| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/04469/И |
| Дугаар | 191/шш2025/07670 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 191/шш2025/07670
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** тоот хаягт оршин байрлах Б******* ХХК/регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ****** тоот хаягт оршин байрлах Ган ******* ******* ХХК/регистрийн дугаар: *******/-д холбогдох,
65,856,967 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ш*******, өмгөөлөгч Г.Ц******* нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "Ган******* *******" ХХК-ийн хүсэлтээр 2021 оны 3-р сарын 25-наас 2021 оны 5-р сарын 19 хүртэл хугацаанд 22 удаагийн татан авалтаар 27793 л шатахууныг нэг литерийг 1890 төгрөгөөр тооцож 52.526.880 төгрөгийг нэг сарын дотор төлөхөөр тохирч авсан билээ.
Шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээний 5.1,5.2-тзаасанаар алданги тооцход 26.660.175 төгрөг болж байгаа боловч үүнийг дахин 50%-иар багасгаж 13.330.087 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт 65.856.967 төгрөгийг "Ган******* *******"ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.
"Ган******* *******"ХХК-иас манайд ирүүлсэн хүсэлтэндээ "Манай компани 2021 оны 04-р сарын 12-ний өдрийн шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээг танай компанитай байгуулсан билээ.
Уламаар хоёр компаний хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыгэвийн журмаар хоёрталд хохиролгүйгээр шийдвэрлэх хүсэлттэй байна. Иймд манай компанийн 120 сая төгрөгийн үнэлгээ бүхий техникийг зээлийн төлбөрт оруулж, зөрүүг харилцан тохиролцох хүсэлттэй байгааг минь хүлээн авна уу?
2022 оны 5-р сард "Ган******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Г хүсэлтээр Эвлэрлийн гэрээ байгуулахаар тохирч Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч 2022оны 08-р сарын 11-ний 804-р тэмдэглэлээр Уригдсан тал М.Г/!к1Йн , утасруу 18 удаа ,Н.Б утасруу залгахад Н.Б гэж хүн байхгүй , утасрүу 12 удаа залгасаны дараа м.Гд компанийн бүх баримт бичиг байгаа ,намайг ажилгүй болгосон гэсэн хариу өгсөн .Уригдсан талын Б дүүрэг, ****** тоот хаягруу мэдэгдэх хуудас хүргүүлэхэд "Уг хаяг бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн .Иймд Эвлэрүүлэн зуучлалын түхай хуулийн 28-р зүйлийн 28.1.1-д заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов гэсэн байна.
Үүний дараа Өвөр******* аймаг дахь Сум дундын иргэнийхэргийнанхан шатны шүүхийн шидвэрээр "Ган ******* *******"ХХК-ийн захирал М.Гг эрэн сурвалжилж М.Г | РД:ЗЮ нь Нийслэлийн ***** тоотод оршин суудаг болох нть тогтоогдсон холбогдох утас гэж Ө аймгийн Цагдаагийн газрын 2022.11.10-ний өдрийн 4986 тоот албан бичгээр тогтоосон байна.
Иймд "Ган******* *******" ХХК-иас "Шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээ"-ний 5.1,5.2-т заасанаар алданги тооцход 26.660.175 төгрөг болж байгаа боловч уүнийг дахин 50%-иар багасгаж 13.330.087 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт 65.856.967 төгрөгийг "Ган******* *******"ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.
Ган******* ******* ХХК-ийн ажилтан н.Б гэх хүн нь 2020 оны 11 дүгээр сараас эхэлэ манай компаниас шатахуун зээлээр авах хүсэлтийг удаа дараа тавьсан. Манай тал зөвшөөрөөгүй. Албан ёсны аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудтай тохиролцож, шатахуун нийлүүлнэ гэж удаа дараа буцаасан. Үүнээс хойш 2021 оны 4 дүгээр сард Ган******* ******* ХХК-ийн захирал н.Г гэх хүн над руу ярьсан. ...Н.Б гэх хүн нь Ө аймгийн орон нутгийн Таван толгой компанид үйл ажиллаа явуулж байгаа. Манай компанийн ажилтан гэж надтай танилцуулсан. Манай үйл ажиллагааг дэмжиж түлш нийлүүлэх боломжтой эсэх талаар надад хэлж байсан. Манай компани ярилцаад эргээд хариу хэлэхээр болсон. Тухайн үед ковидын үе байсан тул уулзах боломжгүй байсан тул утсаар болон бусад хэрэгслээр ажлаа ярихаар тохиролцсон. Утсаар ярсны дараа н.Б, Ган******* ******* ХХК-ийн захирал н.Г, манай компанийн нягтлан, миний бие нийт 4 видео каллаар холбогдож, сар сардаа шатахуун нийлүүлж, төлбөрөө төлөхөөр харилцан тохиролцож, 2021.04.12-ны өдөр хариуцагч Ган******* ******* ХХК-тай гэрээгээ байгуулж, шатахуун нийлүүлж эхэлсэн. Үүнээс хойш 2021.05.19-ний өдөр хүртэл шатахуун зохих хэмжээгээр авч байсан. Энэ хугацаанд 26,660,175 төгрөгийн 27,793 литр шатахууныг манай компаниас авсан. Гэтэл шатахууны төлбөрөө өгөхгүй байсан тул шатахуун нийлүүлэхээ больсон. Шатахууны төлбөрийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч санхүүжилт орж ирэхээр өгнө гэж байсан. Шатахууны төлбөрөө төлөхгүй байсан тул нэхэмжлэл гаргасан. Өгсөн шатахууны төлбөр болох 65,856,967 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зарлагын падааны жагсаалт, Зарлагын падаанууд, Б******* ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ,С.Ш*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.04.12 огноотой, дугааргүй Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээ, 2021.05.14 огноотой 14,175,000 төгрөгийн, 2021.10.03 огноотой 79,980,525 төгрөгийн, 2021.05.28 огноотой 39,145,350 төгрөгийн нэхэмжлэхүүд, Б******* ХХК-иас Ган ******* ******* ХХК-д хаягласан 2021.10.03, 2021.06.21 огноотой, дугааргүй албан бичиг, Ган ******* ******* ХХК-ийн дугаар, огноогүй хүсэлт, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн үйлдсэн 2022.08.11№804 тэмдэглэл, Ган ******* ******* ХХК-ийн захирал М.Гг эрэн сурвалжлах тухай Өвөр******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.4№145/ШШ2022/00405 шийдвэр, Өвөр******* аймаг дахь Цагдаагийн газрын 2022.11.10№41д/4986 тоот, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.24№101/ҮЗ2024/04702 захирамжийн хуулбар, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024.02.14 өдөр хариуцагч Ган ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э гаргасан хүсэлтийн хуулбар, 2024.02.15-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлийн хуулбар,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Э.Т хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******д оролцуулах тухай Ган ******* ******* ХХК-ийн 2024.07.25№Б/06 тоот итгэмжлэл,
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Б дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2025.03.27-30д3-3/2127 тоот, Б дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Ө үйлдсэн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай 2022.09.29 тогтоол, хохирогчид хууль сануулсан баталгаа 2022.11.22, 2024.03.19, 2023.01.16, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан 2022.11.22, 2024.03.19 тэмдэглэл, Н.Б гэрчээр асуусан тэмдэглэл, гэрч Н.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим оролцогчийн баталгаа,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б******* ХХК нь хариуцагч Ган ******* ******* ХХК-д холбогдуулан, шатахуун зээлийн нөхцлөөр худалдах-худалдан авах тухай гэрээний үүрэгт 65,856,967 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Ковид-19 цар тахлын үед хариуцагчаас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэл болгож, гэрээний хувийг цахимаар тус тус дамжуулан байгуулж 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 22 удаагийн татан авалтаар 27,793 литр шатахууныг нэг литрийг нь 1890 төгрөгөөр тооцож, 52,526,880 төгрөгийг нэг сарын дотор төлөхөөр хариуцагчтай тохиролцсон боловч хариуцагч төлбөрөө төлөөгүй, гэрээнд заасан алдангийн дүнг 50 хувь багасгаж 13,330,087 төгрөгийн хамт гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******д оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцсан боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гараагүй.
4. Хариуцагчийн шүүхэд мэдэгдсэн хаяг болох Б дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 20/1-11 тоот хаягаар хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг шүүхээс хийж гүйцэтгэсэн боловч хаяг алдаатай гэх шууданчийн магадлагаагаар мэдэгдэх хуудсыг шүүхэд буцаасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж зааснаар, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
6. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******д ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, талуудын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Шатахуун зээлийн нөхцлөөх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд худалдан авагч талыг төлөөлж гарын үсэг зурагдаагүй нь Ковид-19 цар тахлаас шалтгаалж, цахимаар гэрээгээ илгээж тус тус танилцаж, харилцан тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
8. Ийнхүү талуудын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Шатахуун зээлийн нөхцлөөх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, 2021.04.12-2021.06.15-ны өдөр хүртэл хугацаанд гэрээг хүчинтэй хэмээн гэрээний 2.5-д заасан байх ба зээлээр авсан шатахууны тооцоог 2 тал тооцоо нийлж дараа сарын 10-ны дотор бүрэн барагдуулах, худалдан авагч тал зээлээр авсан шатахууны төлбөрийг 2 тал тооцоо нийлж дараа сарын 10-ны дотор бүрэн барагдуулах хугацаанд багтаан төлөөгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд тооцон худалдагч талд алданги төлөхөөр тохиролцсон байна.
9. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги ... гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
10. Хэрэгт авагдсан, Зарлагын падаануудаас үзэхэд, 22 удаагийн нийлүүлэлтээр нийт 52,526,880 төгрөгийн шатахууныг хариуцагч Ган ******* ******* ХХК хүлээн авсан нь тогтоогдож байх ба энэ талаар хариуцагч үгүйсгэж мэтгэлцээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ган ******* ******* ХХК-иас шатахуун зээлийн нөхцлөөр худалдах-худалдан авах тухай гэрээний үүрэгт 65,856,967 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487,234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ган ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 487,234 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА