| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/09827/И |
| Дугаар | 191/шш2025/07685 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 191/шш2025/07685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаар
Нэхэмжлэгч: ***** хаягт оршин суух, Боржигон овогт Ч******* Т******* /регистрийн дугаар: ЛЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улбаатар хот, **** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Г******* Г*******/регистрийн дугаар: ХЕ*******/-т холбогдох,
34,707,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ч.Н*******, хариуцагч Г.Г*******, гэрч Г.Э*******, Г.Т, шүүх хуралды нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдд гаргасан тайлбарт: Хариуцагч Г.Г******* нь 2013 оны 11 дүгээр сарын 11-нд ЗГ-13/363 тоот зээлийн болон баоьцы гэрээ байгуулж Х банкнаас 30,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлэн авсан. 2015 оноос эхлэн банкнаас өр зээлээ төлөхгүй бол байрыг нь хур авна гэж удаа дараа шаардаад байсан учраас нэхэмжлэгч Ч.Т*******тэй аман гэрээ хийж 14,257,000 төгрөг төлүүлсэн боловч нэг төгрөгийн хохирол барагдуулахгүй 8 жил болж байгаа учраас 1 жилийн 5 хувиар бодож зээлийн хүү 5,702,800+14,257,000=19,950,800 төгрөг төлүүлж чадахгүй ямар ч үр дүнд хүрээгүй, шүүхэд шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна.
Г.Г нь туйхан үедээ өрөө төлж дуусаад Үл хөдлөхийн гэрчилгээгээ буцааж авъя гэж өгсөн боловч нэхэмжлэгчийн гэрээс олдохгүй болсон. Бид төрөл садан учир хөдөө гэрт нь хүүхдүүд нь заримдаа очдог. Мөн хүүхдүүдээ ажил төрөл хийгээд ирэхээр хамтарч төлөөд дуусгана гэсэн боловч өнөөдрийг хүртэл хохирлыг минь барагдуулаагүй.
Нэхэмжлэгч нь Г.Г*******ийн байрны зээлийг төлөхийн тулд 2 өрөө байраа барьцаалж 18 хувийн хүүтэй, 16,000,000 төгрөгийн зээл авч, 2016 оны 11 дүгээр сарын 11-нд зээл төлөх хоног өдрийг тохируулан малчны зээл авч Г.Г*******ийн зээлийг төлсөн.
Зээлээ буц төлөхдөө хүү, мөнгийг давхар төлөөд явна гэж аман гэрээ хийсэн болвоч 8 жилийн хугацд 1 ч төгрөг төлөөгүй.
Малчны зээл өнөөдрийн зах зээлийн ханш 24,44-22,65 хувь байдаг.
14,257,000 төгрөг 18 хувь бодоход хүү 1 жил 2,566,260 төгрөг, 8 жил нь 20,450,080 төгрөг, 1 сар нь 213,021.6 төгрөг.
2,566,260 төгрөгийг 8 жилээр тооцож 20,450,080 төгрөг,
14,257,000 төгрөгийг 5 хувиар бодоход 1 жил нь 712,850 төгрөг, 8 жил нь 5,702,800 төгрөг, 1 сар ь 59,404 төгрөг,
712,850 төгрөгийг 8 жилээр тооцож 5,702,800 төгрөгийн хүү дээр 14,257,000 төгрөгийг нэмж, нийт 19,959,800 төгрөг нэхэмжилсэн боловч х банкны зээлийн төлбөрийн баримтуудаа олсон болохоор 14,257,000 төгрөг дээр 20,450,080 төгрөгийн хүүг нэмж, нийт 34,707,080 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдд гаргасан тайлбартаа: Ч.Т*******гийн том эгч Ч.Н 1985 онд гэр бүл болсон. Эхнэр мь 2012 онд нас нөгчсөн. Ч.Т*******г С аймгийн О сумын Х бакнаас зээл авсныг би мэдээгүй надад хэлээгүй. Миний өмнөөс байрны зээл төлөх гэж авсан гэдгийг надад мэдэгдээгүй.
Талийгаачийн ажил явдлын үеэр ах, дүү, албан байгууллага, найз нөхдөөс цугласан 30-аад сая төгрөгөөс оршуулгын зардалд хэрэглээд 14,000,000 төгрөг үлдсэнийг х ээж Б, х дүү Ч.Т******* нар байрны зээлийг чинь төлнө гээд аваад явсан. Намайг мэдээгүй байхад миний том эгч Г.О хүү О.Б Ч.Т******* утсаар ярьж би 14,000,000 төгөргийг банкинд шилжүүлчихлээ, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг О.Б чи төл гэж ярьж байна гээд О.Б над руу хэлээд мөнгийг төлж байрны ордерыг авч өгсөн.
Ч.Т*******гийн нэхэмжилсэн 14,000,000 төгрөгийг банкнаас зээл авч төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ирж авч явсан мөнгөөр төлсөн гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.Н*******т олгосон 2024.10.22 итгэмжлэл, Ч.Н*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, дансны хуулга, Зээлийн буц дуудах мэдэгдэл 2015.09.21№1, Х банк тодорхойлолт, 14,257,000 төгрөгийг 2016.11.11-нд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар,
Шүүх хуралдаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 14,257,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 20,450,080 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Ч.Т*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н******* нь хариуцагч Г.Г*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,707,080 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр, нэхэмжлэгч нь хариуцагчид 14,257,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд уг мөнгөн шилжүүлэгийн утгыг Ч.Т*******гээс байрны төлбөрт-АТГ хэмээн тусгажээ.
4. Нэхэмжлэгч нь дээрх мөнгийг шилжүүлэх болсон шалтг нь хариуцагч зээлийн барьцд байраа алдах эрсдэлд орсон тул тусалсан ба хариуцагч нь хүүхдүүдээ ажилтай, орлоготой болхоор хамтарч, буц төлнө гэж тохиролцсон хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.
5. Хариуцагч нь дээрх 14,257,000 төгрөгийг авсан талаараа үгүйсгээгүй ба эхнэр нас барах үед ажил явдалд цугларсан мөнгөний үлдэгдэл болох 14 сая төгрөгийг нэхэмжлэгч Ч.Т*******, х эх н.Б нар авч явсан ба уг мөнгөө 2016 онд надад буц өгсөн, зээлж аваагүй, буц төлөх үүрэггүй хэмээн маргасан.
6. Хэрэгт авагдсан, 14,257,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн Мөнгөн шилжүүлгийн баримтад Ч.Т*******гээс байрны төлбөрт-АТГ хэмээн гүйлгээний утгыг тодорхойлсны дээр, хариуагч Г.Г******* нь тухайн үед зээлийн барьцд барьцаалуулсан байраа алдах эрсдэлд орсон гэх нөхцөл байдлын талаар үгүйсгээгүй ба хариуцагч нь уг 14,257,000 төгрөгийг банкинд шилжүүлснээр байрны ордероо буц авсан гэх агуулгатай тайлбарыг шүүхэд гаргасан тул талуудын хооронд 14,257,000 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
7. Хариуцагч нь эхнэр нас барах үед ажил явдалд цугларсан мөнгөний үлдэгдэл болох 14 сая төгрөгийг нэхэмжлэгч Ч.Т*******, х эх н.Б нар авч явсан ба уг мөнгөө 2016 онд надад буц өгсөн, зээлж аваагүй, буц төлөх үүрэггүй гэх татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй ба 14,257,000 төгөргийг Ч.Т*******гээс түүнд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, харин талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
8. Ийнхүү 14,257,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь уг мөнгөөр байраа зээлийн барьцаас чөлөөлсөн гэх тайлбарыг гаргасан, мөнгө буц төлөх үүрэггүй гэх татгалзлаа нотлоогүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр; гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
9. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацд буц өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
10. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацд буц өгөх үүргийг тус тус хүлээнэ.
11. Талууд дээр дурдсанаар мөнгөн хөрөнгө шилжүүлж, зээлийн гэрээг байгуулахдаа хугацаа тогтоогоогүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж зааснаар хариуцагч нь 14,257,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
12. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. мөн зүйлийн 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус зааснаар талууд хүү тохиролцоогүй тул 5,702,800 төгрөгийн хүү гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.
13. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар хохирол тооцон шаардах эрхийг зохицуулсан.
14. Нэхэмжлэгч нь хариуцачид 14,257,000 төгрөгийг дээр дурдсанаар шилжүүлэхдээ ямар эх үүсвэрээс мөнгөн хөрөнгө бий болгох нь нэхэмжлэгчийн өөрийн чөлөөт сонголт бөгөөд банкнаас зээл авах эсэх байдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байх тул малчны зээлд хүү төлж хохирсон гэх нэхэмжлэлийн шаардлагыг Г.Г******* хариуцах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Г.Г*******аас 14,257,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Т*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 20,450,080 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 489,435 төгрөг төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г*******аас улсын тэмдэгтийн хураамж 229,233 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Т*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА