| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/04904/И |
| Дугаар | 191/шш2025/08736 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 191/шш2025/08736
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *********** оффиссд байрлах, Г******* ******* ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* тоот оршин суух, Х******* Э******* /регистрийн дугаар: УТ*******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, ****** тоот оршин суух, А******* Б /регистрийн дугаар: ВЖ/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,674,268.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Э*******, хамтран зээлдэгч А.Б нь "Г******* ******* ******* ******* ББСБ" ХХК-тай 2024 оны 09 сарын 20-ны өдрийн №ЗГ-1192130115005522 дугаар "Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 3.5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай зээл авсан.
Зээлдэгч нь №ЗГ-1192130115005522 дугаар зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт №1-д зааснаар 2024 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлэн 2026 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл сар тогтмол 1,515,700 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт№ 1-д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийг буцаан төлөхөөр заасан. Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч сар тогтмол дутуу төлөлт хийж явсаар 2025 оны 02 сарын 11-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл огт төлөлт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж утсаар холбогдож, зээлийн гэрээнд заасан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх боловч тус гэрээний үүргийн зөрчил гаргасан.Талуудын хооронд байгуулагдсан ЗГ-1192130115005522 дугаар зээлийн гэрээний 5.1 дүгээр зүйлд "Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ "Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах" талаарх заасан. Мөн тус гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт "Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ "Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй" тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлаагаар хугацаанаас нь өмнө цуцлах талаар зохицуулсан. Тиймээс зээлдэгч нь ЗГ-1192130115005522 дугаар зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2025 оны 05 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 16,567,644.64 төгрөг, зээлийн гэрээний хүү 2,310,299.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.003.89 төгрөг, нийт 18.917.948.06 төгрөг хуримтлагдаад байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 09 сарын 20-ны өдрийн ЗГ-1192130115005522 дугаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 18,917,948.06 төгрөг гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 252,539.74 төгрөг төлсөн болно гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Х.Э*******, хамтран зээлдэгч А.Б нь "Г******* ******* ******* ******* ББСБ" ХХК-тай 2024 оны 09 сарын 20-ны өдрийн №ЗГ-1192130115005522 дугаар "Зээлийн гэрээ" байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 3.5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай зээл авсан. "Г******* ******* ******* ******* ББСБ" ХХК нь 2025 оны 05 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 16,567,644.64 төгрөг, зээлийн гэрээний хүү 2,310,299.53 төгрөг, иэмэгдүүлсэн хүү 40,003.89 төгрөг, нийт 18,917,948.06 төгрөгний нэхэмжлэх гаргасан. Хариуцагч Х.Э*******, хамтран зээлдэгч А.Б нараас 2025 оны 10 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн үндсэн зээлийн үлдэгдэлд 16,567,644.64 төгрөг, зээлийн гэрээний хүү 4,655,188.59 төгрөг, иэмэгдүүлсэн хүү 451,435.61 төгрөг, нийт 21,674,268.84 болсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн үндсэн хүү 2,344,889.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 411,431.72 төгрөг, нийт 2,756,320.78 төгрөгөөр нэмэгдүүлж байна.
Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нар Г******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул 21,674,268.84 төгрөгийг 6 сард хуваан төлөхөөр тохиролцов. 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар болгоны 15 болон 30-ны өдрүүдэд 1,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5,837,500 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5,837,500 төгрөгөөр төлж барагдуулна. Нийт 21,675,000 төгрөгийг төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Э*******, А.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 21,674,268.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 15 болон 30-ны өдрүүдэд тус тус 1,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5,837,500 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5,837,500 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
2. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Э*******, А.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 21,674,268.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 15 болон 30-ны өдрүүдэд тус тус 1,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5,837,500 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5,837,500 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 252,540 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 59,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 155,796 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас, 155,796 төгрөгийг хариуцагч Ж.Э*******, А.Б нараас гаргуулж нэхэмжлэгч Г******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА