Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/01055

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/01055

Улаанбаатар хот




 

2025 11 10 103/ШШ2025/01055

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ......... оны ........ дугаар сарын .........-ны өдөр төрсөн, эрэгтэй, Бүгд Найрамдах Солонгос Улс, Gyeonggi-do, Danwon-gu, Ansan-si Seonggok-dong, Экрей-Пэкижин компанид гэрээгээр ажилладаг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1......... дүгээр хороо, Элстэйн .................1 тоотод оршин суух ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1........... оны 0......... дугаар сарын .......-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Багануур дүүргийн .......... дүгээр цэцэрлэгт туслах багш ажилтай, Багануур дүүрэг ..... дүгээр хороо Жаргалантын ...... тоотод оршин суух ******* овгийн ******* ******* холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх, төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгөний дансыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ,

Хариуцагч: ,

Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч нь хариуцагч Т.******* холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх, төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгөний дансыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: би хариуцагч тай 2016 онд гэр бүл болсон. 2017 онд охин , 2018 онд нар төрсөн. 2020 онд БНСУ руу ажиллахаар явсан. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүсэлтээр Багануур дүүргийн шүүхээр гэр бүлээ цуцлуулсан. Шүүхийн шийдвэрээр 2 хүүхдийг ээжийнх нь асрамжид үлдээсэн боловч охин манай аав ээж дээр, хүү ээжтэйгээ хамт, хүүхдүүд тус тусдаа амьдарч байна. Охин одоо ЕБ-ын 131 дүгээр сургуулийн 3а ангид суралцаж байгаа. Би одоо Монголдоо ажиллаж охинтойгоо хамт амьдрахаар болсон учраас охин ийг өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. Төрөөс сар бүр олгодог хүүхдийн 100,000 төгрөгийн дансны хамтран эзэмшигч нь байгаа. Иймд миний нэр дээр шилжүүлэхийг Т.******* даалгаж өгнө үү гэв.

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие би 2016 онд гэр бүл болж 2017 онд охин , 2018 онд хүү нарыг төрүүлж тус шүүхээр 2020 онд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийг миний асрамжинд өгсөн. Охин 2023 оны 4 сараас Б.******* ээж болох , аав Ө. нартай хамт амьдарч байгаа. Эмээ нь охины нэр дээр данс нээсэн гээд би сар бүр ордог 100.000 төгрөгийг нь тэр данс руу нь шилжүүлдэг. 2023 оноос хойш болон ээж нь болох нь 2 хүүхдээ чамаас авна гээд залгаад байсан учраас тай ярилцаж тохиролцоод 2 хүүхдээ нэг нэгээр нь авах шийдвэрт хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Үүнээс хойш дахин хүүгээ авна гэсэн асуудал гаргахгүй байхыг хүсэж байна. Хүссэн үед минь охинтой минь уулзуулж, авч ирж байхыг хүсэж байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн Ерөнхий боловсролын 131 дүгээр сургуулийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ: Охин гэрлэлтээ цуцлуулснаас хойш миний аав, ээж дээр өсөж торниж байгаа, хойшид охиноо өөрөө өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна, энэ талаар охиныхоо ээжтэй ярилцаж тохиролцсон гэж тодорхойлсон, хариуцагч нь шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

3.Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2016 онд гэр бүл болж, 2017 онд охин Есүгэн, 2018 онд хүү нарыг төрүүлэн, хамтран амьдарч байгаад 2022 онд шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулан хүүхдүүдийг эх ы асрамжинд үлдээсэн болох нь тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай шүүхийн шийдвэр болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 6-11 дүгээр тал/

4.Охин ийг эх ы асрамжид үлдээх шүүхийн шийдвэр гарсан боловч охин Есүгэн 2023 оноос эцэг ******* эх Болдын асрамжинд байгаа, Улаанбаатар хотын ЕБ-ын 131 дүгээр сургуульд суралцдаг, эцэг Б.******* асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн асрамжийг өөрчилж, эцэг Б.******* асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн асрамжийг өөрчлөхөөр шийдвэрлэсэн тул төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгөний дансыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдана.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай шийдвэрээр охин ийг эх ы асрамжид үлдээснийг өөрчилж, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин ийг эцэг ******* овгийн ******* ******* асрамжид шилжүүлсүгэй.

2.ий ХААН банканд эзэмшдэг хүүхдийн мөнгөний харилцах дансны хамтран эзэмшигчийн нэрийг Х.******* нэр дээр шилжүүлж өөрчлөхийг хариуцагч Т.******* үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ