2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 191/шш2025/08508

 

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***** тоотод байрлах, Боржигон овогт П******* Э******* /РД:УА*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ***** тоотод байрлах, Т******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

118,354,545 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П******* Э******* 2022.06.30-нд Хариуцагч тал болох "Т******* ******* ХХК"-ийн Захирал Ч.Ч******* /*******/, инженер Б.М******* //-тай 30тн-ы эксковатор 3 ширхэгийг УИХ-н гишүүн Э.Б санаачилсан ***** чиглэлийн авто ******* дээр түрээслэн ажиллуулахаар гэрээ байгуулж 2022 оны 10 сарын 30 дуустал түрээслэсэн.

 

Ажил гүйцэтгэж байх хугацаанд "Т******* *******" ХХК нь 65.000.000 төгрөгийг цувуулж өгсөн ба ажил дуусахад тооцооны үлдэгдэл болох 118.354.545 төгрөгийг удалгүй өгөхөөр тохиролцсон боловч удаа дараа утсаар болон фейсбүүкээр холбогдон түрээсийн төлбөрийг шаардахад "удахгүй, хүлээж бай" гэсээр сүүлдээ утсаа авахгүй болсон ба одоог хүртэл 2 жилийн хугацаанд өгөөгүй байгаа болно.

 

Ийм учраас техник түрээсийн төлбөр болох 118.354.545 төгрөгийг "Т******* ******* ХХК"-с гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч П.Э*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Хариуцагч т******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн өмчлөлд УАО улсын дугаартай b маркийн зүтгүүр, ГЧ улсын дугаартай -20 маркийн чиргүүлийг 10,000,000 төгрөгийн хамт шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул холбогдох байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Э******* нь хариуцагч Т******* ******* ХХК-д холбогдуулан, 118,354,545 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллага******* үед талууд харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзс*******г баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.Э*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т******* ******* ХХК-д холбогдох 118,354,545 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзс*******г баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 790,500 төгрөгийн 395,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 395,250 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Т******* ******* ХХК-иас 395,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Э*******т олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА