| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/04554/И |
| Дугаар | 191/шш2025/07427 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 191/шш2025/07427
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** тоот хаягт байрлах Д******* Финанс ББСБ ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух, Б******* ******* овогт П******* Д******* /регистрийн дугаар: ДА*******/,
Хариуцагч: ******8 тоот хаягт оршин суух, Ш******* овогт В******* Н /регистрийн дугаар:ЙЮ/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 29,141,222 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П овогтой Д, хамтран зээлдэгч В овогтой Н нар нь 2024 оны 09 сарын 10-ны өдөр DF51968 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 20,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, автомашин барьцаалсан зээлийг авсан ба зээлийг харилцах дансанд бодитоор олгосон. нь DF51968 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийг сар бүрийн 10-ны өдөр зээл, хүүгийн төлбөрийн төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч зээлдэгч П.Д, хамтран зээлдэгч В.Н нар нь зээл авснаас хойш удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 211 хоног хугацаа хэтэрч зээлийн ангилал эргэлзээтэй ангилалд шилжсэн.
Д******* финанс ББСБ-аас зээлдэгч П.Д, В.Нд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг утсаар болон биечлэн уулзалт хийж сануулах, мэдэгдэх хуудас, шаардах хуудсыг тус тус хүргүүлсэн.
Энэ хугацаанд зээлдэгч П.Д, хамтран зээлдэгч В. Н нар нь огт төлөлт хийгээгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болно.
Зээлдэгч П.Д, хамтран зээлдэгч В. Н нар нь 2025 оны 05 сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 20,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 5,546,374 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 971,233 төгрөг нийт 26,517,607 төгрөгийн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт, 8.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлах хүсэлтэй байна.
Зээлдэгчийн 2024 оны 09 сарын 10-ны өдөр байгуулсан DF51968 тоот барьцааны гэрээнд дараах хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Үүнд:
2010 онд үйлдвэрлэгдсэн, 2010 оны 09 сарын 30-д МУ-д орж ирсэн, загвартай, БЧ улсын дугаартай, тоот арлын дугаартай, тоот гэрчилгээний дугаартай хагас чиргүүл;
2010 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 07 сарын 26-д МУ-д орж ирсэн, загвартай, улсын дугаартай, тоот арлын дугаартай, тоот гэрчилгээний дугаартай Зүтгүүрийг тус тус барьцаалсан болно.
Иймд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, Монгол Улсын Иргэний тухай хуулийн 451.1 тус тус заасныг үндэслэн дараах мөнгөн дүнг нэхэмжлэл гаргаж байна.
Үүнд:
Үндсэн зээлийн төлбөрт 20,000,000 төгрөг,
Үндсэн хүүгийн төлбөрт 5,546,374 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 971,233 төгрөг
Нотриатын зардал 8,000 төгрөг нийт 26,525,607 төгрөг
Мөн улсын тэмдэгтийн хураамж /төлсөн баримтыг хавсаргав/-г гаргуулах хүсэлтэй байна.
Хэрэв зээлдэгч П.Д, хамтран зээлдэгч В.Н нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд DF51968 дугаартай Хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ"-нд тусгасан загварын тээврийн хэрэгсэл, загварын хагас чиргүүлүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээл зээлийн хүүг төлүүлэх эрхийг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.
2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны үндсэн хүү 2,186,330 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 437,285 төгрөг, нийт 2,623,615 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Үндсэн зээлийн төлбөр 20,000,000 төгрөг, үндсэн хүү 7,732,704 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,408,518 төгрөг, нотариатын зардал 8,000,000 төгрөг, нийт 29,141,222 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна уу гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д******* Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 29,141,222 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д******* Финанс ББСБ ХХК нь хариуцагч П.Д, В.Н нарт холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 29,141,222 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд DF51968 дугаартай Хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ"-нд тусгасан загварын тээврийн хэрэгсэл, загварын хагас чиргүүлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д******* Финанс ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Д, В.Н нарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 29,141,222 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд DF51968 дугаартай Хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ"-нд тусгасан загварын тээврийн хэрэгсэл, загварын хагас чиргүүлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,779 төгрөгийн 180,389.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 180,389.5 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч П.Д, В.Н нараас 180,389.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д******* Финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА