| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01381/И |
| Дугаар | 103/ШШ2025/01082 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2025/01082
| 2025 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2025/01082 | Улаанбаатар хот |
2025 11 19 103/ШШ2025/01082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн,
Зөрчил гаргагч: ........ оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын .... дугаар гудамжны 06 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийг төлөөлж нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******
Зөрчил гаргагч *******
Зөрчил гаргагчийн ээж *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс нь ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 23 дугаар гудамжны 06 тоотод оршин суух ******* нь гудамж талбай, олон нийтийн газар бүлэг бөөгнөрөл үүсгэн ахуйн хүрээнд архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэмт хэрэг, зөрчилд удаа дараа холбогдож байсан ба өөртөө болон бусдад аюултай эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон, ******* нь архинд донтох сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, бага насны 3 хүүхдээ орхиод 4-5 хоног заримдаа сараар алга болдог, хүүхдүүдийг нь ээж ******* нь хардаг. Ээж ******* нь манай байгууллагад Д.******* архины албадан эмчилгээнд хамруулж өгөөч гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан, зөрчлийг шалгах явцад ******* зугатаагаад алга болсон, 3 дугаар хорооны урд байдаг гэр гуанзанд хүмүүстэй архидаад байж байхад нь олж авсан. Иймд архины албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай гэж үзэж байна гэв.
Зөрчил гаргагч ******* Цагдаагийн байгууллагад 2025.11.17-ны өдөр өгсөн тайлбартаа: 2021 оноос эхлээд архи хэрэглэсэн, одоо 4 жил болж байна. Би архи хэрэглэсэн үедээ дахин дахин уумаар санагдаад байдаг, үнэхээр тэсвэрлэж чадахгүй үед найзуудынхаа гэрт очоод ямар нэгэн аргаар архи олж уудаг. Би 7 хоногийн 4-5 хоногт нь архи уудаг. Энэ үед хүүхдүүдийг ээж маань хардаг гэжээ.
Зөрчил гаргагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Дашням овогтой Буянжаргал нь архины албадан эмчилгээнд явах хүсэлгүй байгаа. Аав, эмээ нь ажилтай учир 3 хүүхдийг маань харах хүнгүй. Миний бие зүрхний хэм алдагддаг, хөлөө хугалаад гүйцэд эдгэж амжаагүй байгаа тул явах хүсэлгүй байна. Урьд нь зөрчилд холбогдож байснаас гэмт хэрэгт холбогдож байгаагүй, архи уугаад 4-5 хоног гэртээ очихгүй архи уудаг нь үнэн. Нөхөр ажилтай учраас хүүхдүүдээ би хардаг гэв.
Зөрчил гаргагч *******ын ээж ******* Цагдаагийн байгууллагад 2025.11.17-ны өдөр өгсөн тайлбартаа: Миний том охин ******* нь 2021 оноос хойш байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа. Бага насны 3 хүүхдээ орхиод 4-5 хоног гадуур архи уугаад алга болдог. Би удаа дараа хэлж ойлгуулах гэсэн боловч тоодоггүй учраас хорооны цагдаад архины эмчилгээнд хамруулах өргөдөл өгсөн. Өөрөө архинаас гарах хүсэлгүй байгаа тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би цагдаагийн байгууллагад хүсэлт тайлбар өгсөн нь үнэн. Одоо охиноо явуулмааргүй байна. Зүрх нь өвддөг. Ноднин шүүхээр орсноос хойш архи уухгүй байсан. Саяхнаас архиа ууж эхэлсэн гэв.
Хүсэлт гаргагч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс нь шүүхэд: Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай албан тоот, Иргэн *******ын хүсэлт, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст Багануур дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын гаргасан хүсэлт, Эрх бүхий албан тушаалтны *******, ******* нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, 2025 оын 11 сарын 10, 10 сарын 25, 10 сарын 03-ны өдрүүдийн илтгэх хуудас, *******д холбогдох Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, Согтуурах, мансуурах, донтой эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Д.******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллага нь Д.******* архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
******* нь архи уун согтуурч архинд донтох өвчтэй болсон, 2021 оноос хойш архи согтууруулах ундааг байнга хэрэглэж байгаа, 3 хүүхэдтэй, бага насны хүүхдээ үл тоон дэргэд нь болон гудамж талбайд архидан согтуурдаг, түүний ээж ******* нь 3 хүүхдийг асран хамгаалдаг бөгөөд хүүхдүүддээ сэтгэл зүйн болон бусад дарамтыг үзүүлдэг, 3-аас дээш хоногоор архидан согтуурч гэртээ ирэхгүй гадуур тэнэж алга болдогийн улмаас гэр бүлийн гишүүд, хүүхдүүд нь сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодийн хохиролд өртөж байгаа, нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, 2024.10 сард шүүх Д.******* архины албадан эмчилгээнд явуулах Цагдаагийн байгууллагын хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан боловч өөртөө дүгнэлт хийгээгүй, өвчнөө эмчлүүлээгүй, дахин архидан согтуурсан, өвчнөө сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийдэг болох нь зөрчил гаргагчийн болон түүний ээж *******ын Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
*******ын архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлтийг эмч нарын бүрэлдэхүүнтэй, эрх бүхий комисс гаргасан, ******* нь архи уухаараа 3-10 хоног үргэлжлүүлэн архидан согтуурч мансуурдаг, хүүхдүүдээ олон хоногоор орхиж явж архиддаг нь өөртөө болон бусдад ямар нэгэн байдлаар аюул учруулж болзошгүй сайн дураараа архины эмчилгээнд хамрагдахаас зайлсхийж байгаа зэргийг харгалзан архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг журамлан ******* овогт ******* ******* албадан эмчилгээний газарт эмчлүүлэхээр тогтоосугай.
2.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар ******* ******* албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
3.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Д.******* албадан эмчилгээний газарт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар Д.******* албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн дэд ахлагч *******т үүрэг болгосугай.
5.Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч албадан эмчлэхтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
7.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ