Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/01015

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/01015

Улаанбаатар хот

 




2025 11 03 103/ШШ2025/01015

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... оны ..... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, эмэгтэй, ... настай, ******* аймгийн сумын 2 дугаар баг, .......... цохио ........а гудамжны ....... тоотод оршин суух, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......8 оны .... дугаар сарын .....-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, :.... настай, Багануур дүүргийн .... дүгээр хороо, Тогос-Уулын ..... дүгээр гудамжны .... тоот хаягт бүртгэлтэй боловч, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын ...... тоотод түр оршин суух, Оюутолгой ХК-д агуулахын ажилтан, ийн д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:

Хариуцагч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* 2018 онд танилцаж хамтран амьдарсан. Бидний хүү ******* нь 2019.08.28-ны өдөр, охин нь 2021.06.16-ны өдөр төрсөн. Бид гэр бүлийн маргааны улмаас 2022 оны 12 сараас салж тусдаа амьдарсан. Дундын эд хөрөнгө байхгүй, гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй, тусдаа амьдарснаас хойш хүүхдүүдтэйгээ цөөн удаа уулзсан мөн хэрэглээний зардалд тусалдаггүй, цаашид хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч, сургалтанд хамруулах, хадгаламж нээх хүсэлтэй байгаа ч гарсан зардлыг ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд хүү болон охиндоо эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхээмжлэл гаргасан, одоо том хүү 1 дүгээр ангид сурдаг, охин цэцэрлэгийн ахлах ангид явдаг гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие хамт амьдарч дундаасаа хүү, охинтой болсон, хүүхдийн эцэг мөн эсэхэд маргах зүйлгүй. 2 хүүхэддээ тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: ******* аймгийн сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн тодорхойлолт, Ар мөнгөн чагнуур ӨЭМТ-ийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* аймгийн сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, 1 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ...............00410, .............0245 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь шаардлагаа Бид 2018 оноос эхлэн хамтран амьдарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй, хувийн таарамжгүй харьцааны улмаас 2022 оноос тус тусдаа амьдрах болсон, хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч ******* нь миний хүүхдүүд мөн, хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн хариу тайлбарыг шүүхэд өгсөн.

3.Нэхэмжлэгч , хариуцагч ******* нар нь 2018 оноос хамтран амьдарч байгаад хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2022 оноос тус тусдаа амьдарч эхэлсэн, хүүхдүүд эхийн асрамжид одоог хүртэл эрүүл саруул, өсөн бойжиж байгаа болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

4.*******, нарын 6501000410, 6501000245 төрсний бүртгэлийн дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээг эцэг ээр овоглон авсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар *******, нарын эцэг *******ийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү *******, охин нарыг төрснөөр хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.

6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг *******ээс тэтгэлгийг гаргуулж хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

7.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар *******гээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

8.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

9.Талууд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хуульд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг эх тодорхой шалтгаанаар тус тусдаа амьдрах болсноор хүүхдийн эрх, ашиг сонирхол хамгийн ихээр хөндөгдөж, эцсийн үр дүнд хүүхэд хойд эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжих, төрсөн эцэг эхийн хайр халамжаар дутах, эцэг эхээ санагалзан бэтгэрэх, сэтгэл санааны хямралд орох, хичээл сурлагадаа муудах зэргээр хохирч үлддэгийг эцэг эх анхаарвал зохино.

10.Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч хариуцагч нь асрамжийн асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болно.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн *******, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг ийн ээс сар бүр гаргуулан эх олгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ