Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/01071

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/01071

Улаанбаатар хот

 

 

2025 11 13 103/ШШ2025/01071

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: .... оны .... дугаар сарын ....-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Багануур дүүрэг .....дугаар хороо, Үйлдвэр хэсгийн ..... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* гэрлэлтээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болон хамтын амьдралтай байсан нь үнэн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* овгийн ******* ******* нь гэрлэлтээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болон хамтын амьдралтай байсан нь үнэн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: ******* овогт ******* ******* би овогт Техникийн их сургуульд хамт суралцаж байхдаа 1987 онд танилцаж, 1988 оноос нэг гэрт орсон. Биднийг оюутан байхад том охин 1989.11.28-ны өдөр, охин 1992.06.10-нд төрсөн. Би нөхөртэйгээ 1988 оноос хойш өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. Бид гэрлэлтээ 1988 онд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Гэрлэлтийн гэрчилгээ бидэнд өгсөн боловч үрэгдүүлсэн. 2010 оноос хойш гэрлэлтийн гэрчилгээ маань олдохгүй байна. Бид өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тэтгэвэр өвлөх хуулийн дагуу хэн нэгнийхээ тэтгэврийг өвлөх буюу нөхөр эхнэрийн тэтгэврийн нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсвэл гэрлэсэн, хамт амьдарсан эсэх талаар хөдөлбөргүй нотолгоотой байх шаардлагатай, мөн Солонгос улс руу явах виз мэдүүлэх гэхэд гэрлэсэн байдлаа нотлох шаардлагатай байгаа. Би гэрлэлтийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн тул улсын бүртгэлийн байгууллагаас гэрлэлтийн талаар лавлагаа авах гэсэн боловч гэрлэлт бүртгэлтэй, эсхүл бүртгэлгүй талаар лавлагаа гарахгүй байна. Би Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Дүнжингарав худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвөөр олон удаа очиж бичиг баримтыг шүүлгэж үзсэн. Энэ талаараа баримт авах гэсэн боловч бүртгэлийн байгууллагын ажилтнууд "шүүхэд өргөдөл өгсний дараа шүүхээс манай байгууллагаас тодруулдаг юм" гэж хэлээд өгөөгүй. Иймд намайг овогт 1988 онд гэрлэж, гэрлэлтээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь үнэн болохыг, мөн нөхөр 1988 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* 1981.04.27-ны өдөр олгосон ..........97 дугаартай паспортын хуулбар, 1980.12.14-ний өдөр олгосон 550966 дугаартай паспортын хуулбар, 2012.07.27-ны өдрийн орон сууц, худалдах, худалдан авах гэрээ болон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, Улсын бүртгэлийн 2208002423 дугаартай орон сууц хувчьлах товчооны хүчингүй болсон гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаанууд, төрсний бүртгэлийн лавлагаанууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс Б.******* хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авсан, Улсын бүртгэлийн байгууллагаас нотлох баримт шаардан гаргуулсан болно.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

******* овгийн ******* шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Тэрээр шүүхэд хүсэлт гаргах болсон үндэслэлээ: Тэтгэвэр өвлөх хуулийн дагуу хэн нэгнийхээ тэтгэврийг өвлөх буюу нөхөр эхнэрийн тэтгэврийг нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсвэл гэрлэсэн, хамт амьдарсан эсэх талаар хөдөлбөргүй нотолгоотой байх шаардлагатай, мөн Солонгос улс руу явах виз мэдүүлэх гэхэд гэрлэсэн байдлаа нотлох шаардлагатай байгаа гэж тодорхойлсон байна.

******* нь овогт 1987 онд танилцаж улмаар 1988.04.27-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж одоог хүртэл хамтын амьдралтай байгаа, 1989.11.28-нд охин Золжаргал, 1992.06.10-нд охин Сайнжаргал нарыг төрүүлсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

-Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтод:Иргэн ******* ******* ИМ63021007 нь тус хорооны Үйлдвэр хэсгийн 01 дүгээр гудамжны 12 тоотод нөхөр хамт оршин суудаг нь үнэн болно. /хх-ийн 4 дүгээр тал/

-*******ад 1981.04.27-ны өдөр олгосон 971797 дугаартай паспортод: ******* *******, 1963.12.10-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн,эмэгтэй, яс үндэс халх, нийгмийн байдал албан хаагч, паспорт олгосон газар: ******* аймгийн Цагдан сэргийлэх анги, гэрлэлтийн байдал: , төрсөн он 1964, гэрлэлт бүртгэсэн 1988.04.27 гэсэн байна. /хх-ийн 5 дугаар тал/

- 1980.11.14-ний өдөр олгосон 550966 дугаартай паспортод: , 1964.01.07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бусат суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс дөрвөд, нийгмийн байдал малчин, паспорт олгосон газар: Баян-Өлгий аймгийн Цагдан сэргийлэх анги, гэрлэлтийн байдал: ******* *******, төрсөн 1963, гэрлэлт бүртгэсэн 1988.04.27, энэ паспортод бичигдэх хүмүүс хэсэгт охин Золжаргал, охин Сайнжаргал гэсэн байна. /хх-ийн 6 дугаар тал/

-2012.07.27-ны өдрийн орон сууц, худалдах, худалдан авах гэрээнд худалдагч А., *******, худалдан авагч гэж гарын үсэг зуржээ. /хх-ийн 7 дугаар тал /

-Охин 11..........1165, ийн Сайнжаргалын 11.........14 дугаартай төрсний бүртгэлтийн лавлагаануудад: Эцэг овгийн , эх ******* овгийн ******* ******* гэж бүртгэгдсэн. /хх-ийн 14-15 дугаар тал/

-Гэрч гийн шүүхэд өгсөн: Миний дүү ******* нь Полетехникийн дээд сургуульд суралцаж байхдаа танилцаад 1989 онд том охиноо, бага охиноо 1992 онд төрүүлж байсан. нь манай хүргэн юм. Манай дүү болон нөхөр нь дээд сургуулиа төгсөж ирээд Багануур дүүргийн Дулааны станцад нь ерөнхий инженер, ******* нь Хөдөлмөр хамгааллын инженэрээр тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарцгаасан. Энэ хоёр одоог хүртэл хамт амьдарч байгаа. Манай хоёр дүү оюутан цагаасаа өнөөдрийг хүртэл хамт амьдарч ирсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр тал/

-Гэрчийн шүүхэд өгсөн: 1990-2019 он хүртэл Багануурын Дулааны станцад хамт ажиллаж байсан. Нөхрийг нь А. гэдэг, *******, хоёр нь 1991 онд Полетехникийн дээд сургуулийн дулааны инженерийн ангийг төгсөж Багануур дүүргийн Дулааны станцад томилолтоор ирж ажиллахаар ирсэн цагаас өнөөдрийг хүртэл гэр бүл болж хамт амьдарч байгааг мэдэж байна. , ******* нар нь анх ирэхдээ том охиноо дагуулаад ирж байсан. Албан ёсны гэр бүл болон батлуулсан талаарх бичиг баримтыг мэдэхгүй. Ямар ч байсан энэ хоёр маань тэтгэвэрт гарах хүртлээ л хамт амьдарч байгаа. 1991 оноос эхэлж хамт амьдарсан талаар мэднэ. Түүнээс өмнө оюутан байхдаа гэр бүл болж нэг охин төрүүлсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар тал/

-Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21А маягт: Гэр бүлийн байдал- гэрлэсэн, -хэд дэх 1, -гэрлэсэн он 1988.04.27, -эхнэр нөхөр, 16 хүртэл насны хүүхдүүд нөхөр Арчихар , охин Золжаргал, Сайнжаргал гэж бүртгэгдсэн байна. /хх-ийн 40 дүгээр тал/

-1990, 1998, 2010, 2013 онуудад гэр бүлийн хамт авахуулсан гэрэл зурагууд /хх-ийн 43-44 дүгээрр тал/

Дээрх баримтуудаас дүгнэлт хийхэд ******* *******, нар нь 1988 онд гэр бүл болсон, одоог хүртэл хамтран амьдарч байгаа, гэрлэлтээ 1988.04.27-ны өдөр бүртгүүлсэн, холбогдох баримт бичгүүдэд гэрлэлтийг 1988.04.27-ны өдөр бүртгэсэн талаарх бичилтүүд хийгдсэн байгаа боловч тухайн үеийн бүртгэлийн газрын хэн нэгэн ажилтан тодорхой хүндэтгэх, эс хүндэтгэх шалтгаанаар гэрлэлтийг албан ёсны бүртгэлд оруулаагүйгээс тэдний гэрлэлтийг бүртгэсэн талаарх лавлагаа бүртгэлийн байгууллагаас гарахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах цуглуулах шаардлагыг хангасан, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, хэргийг бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1, 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******, овогт нарыг 1988 оноос одоог хүртэл хамтран амьдарч байгаа болохыг, 1988.04.27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь үнэн болохыг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ