэхэмжлэгч “******* ХХК”-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.БАТЗАЯА